Монгол түмний уламжлалт баяр ёслолын нэг Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Нар хур тэгширсэн сайхан өдөр дэнж хотойтол сайхан наадахаар ирсэн олон түмний мэлмийг баясгах хүчит олон бөхчүүд маань бэлтгэлдээ гарч, шандаст хурдан хүлгүүд маань уяа сойлгоо тааруулаад байгаа нь дамжиггүй биз. Энэ жил хэний морь хурдалж, аль аймгийн харьяат бөх аваргын болзол хангах бол?
Тэгвэл 1921 оноос хойш наадмаар үндэсний бөхийн барилдаан болон хурдан морины уралдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх болон хурдан хүлгүүдийн талаарх мэдээллийг инфографик болон графикаар хүргэж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-эрдэнэ аварга нь улсын наадамд нийт 100 давж, 11 удаа түрүүлж хамгийн олон түрүү авсан бөх юм.
Харин хурдан морины хамгийн хамгийн нь улсын наадамд 4 түрүүлсэн Ж.Шийтэрийн зээрд азарга ажээ. Мөн уяачдын дундаас МУТМУ Д.Даваахүүгийн уясан морьд хамгийн их буюу 16 удаа түрүүлж байлаа.
Хурдан морины бүх насны ангилалд нийт 276 түрүү авсан Төв аймаг хамгийн олон хурдан хүлэгтэй аймаг болжээ. Харин Архангай аймгаас улсын наадамд нийт 9 бөх түрүүлж, хамгийн олон түрүү бөх төрүүлсэн аймаг болсон байна.
Амгалаг төрийн ажнай шаргыг мартсан болотой улсад зургаан удаа түрүүлсэн ажнай шүү дээ