Архидан согтуурах уу, 12 болмогц баар хаах уу, хэлсэн үгнийхээ төлөө чи эрүүгийн гэмт хэрэгтэн болох уу, зөрчлийн бүртгэлтэй төдийд дуусах уу, Монголын төсөв Грекийн араас орох уу эс орох уу, хүүхдийг чинь хэн харах вэ, хэн хамгаалах ёстой вэ, Монгол юу үйлдвэрлэж, бид юу зарж, чи юу хэрэглэх вэ? 2016 онд сэхэх үү эс сэхэх үү.... их бага том жижиг асуултууд хуулиас хариугаа олно. Ардчилал гэлцэх улс төрийн систем ч, зах зээлийн гэлцэх чөлөөт эдийн засгийн систем ч хуулиар зам нь шийдэгдэнэ. Хуулийг 76 гишүүн батална.... аа биш 76-уулаа батлахгүй байна.
Энд харуулсанчлан 76-уулаа батлахгүй байгаа нь сэтгүүлчдийн дуранд өртөж олны анхааралд орж, яваандаа чуулган сурвалжлах журамд хүртэл өөрчлөлт орсон. Чуулган өндөрлөж, чуулган эхэлж, чуулган дахин өндөрлөх дөхлөө. Чуулганаас чуулганы хооронд УИХ-д суудалтай намууд, гишүүд хийгээд өгөөч гэж сонгож, итгэж дайсан гол ажлаа хийхгүй байна. Сэтгүүлчид мэдээлж, ард олон бухимдаж, аль муу үгээ баравч үл тоомсор, үл хариуцлага үргэлжилсээр... Үүнийг хэн, хэзээ ямар аргаар өөрчлөх вэ? Нэн түрүүнд иргэд сонгуулиар итгэл дайсан хүмүүсийнхээ ажлын хариуцлага, хандлагыг объектив үзүүлэлт, тоо баримтаар харж, мэдэж байх ёстой. Үүний тулд trends.mn зарим ажлын үзүүлэлтийг визуал хэлбэрт оруулж хүргэж буй. Бид өмнөх чуулганы ирцийг энд болон энд нэгтгэн харуулж байсан. Энэ удаа энэ хаврын чуулганаар баталсан 45 хуульд МАН-ын бүлгийн гишүүдийн эсрэг санал өгсөн тоог нэгтгэн харуулж байна. Улаан өнгө эзэнгүй байсан гишүүдийн тоог, шар өнгө эсрэг кноп дарсан гишүүдийн тоог илэрхийлж буй. Баталсан ч эс баталсан ч улсын хувь заяаг залж буй УИХ-ын шийдвэр нухацтай хэлэлцүүлэг дамжиж гарах ёстой. Харин эдгээр хуулийн хувьд эсрэг саналын ихэнхийг чуулган тасалж буюу ирц бүртгүүлээд эзэнгүй байсан идэвхигүй хэлбэр эзэлж байгааг графикаас харж болно. МАН-ын бүлэг 26 гишүүнтэй. Тал нь суугаагүй батлагдсан хуулиуд, 26 гишүүнээс 21 нь эзгүй төсөл ч харагдана. Уг нь хамтдаа хэлэлцэж хууль батлах ажлаа хийхгүй, хурал тасалж идэвхигүй оролцоо хийхэд ямар хариуцлага тооцохыг ч хуулиар шийдэж болно. Эдний гараас тийм тоглоомын дүрэм гарахгүй бол сүүлчийн ганц найдвар монгол хүний саруул ухаан, мэргэн сонголт.
ene ulsiin ih hurliin 90%-d ni sandal shireenii asuudal heleltslee
salsan zuv