Нийтлэл 07 сарын 03, 2015

Д.Онон: Манай улсын хөгжлийн нэг гарц бол органик хүнсний экспорт мөн

УИХ-д өнгөрсөн 6-р сарын 10-нд Органик хүнсний тухай  хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд ирэх намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, “Органик монгол” үндэсний хөдөлгөөний зохицуулагч Д.Ононтой ярилцлаа.

-Сайн байна уу?

-Сайн. Сайн байна уу.

-  Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан гэсэн. Тэгэхээр хуулийн төсөлд юуг тусгаж өгсөн бэ. Яагаад энэ хуулийн төслийг өргөн барихаар болсон бэ?

-Баярлалаа.  Бид энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг 30 гаруй экспертүүдийн хамт гурван жил боловсруулсны эцэст  өргөн барьсан байгаа. Хуулийн төсөлд тусгагдсан хамгийн гол чухал зүйл нь органик хүнсийг шошгожуулах явдал.  Өнөөдөр бид хүнсээ худалдаж авахдаа аль нь  органик хүнс, аль нь органик бус хүнс, аль нь гений өөрчлөлттэй хүнс гэдгийг таньж, ялгаж чадахгүй тохиолдол их гардаг. Зарим хүнсэн дээр  органик бүтээгдэхүүн гэсэн шошготой байдаг ч тэр бүр баталгаатай байдаггүй байгаа. Мөн органик хүнс хүний биед хамгийн чухал үүрэг нөлөөтэй ч хуулийн зохицуулалт байдаггүй. Гэтэл дэлхийн ихэнх орнуудад органик хүнсний тухай хуулийг эрх зүйн орчинд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс органик хүнсний тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа.

- Аанхан. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа органик хүнс гэж яг юу вэ. Органик хүнсийг хэрэглэснээр хүний биед ямар ашиг тустай. Яагаад заавал органик бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай вэ гэдгээс  эхэлье?

-Тэгэлгүй яахав. Органик бүтээгдэхүүн гэдэг нь цэвэр байгалийн гаралтай манай "Органик монгол" хөдөлгөөнийхний  нэрлэж байгаагаар “АМЬЛАГ”  байгалийн жам ёсоороо ургасан бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл органик бүтээгдэхүүн гэдэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлдэг. Харин органик бус бүтээгдэхүүн гэдэг бол энгийнээр хэлэх юм бол байгалийн аргаар тарьж, ургуулж гаргаагүй ямар нэг химийн найрлагатай гадны нөлөө орсон бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм.

Органик, органик бус бүтээгдэхүүнийг хэрэглэж, тариалж, үйлдвэрлэснээр  үзүүлэх нөлөөлөл нь  асар их ялгаатай байдаг. Тухайлбал,  органик тариалангийн бүс дээр авч үзэхэд, органик газар тариалан байгаль орчиндоо маш их эерэг нөлөөтэй. Газар хөрс болон байгалийн зүй тогтлыг алдагдуулдаггүй. Өнөөдөр дэлхий нийт бүх газар тариалангаа органик ургамал болгох юм бол дэлхийн дулаарал 40 хувиар буурна гэсэн үзүүлэлт ч байдаг.  Тэгэхээр тэр хэмжээгээрээ бидний амьдралд эерэг нөлөөллийг бий болгож байдаг. Харин органик бус бүтээгдэхүүнийг тариалж, гаргаж авахын тулд химийн бордоо ашиглана түүнээсээ болоод хөрсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж, хөрс үхжих эх үндэс нь болж өгдөг. Нөгөө нэг зүйл нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө асар ялгаатай байдаг. Өнөөдөр бид хямд үнэтэй органик бус бүтээгдэхүүнийг хэрэглэсэн, үнэ ихтэй органик бүтээгдэхүүн хэрэглэсний ялгаа харагдахгүй ч магадгүй 10,20 жилийн дараа хүний бие мах бодь өөрөө органик бус хүнсийг эсэргүүцдэг болно. Дэлхий нийтийн хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнх хувь органик бус бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. 

-Тэгвэл таны нүдээр харахад монголчуудын органик хүнсний хэрэглээ ямар байна вэ? 

-Манай улсын хувьд органик бүтээгдэхүүнээ хэрэглэх боломж нөхцөл орчин маш нээлттэй байдаг. Учир нь хөдөө аж ахуй эрхэлдэг бидний хувьд цэвэр байгалийн гаралтай малынхаа мах, сүү, эрдэс бордоогоор тарьсан хүнсний ногоо болох органик хүнсээ хэрэглээд амьдрах боломжтой байсан. Гэтэл бид суурьшмал соёл иргэншилрүү шилжиж байгаа өнөө үед гаднаас орж ирдэг импортын органик бус бүтээгдэхүүнүүдийг маш ихээр хэрэглэдэг болсон. Өнөөдөр манайд орж ирж байгаа хүнсий бүтээгдэхүүний ихэнх нь хувь органик бус химийн бордоо ашигласан хүнс байдаг. Тухайлбал, бидний өргөн хэрэглээндээ хэрэглээд байдаг  нөөшилсөн нарийн ногоонууд бүгд органик бус бүтээгдэхүүн.  Гэтэл түүнийг нь бид өргөн хэрэглээндээ хэрэглээд байдаг. Бидэнд импортын бүтээгдэхүүнүүдээс татгалзаж органик хүнсээ тариалаад идэх байгалийн асар их нөөц, унаган дагшин байгаль, эрдэс бодис бий.  Гэтэл өнөөдөр гадаадын ихэнх орнууд дотооддоо органик бүтээгдэхүүнээ тариалаад идэх хөрс, орчин нөхцөл байхгүй  болчихсон органик бүтээгдэхүүний эрэлт маш ихэссэн байгааг бид харж байна. Дэлхий нийтээр  хувьд органик бус бүтээгдэхүүнээс татгалзаад байгаа.  

-Гадаадын өндөр хөгжилтэй орнууд органик бус бүтээгдэхүүнээс татгалзчихсан байдаг гэж та ярилаа. Тэгвэл тэдний хувьд органик бүтээгдэхүүний хэрэглээг хэрхэн хэвшүүлдэг юм бол. Дотооддоо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг үү?

-Өнөөдөр Дэлхий нийтийн мөрөөдөл бол органик бүтээгдэхүүний хэрэглээ. Тэд хүний биед хамгийн хэрэгтэй хүнс бол органик бүтээгдэхүүн гэдэгтэй санал нэгддэг учраас    гадаад орны иргэд ганц таваг органик хоолыг хэдэн зуун доллараар худалдан авч байна. Яагаад гэхээр тухайн орнуудад хэдэн жилийн өмнөөс химийн нийлэг бордоо ашигласнаас хөрс нь мөхөөд түүнийг сэргээх аргагүй болчихсон, сэргээсэн ч олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулах тийм асуудал тулгарчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл дотооддоо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тариалах, хэрэглэх боломж нөхцөлгүй болчихсон гэсэн үг.  Гэтэл бидний  хувьд  эрүүл хоол хүнс хэрэглээд эрүүл амьдрах хөрс, онгон дагшин байгаль, эх нутаг байна.  Магадгүй манай улс хэдэн арван жилийн дараа уул уурхайгаар бус, органик хүнсний экспортоор хөгжих боломж бий. Өөрөөр хэлбэл манай улсын хөгжлийн нэг гарц органик хүнсний экспорт.  Өнөөдөр дэлхийд бүх лангуун дээр хамгийн үнэтэй бүтээгдэхүүн  нь органик хүнс болсон.  Харин бидний зүгээс энэ сайхан хөрс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж үлдэх нь цорын ганц эрүүл амьдрах зам мөн. 

- Магадгүй хэдэн жилийн дараа органик бүтээгдэхүүний экспортоороо монгол улс хөгжих магадлалтай гэж байна. Тийм учраас бид өнөөдөр хэрэглэж байгаа органик бус импортын бүтээгдэхүүнээсээ татгалзаж, хөрс шороо байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэж ойлгож болох уу? 

-Тийм. Монгол орныхоо байгаль дэлхийг цэвэр онгон байдлаар нь авч үлдэх цаашлаад органик бүтээгдэхүүн тариалдаг хөрс, бордоо, мал аж ахуйгаа тэр хэвээр нь хадгалж үлдэх ганц арга бол хэрэглэгчийн сонголт, өөрөөр хэлбэл дэлгүүрт ороход таван ширхэг зөгийн бал зэрэгцээд байж байхад түүнээс монголдоо үйлдвэрлэдэг органик зөгийн балыг сонгох явдал, нөгөө нэг зүйл нь бол төр засгаас ногоо ирээдүй, органик хүнсний тухай хууль эрхзүйн зохицуулалт хийж дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс  энэ хуулийн төслийг боловсруулаад байгаа. 

-Ярилцсанд баярлалаа

 

Органик бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн талаар эндээс үргэлжлүүлэн уншина уу 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-01

    Хамгийн чухал зүйл шошго биш. Органик биш зүйл дээр ч органик гэнсэн шошго наачихаж болно. Хамгийн гол зүйл бол үйлдвэрлэгч этгээд органик бүтээгдэхүүн үйллдвэрлэгч гэдгээ баталгаатай нотлож чаддаг байх. Үүнд үйлдвэрлэлийн явцын сахилга бат, дотоод хяналт, үйлдвэрлэлийн эрүл ахуй гэх мэт ....... зүйлээ илтгэдэг системээ хийх хэрэгтэй дээ. Шошго бол шошго.

    • Онон.Д - Органик Монгол Хөдөлгөөний үндэсний зохицуулагч
    • 2016-02-29

    Энэ ярилцлагыг өөрөө сая л уншлаа. Ярьсан юмыг жаахан логикгүй бичсэн байна. Мөн миний хэлсэн үгийг буруу бичжээ. Монгол улс экспортын органик гэж хэлсэнийг импорт гэж тэс буруу утгаар бичиж, мөн АМЬЛАГ юм амьдлаг биш, Гадаадууд биш гадаад орны иргэд гэж хэлдэг, бичдэг, ЭРДЭС БА СИНТЕТИК бордооны ялгааг маш тод хэлсэнийг ойлгомжгүй товчлон бичсэн байна, товчдоо хэлэхэд мэргэжилийн хүний ярьсаныг өөрт нь хянуулж байж нийтэлч байхыг сэтгүүлчдээс хүсье. Монгол хэлний үг зүй өгүүлбэр зүй логик дараалал хэллэг гэх мэтийг сайн судалж байхгүй бол хэлсэнийг хэлээгүй хэлээгүйг хэлсэн болгож, логикгүй ойлгомжгүй ярилцлага нийтлэх юм даа. Алдаагаа засаарай нийтэлсэн хүн нь. Баярлалаа

    • chem
    • 2015-08-13

    himiin bodis heregleeguig heleed bna uu? geniin uurchlultteig medeej yariagui bna. OGT HIMIGUI HVNS -bolj bna. gevch ih nurshaa yariltslaga boljee. yutai ch amjilt husye!

    • Зочин
    • 2015-07-08

    odoo bol himiib bordoo bolon pesticide hamaagui hereglej bgaa shuu dee, neg hereglesen hors ergej organic tarialatand hereglej boloh u

    • Зочин
    • 2015-07-03

    импорт биш экспорт

arrow icon