Хятадын коксжих нүүрсний импорт эхний 4 сарын байдлаар 14,67 сая тонн болж өмнөх оныхоос 24,2 хувиар буурсан. Харин Монголоос авсан импорт 9 хувиар өсөж 4,45 сая доллар болсон, өөрөөр хэлбэл энэ хугацаанд Монголын нүүрс Хятадын нүүрсний импортын 50 хувийг нийлүүлдэг Австралиас зах зээлийн зарим хувийг эзэлж чадсан.
Үүний нэг гол шалтгаан монголын нүүрс Австрали, Орос, Канадтай харьцуулахад хамаагүй хямд байгаатай холбоотой. Ройторс агентлаг дөрөвдүгээр сард Австралийн нүүрс нэг тонн нь 105,58, Канадынх 110,31, Оросынх 93,27 ам.доллар байхад Монголынх 45,62 ам доллар байсан гэж мэдээлсэн бол зургадугаар сарын 23-ны байдлаар зарим боомт дээрх нүүрсний юанаар үнэ дараах хүснэгтэд үзүүлсэн дүнтэй байна.
Монголын гаалийн үнэд Хэбэй зэрэг ган үйлдвэрлэлийн бүс нутаг хүртэлх Хятадын дотоодын тээвэр нэмэгдэнэ, гэсэн ч бусад улсынхаас хямд байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт Австрали Хятадын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдаж, коксжих нүүрсний 3 хувийн импортын татвар тэглэгдсэнээр Австралийн нүүрс үнийн хувьд Канад, Оростой өрсөлдөх чадвар нь нэмэгдэж ирэв. Гуравдугаар улирлын гэрээ 93 ам.доллараар хийгдсэн мэдээ байна, энэ нь өмнөх оноос 15 хувиар, оны эхний 115 доллараас хамаагүй хямд үнэ гэсэн үг. Ийм хямд үнэ дөрөвдүгээр сард гэхэд 110 ам.доллар/тонн байсан Канадын импортод ихээхэн дарамт болж, энэ жилийн экспорт нь бараг нойллосон АНУ-ын араас орж магадгүй байна. Ройторсын шинжээч К.Рассел үйлдвэрлэлийн хэмжээ, үнийн уналт хэдэн улирал үргэлжилсэн нүүрсний салбар рингэн дээр хэн үлдэх эсэхээ шийдэх үедээ орж ирж байна
гэж үзжээ. Манай улсын хувьд Канадын нүүрсний оронзайд Австралитай өрсөлдөж, хэдий уналттай ч хоёр жилийн дараа гэхэд сэргэж эхлэх төлөвтэй аварга багтаамжтай зах зээлд эзлэх хувиа цаашид тэлж Австралитай тунаж үлдэж чадах эсэх нь үйлдвэрлэлийн хэмжээ, үнийн бодлогыг багтаасан экспортын стратегиэс хамаарах төлөвтэй.
Эх сурвалж: Ройторс, Хятадын гаалийн статистик
Too barimtaa? Ednihes oor omnoh odriin hiliin une taviad ursokdoh bolomj bgag helj bga ni haabn zaaval nogoo dotoodiin heruulruge orolgu ingej salbaraa harj baihgui bol
Энэ жаахан үндэслэл муутай, сайн шинжлээгүй нийтлэл байна. Олигтой юм бичиж байх хэрэгтэй. Цензурлагдсан, тоо баримт, аргачлал дээр үндэслэсэн.
Австралитай тунаж үлдэхийн тулд Хятадтай том тохироо хийх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Тавантолгой болон тойрсон уурхайнуудын асуудлыг шийдвэрлэх. Дээр нь нүүрсийг ангилах, тэр тусмаа эрчим хүчний нүүрсийг яаж ихээхэн хэмжээгээр борлуулах вэ гэдгээ ч сайн тооцоолох хэрэгтэй.