"Чиний" Засгийн газар чам шиг мянга мянган хүн хамгийн наад захын дархлаа авч чадахгүй байхад зэвсэг, авилгад тэрбум тэрбумаар нь зардаг.
Тогтворгүй, тодорхойгүй засгийн бодлогыг яаж залруулах вэ?
Having problems with Mongolian Government's any projects?
Одоогоос 6 жилийн өмнө Токиогийн Сакурадамон цэцэрлэгт Японы Кобэгийн Эдийн засаг, худалдааны Их сургуулийн профессор Токухиро Окада сантай эдийн засгийн интеграци, энээ тэрээг ярьж сууснаа эргэн санаж байна.
Учир нь тэрээр Хятадын эдийн засгийн өсөлтийг Bubble economic буюу хөөсөн эдийн засаг, чи савангийн хөөсийг хүүхдүүд хагалахгүйгээр том болтол нь үлээгээд байдгийг мэднэ шүү дээ. Гэтэл хэн нэг нь юм уу, эсхүл өөрийн хэмжээндээ хүрээд тэр хөөс хагарахад дотор нь юу ч байдаггүй биз дээ. Тэрэн шиг л Хятадын механикаар, хэрэглэгчдийн чанарт бус тоонд тулгуурладаг эдийн засаг тэсэхгүй” гэсэн юмдаг.
Тухайн үед Япон улс дэлхийн хоёр дахь том Эдийн засаг байсан бардам үе нь шүү дээ. Тэгээд ч миний бие эрхэм профессорыг мэдээж өрсөлдөгч орныхоо талаар худлаа хэлсэн байж болох гэж эргэлзэж байсан боловч тухайн үед Хятадын бодит эдийн засгийн өсөлтийн 8 жил тутмын дунджийг харахад эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засаг байсаар байгаад нь өвгөн профессорын зөв ч юмуу гэж бодоод өнгөрч билээ.
Гэвч тун удалгүй Хятадын эдийн засаг Дэлхийд АНУ-ын дараа Японы байрыг булаан хоёрт бичигдэх болсон юм. Тухайн үед Хятад, Япон хоёр эдийн засгийн хоёрдагч байр суурийг жил тутам ээлжлээд байх болно гэх мөчидхөн дүгнэлтүүд ч гарч л байлаа. Гэтэл Хятад одоо 20 жилийн дараа АНУ-ыг ардаа орхиж Дэлхийн Нэг дэх том эдийн засаг болно гээд зорилтоо тавиад ажиллаж байна. Гэхдээ л АНУ-ын эдийн засгийн потенциал одоо Хятадаас даруй 70 хувиар илүү л байгаа тул амаргүй л байх. Гэхдээ л энэ бол бодитой зүйл.
Харин Хятадын эдийн засгийн өсөлтийг Хөөсөн эдийн засаг, удахгүй хагарна нтр гэж байсан япончууд маань Эдийн засгийн хөөс тус улсын зогсонги уналтад ороод буй эдийн засгийг Өсгөх гол хүчин зүйл гээд Японы Шинэ Засгийн газар, Ерөнхий сайд Абэ Шинзогийн шинэчлэлийн гол бодлого “Абэномикс” хэмээн нэрийдээд ажиллаж байна. Тэр нь үр дүнгээ өгч энэ улиралд Европ болон АНУ-ын эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед Япон гэнэтийн бэлэг барилаа.
Дэлхийг хамарсан хямрал эхлэхээс өмнө тус улс санхүү-эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байсан юм. Үндэсний эдийн засаг сэргэх байдал ажиглагдаж байгаа талаар саяхнаас дээр дооргүй ярьж эхэлж байна. “Эдийн засгийн сэргэлтийн шатандаа Японы эдийн засаг аажмаар орж байгаа бөгөөд энэ нь дотоод эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой. Үүнийг эдийн засгийн төрөл бүрийн арга хэмжээгээр дэмжиж байна” хэмээн Японы төв банкны дөрөвдүгээр сарын илтгэлд дурджээ. Түүнээс гадна төр болон бизнесменүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, экспортын хэмжээ ч өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг төв банкнаас онцолсон байна. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх эсвэл хэд хэдэн компани нэгдэх үйл ажиллагаанд зориулж зээл авах нь ихэсч байна.
Ийнхүү сайн үзүүлэлт ажиглагдах болсонд шинэ удирдлагын нөлөө их. Өнгөрсөн жил Японы Ерөнхий сайдаар сонгогдсон Абэ Шинзо удаан хугацааны турш үргэлжилж байгаа хямралаас гарах өөрийн гэсэн аргаа санал болгосон. Тэрээр төрийн зардлыг нэмэгдүүлж Төв банкны бодлогыг эрчимжүүлэхийг санал болгосон. Энэ бодлогыг “Абэномикс” хэмээн нэрийдэж байна.
Нөгөөтэйгүүр тус бүс нутагт эдийн засгийн асар их потенциал, ирээдүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, эх газрын Хятад, Тайван, Гонконгоос бүрэлдсэн нэг ёсны “Их хятад”-ын эдийн засгийн бүс бүрэлдэж бараг дуусч байна. Мөн БНХАУ-ын санаачлагаар АСЕАН+3 буюу БНХАУ, БНСУ, Японы эдийн засгийн эвсэл-Азийн дэлхийн худалдааны байгууллагын загварыг (механизм) бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. 2008 оны 12 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жин Тао, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Бак, Японы Ерөнхий сайд Таро Асо нарын Японы Токиод хийсэн уулзалт хэлэлцээрээс уг асуудал хүчээ авч албан ёсны яриа хэлэлцээнд орсон. Гэвч асуудал байсаар байна.
Хятад, Япон, Өмнөд Солонгосын “Азийн гурван том бар” чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар одоогоор бүрэн зөвшилцөөгүй байна. Сая 2013 онд Сөүлд эл асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Учир нь:
Хэлэлцээний механизм, дэглэм, хүрээ гурван өдрийн санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Тодорхой тохиролцоонд хүрсэнгүй. Талууд ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар гаалиар ивээх бодлоготой хэрхэн тэмцэх асуудлыг хөндөөгүй байна.
Харин энэ асуудал л бүр 2004 онд Япон Өмнөд Солонгосын хоорондын чөлөөт худалдааны тухай гэрээг хүчингүй болгоход хүргэсэн билээ. Түүнээс гадна мөн асуудал Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо + Хятад, Япон, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүсийг байгуулахад бүр 10 гаруй жилийн турш саад болсоор байна. Энэ нь гол асуудал юм. Солонгос, Япон улсуудын засгийн газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгож байгаа татаас гол асуудал болсон. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх уу? гэсэн асуултад хариулахад хэцүү. Гэвч чөлөөт худалдааны бүс байгуулах тухай бүрэн төгс шийдвэр түүнээс хамаарч байна. Талуудын хийж байгаа гурван жилийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй.
Эдийн засгийн аминч үзэл одоогоор давамгайлж байна. Өмнөд Солонгосын фермерүүдийн холбоо болон төрийн бус хэдэн байгууллага чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаархи хэлэлцээг зогсоохыг засгийн газраас хатуу шаардаж байна. Мөн төслийг хэрэгжүүлж олох ашиг хөдөө аж ахуйн хохиролыг нөхөж чадахгүй гэж тэд үзэж байна.
Энэ нь маш өргөн цар хүрээтэй төсөл юм. Чөлөөт худалдааны томоохон зах зээлийг дэлхийд байгуулах талаар өгүүлж байна. Дэлхийн ДНБ-ний 20, дэлхийн худалдааны 17,5, нийт хүн амын 22 хувь Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улсад ногдож байна.
Гэсэн ч эдгээр худалдааны гурван түнш маргаантай арлуудын асуудлаархи хурц санал зөрөлдөөнд татагдан оролцсон учир эдийн засгийн ямар ч асуудал улс төрийн шинж чанартай болж байна. Япон улс одоо Өмнөд Солонгосын хяналтад байгаа Такэсима (Токто), Хятад улс Японд захирагдсан Дяоюйдао (Сенкаку) арлуудад тус тус өнгөлзөж байна.
Эцэст нь эдгээр арал эсвэл чөлөөт худалдааны бүс давамгайлах уу? гэсэн асуултад хариулах шаардлагатай болж байна. Гэвч үүнээс харахад харахад боломж адилхан байна. Эдгээр хоёр хүчин зүйлийн аль нь ялан дийлэхийг хэлэхэд хэцүү. Нэг талаас улс төрийн хүчин зүйл нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулаагүй нөхцөлд ямар нэг хэлэлцээр байгуулахад саад болж байна.
Нөгөө талаас эдийн засгийн прагматик үзэл нөлөөлөх юм. Дэлхийн санхүүгийн байдал хүнд түвэгтэй байна. Хямрал ахин гарч болзошгүй. Кипр улс хямралт байдалд, Испани, Итали, Португал, Грек улсууд нэлээд хүнд байдалд орсон. Харин Европын Холбоо бол Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын худалдааны тэргүүлэх түнш юм.
Түүнчлэн дээрх гурван улсыг ойрын үед дэлхийн эдийн засгийн тэргүүлэх төв болгох угтвар нөхцөл байгаа. Бүр ойрын үед ийм төв болж болзошгүй.
Өөрөөрхэлбэл, Хятад, Солонгос, Япон улс нь хятадын шинэтгэлийг санаачилсан ахмад зүтгэлтэн Дэн Сяопины цэцэн мэргэн гэрээсийг санаад «нутаг дэвсгэрийн асуудлыг хойч үеийнхэнд үлдээх» гарц гаргаж болох юм. Тэр тусмаа эдийн засгийн том төслийн хувь заяаг шийдвэрлэж байгаа үед уг зөвлөмж нэн чухал байх болов уу.
Иймээс Монгол Улс эдийн засгийн өсөлтөө дэмжих, тогтвортой өсөлтийн зам руу явахын тулд сая дээр миний дурдсан бүс нутаг дахь “Том Бодлого”, прогнозын дагуу Улс төр, эдийн засаг, гадаад бодлого, технологийн зорилтоо чиглүүлж ажиллах ёстой.
Монгол Улсын ардчилал хэдийгээр залуу, бүрэн төгс болох замдаа яваа хэдий ч шилжилт нь нийгэм, улс төрийн өргөн хүрээтэй үймээн самуунд автаагүйгээрээ зүүн европоос ялгаатай.
Шилжилтийн үе нь өмнөх нийгмийн буруу тогтолцоог задлах үйл явцаар тодорхойллогддог бол хөгжил дэвшлийн үе нь шинэ тогтолцоог эмхлэх, нийгмийг найрсалтай болгох үйл явцаар тодорхойлогддог. Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт тааруухан байдаг бол хөгжил дэвшил, нийгмийн найрсал бүрдүүлэх явц хуулийн чанд хэрэгжилт, шударга ёсонд тулгуурлах ёстой
. Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл, хэм хэмжээ зохицуулах учиртай билээ.
Гэхдээ энэ нь эдийн засгийн шинэчлэлтийг хууль зүйн салбарын шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас хамаарч байна. Одоо хийгдэх гэж байгаа гэх шинэчлэл нь Эдийн засгаа дэмжих, улс орны хөгжлийг тэтгэх бус нийгмийн хяналт-цагдалтад чиглэгдсэн цагдаажсан чиглэлд яваад байна шүү.
Өнөөдөр ерөнхий утгаараа Монгол улс макро эдийн засгийн түвшин эрс сайжирсан, ДНБ-ний өндөр өсөлттэй, инфляцийн ерөнхий түвшин сүүлийн жилүүдэд тогтвортой доогуур байсан атлаа сүүлийн жилд огцом өссөн буюу хэт савалгаатай, экспортынх нь үндсэн бүтэгдэхүүн болох алт, зэсний үнэ өндөр үед зохих хуримтлал бий болгож чадсан, түүнийг дагаад урсгал данс, төсвийн илүүдлийн хэмжээ өргөжсөн, дотоодын мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах нэрлэсэн болон бодит ханш нь эх сурвалжаараа чангарч байгаа эдийн засагтай орон болжээ.
Үнэндээ бол Монгол Улс экспортын зэс, нүүрс, алт гэх гуравхан эрдэс баялагт тулгуурласан бодит эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засагтай, голланд өвчинд нэрвэгдсэн үйлдвэржсэн бус улс юм.
Голланд өвчний онол ёсоор байгалийн нөөцөөс орж ирж буй орлогын өсөлт нь валютын ханшийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөнт чадварыг сулруулах замаар улс орны эдийн засгийг аж үйлдвэргүйжүүлдэг хэмээн үздэг онол юм. Манайд энэ үйл явц одоо тохиож байна.
Мөн Макро эдийн засгийн тогтвортой байдал нь худалдааны нөхцөлийн тогтвортой байдлаас хамаардаг. Монголын дотоодын эдийн засаг зэс, алтны дэлхийн зах зээлийн ямарваа өөрчлөлтөнд маш өртөмтгий байдаг учраас худалдааны нөхцлийн сөрөг цочрол нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд аюултай байдаг.
Олон улсын валютын сан, түүнчлэн гадны судлаачдын мэдэгдэж байснаар ДНБ болон сүүлийн 10 жилийн хугацааны дэлхийн зах зээлийн зэсний үнийн корреляци 0.59 байсан, нүүрсний эргэлт, мөн зээлийн эргэн төлөгдөлт зэрэг нь хангалттай бус байгаа нь санхүүгийн салбарын тогтвортой бус байдлыг бий болгож байгаа гэж байна. Гэвч одоо эргээд харахад энэхүү дүгнэлтүүд хэр бодитой байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Үндсэндээ улс төрийн тогтворгүй, тодорхойгүй, шаль шалихгүй хэрүүлийн байдлыг эс тооцвол манай улсын цаг хугацаа тун тааламжтай нөхцөл байдалд саяхныг хүртэл байсаар байна. Эрдэс баялагаас хамаарсан хэрэглэгчийн чиг баримжаатай эдийн засаг маань санхүүгийн том хүндрэлүүдээс шалтгаалан хөөсөн эдийн засаг нь хагарч, савнаасаа саган хальж, бодит байдалд буухад нөлөөлөх боломж бүрдэж байх шиг байна. Гэхдээ үүнийг зөв залах эсэх нь дотоод хүчин зүйлээс хамаарах биз ээ.
Эдгээр ерөнхий чиг хандлагуудыг гүнзгийрүүлэн авч үзвэл, өнөөгийн энэхүү эдийн засгийн нөхцөл байдалд хүргэхэд нөлөөлсөн зарим нэг өөрчлөлтүүд нь эргээд манай улсын цаашдын өндөр өсөлтийг тогтвортой байлгахад саад тотгор болохуйц байдал ажиглагдаж байна.
Алт зэс болон нүүрс гэх мэт цөөн тооны экспортын бүтээгдэхүүнээс хамаарсан Монгол улсын эдийн засаг нь эдгээр бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болон бас бус зүйлээс ихээхэн хамааралтай болж эмзэг болж хувирсан. Ажиллах хүчний хувьд залуу, боловсролтой ажиллах хүчинтэй хэдий ч ажил эрхлэх үе давхарга нь ажил эрхлэхээс зайлсхийсэн байдалтай байна.
Бид яах ёстой вэ?
Монгол Улсын 2012 оны ядуурлын хамралтын хүрээг тодорхойлоход нийт хүн амын 29,8 хувь болж 2010 оноос 9.4 пункт, ядуурлын гүнзгийрэлт индекс 7.6 хувь болж 3.7 пунктээр, ядуурлын мэдрэмжийн индекс нь 2.8% болж 1.8 пунктээр буурсан байна.
Иймээс Монгол Улсын Засгийн газраас төсвийн зарцуулалт, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээ болон зээлжих стратегийг тодорхойлохдоо боломжит хувилбаруудыг ашигламаар байна:
Өөрөөр хэлбэл, Өсөлтийг оношлох шинжилгээ нь ДНБ-ийн дээд зэргийн өсөлтийг хангах, эдийн засгийн боломж бололцоог чөлөөлөх, түүний хажуугаар өсөлтийг хангах бусад хүчин зүйлүүд болох экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зэрэг богино хугацаанд амжилт олохуйц бодлогын шинэчлэл хийх хэрэгтэйг тодорхойлох хэрэгтэй байна.
Өнөөгийн байдлаар эдийн засгийг ороосон хүндрэлүүд нь:
- Тээврийн өндөр хэт үрэлгэн зардал, ложистик, зохион байгуулалтын хүндрэлтэй ажиллагаа,
- Тодорхой бус татварын орчин, тухайлбал, татварын өөрчлөлтүүд, гааль, худалдааны өөрчлөлт нь Монгол бизнес эрхлэх зардлыг гарцаагүй өсгөсөн. Татварын бааз хумигдмал хомс, улсын ТОП-100 татвар төлөгчид л улсын төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг гаж тогтолцоо нь монголд аж ахуйн нэгжүүдийг албан бусаар бизнес эрхлэх буюу далд эдийн засагт түлэхчээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр стратегийн ач холбогдол бүхий салбарын татварын дарамтын асуудал ойлгомжгүй хэвээр байна.
- Оюутолгойн гэрээтэй холбогдуулаад Монгол Улсын Эдийн засгийн Нэгдмэл бүтэц алдагдсан, санхүү, татварын ойлгомжгүй хоёр орчин үүссэн нь асар хор хөнөөлтэй. Алсдаа улсаа ч залгиулж мэдэх байх шүү. Өөрөөр хэлбэл, гэнэтийн ашгийн Гадаадын хөрөнгө оруулалтад хяүгаарлалт тавих хууль болон удаа дараагийн засгийн шийдвэрүүд нь зөвхөн өнөөдрийн уушгийг хараад зулгааж буй бэлэн бус хоол байлаа. Учир нь бидний тэр гэнэтийн ашгаас олсон хөрөнгө шууд л үрэгдээд алга боллоо. Ядаж тэр мөнгөөр ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтанд зарцуулагдалгүй дуусаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны байдлаар гэхэд бараг 60 хувиар буурсан гэх мэдээ ч байна. Тухайлбал, луйварчдын завшсан мөнгө, ямааны ямбаны мөнгө, гэнэт гэрлэсний мөнгө, оюутан, хүүхдийн мөнгө, дампуурч магадгүй банкнуудын хадгаламжийн мөнгө, oдоо бол Төмөрхөн зам гээд л дуусч байх шив дээ. Хөөрхийс... Үнэндээ бол тэр мөнгийг олж авахаас илүүтэйгээр макро эдийн засгийн ашигт цаг хугацааг ашиглаад зөв бодлого явуулсан бол эцсийн дүндээ Монгол Улс л хожино шүү. Магадгүй бид хөгжлийн боломжит хугацаагаа даруй 10 жилээр алдаж хоцорсон гэж үзэж буй санаанууд ч үнэний ортой биз.
- Түүхий нүүрсний экспортын татварыг ч алсдаа тавих хэрэгтэй.
Түүхий ноолуурын экспортын татвар нь тухайн салбарт үйлдвэрлэл эрхлэгчид малчдаас чанараас нь үл хамааран адил хэмжээний үнэ санал болгох боломжийг олгосон бөгөөд энэ нь хятад руу сайн чанартай нь гарч, муу нь манай үйлдвэрлэгчдэд ноогдох болгож байгаа. Энэ нь саяхан л хятад руу экспортлоход Лаос, Тайландын одос үхэрийн сүүл амьд үхрээс илүү маш их үнэд орж байсантай холбогдуулан тариачид нь хамаг үхрээ нядлаж дууссан үед нөгөө үхрийн сүүл сохор зоосны үнэгүй болж, харин Лаос, Тайланд улс цагаан будаагаа хятадаас маш өндөр үнээр импортлож авдаг болсон гэдэгтэй адил байна. Болж байна ч гэж дээ, болоод өнгөрсөн шүү. Нөгөө үхэр, адууны шир, хонины нэхий, ноосыг үнэтэйгээр хятадууд авч байсан цагт манай хэдэн үйлдвэрүүд хаалгаа барьсан, ажилчид нь ядуучуудын эгнээнд шилжиж, том утгаараа манайх хэрэглэгч улс болж хувирсан. Гэтэл одоо яалаа! Тэр зүйлс үнэтэй бил үү. Үгүй. ОДОО БОЛ ЭНЭ ЖИШЭЭ МАНАЙ НҮҮРС ДЭЭР ТОХИОЛДОНО. ТӨМӨР ЗАМ Ч БАС...
Хууль тогтоомж, эрх зүйн актуудын хоорондын уялдаа, зохицол байхгүй, тогтвортой бус буюуЭрх зүйн шинэтгэл үр дүнгүй, Tовчхондоо хийж чадахгүй байна.
Эрх зүйн бодлого, зохицуулалтаар дэмжиж чадахгүй байж, бүр дордуулаад, боомилоод, шударга, зөв өрсөлдөөнт зах зээлийг булингартуулаад, авлигын хэлбэрийг нэмэхээ зогсоо гэдэг үнэн шүү.
- Мөн хөрш орнуудтайгаа хийх худалдаа болон ложистикийн зохицуулалтыг сайжруулах нь өсөлтийг хангахад нэн шаардлагатай. Дэд бүтэц дэх ухаалаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнд үйлдвэржилтийн нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөхөд чиглэх шаардлагатай.
- Төрийн ил тод ба хариуцлагтай байдал хангалтгүй байгаа нь тэгш бус байдлыг үүсгэх гаж тогтолцоо болж байна. Энэ нь албан бус үнэ буюу авилгалд 40 хувь өсгөсөн өртөг шингэж байгаа байж болзошгүй байна. Тухайлбал, салбараас нь хамаараад авилгалд 26, 15, 23 хувийн нэмэгдэл төлдөг гэх нь бий.
- Шүүхийн гаж тогтолцоо: Монгол Улсын шүүхийн системээр бизнес эрхлэгчид хэрэг маргаанаа шийдүүлэхээр болоход асар их цаг хугацаа алддаг, нэхэмжлэгч, хариуцагч аль аль талууд хохирдог, шат шатны шүүхийн шийдвэрүүд өөр өөр гардаг, ойлгомжгүй тодорхойгүй, шийдвэрлэж дуусахад асар их цаг хугацаа зарцуулдаг, дуусдаггүй, нөлөөнд оромтгой гэх зэрэг нь монголд зөв бизнес эрхлэхэд ихээхэн саад тотгор болж байна. Үүнтэй бизнес эрхлэгчид санаа нийлнэ гэдэгт итгэж байна. Засах, залуурлах, системийнх нь хүрээнд бүрэн шинэчлэх хэрэгтэй байгаа. Учир нь улс орны эдийн засгийн болон хөгжлийн хурдасгуурт хууль, шүүхийн шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд байгаа гол шалтгаан нь шүү.
- Хөрөнгийн эх үүсвэрийн өртөг нь сүүлийн 5 жилд буурч байснаа энэ жилээс эхлэн санхүүгийн зуучлалын салбарын хөгжлийн хоцрогдолоос шалтгаалан өндөр байна. Өөрөөрхэлбэл, манай компани, банкуудад хангалттай хөрөнгийн эх үүсвэр байхгүйтэй холбоотой. Учир нь манай банкны салбарт хадаглагдаж байгаа нийт хадгаламжийн 40 илүү хувь нь манай монголчуудын хадгаламж биш, хаа нэгтэйгээс орж ирсэн эх сурвалж тодорхойгүй том мөнгө байгаа гэдэг.
- Манай улсын саяхнаас нэрвэгдээд байгаа Голланд өвчнийг эрт оношлон, тэмцэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх зэрэг юм.
Эдгээр ороосон хүндрэлүүдийг бууруулахад аж ахуйн нэгжүүд шинэ бүтээгдэхүүн боловсруулах, шинэ зах зээлд гарах боломжийг олгох болон өртөг нь нэмсэн бүтээгдэхүүн бий болгох зэрэг хүлээгдэж буй үр дүнг авчирна.
Иймээс энэ хүндрэлтэй байдлыг шийдэх гарц:
Эдийн засгийн хүрээнд:
- Хөрөнгө оруулалтын зөв орчинг бүрдүүлэх, шударга бус өрсөлдөөний эсрэг шийдвэртэй тэмцэх, уул уурхайн салбарын нөөц ашигласны татварын асуудлыг цэгцлэх, тухайн салбарын зөв зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэх нь цаашдын үр ашиг, үр дүн, үр дагавар шалтгаална.
- Төрийн үйл ажиллгаан дахь хөрөнгө оруулалтын хэрэгцээг зөв зохицуулах. Өөрөөрхэлбэл, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зөв хийх, хатуу хянах шаардлагатай. Энэ нь улсын төсвийн болон цаашилбал ДНБ-ний их том орон зайг эзэлдэг атлаа үр дагавар, үр ашиг, нэмүү өртөгийг бүтээх талаасаа ямар байгааг бодолцох.
- Хүний нөөцийн бодлого, тэдний ур чадварыг ашиглах хэрэгтэй.
Товчхондоо Засгийн газрын хяналтаас гадуур болон Засгийн газрын алдаанаас хамаарч эрсэлүүд гарч байна. Мөн гаднаас дотгош чиглэсэн эрсдэлүүд нь Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагаас ихээхэн хамааралтай байгаа, ялангуяа бараа бүтээгдэхүүний үнийн мөчлөг зэргээс үүдэлтэй гадаад худалдааны алдагдал, болон хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж буй экологийн тэнцвэрээс хамааралтай. Түүнчлэн эрсдэл нь төсвийн тогтворгүй байдал ба төсвийн хөрөнгийн популист зарцуулалт, алт, зэс зэрэг ашигт малтмалыг ашиглах эрмэлзэл төрснөөс үүдсэн үндэсний үйлдвэрлэлийн уналт, голланд өвчнөөс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, засаглалын сул дорой хэлбэрийг засамжлах шаардлагатай байна.
Зохицуулалтын алдаанаас үүдэн хөгжилд зогсонги байдал, үр дүнгүйдэл үүсэж буй үзэгдэл Монголын эдийн засагт харагдаж байна.
Зохицуулалтын эдгээр сул талууд нь дараах чиглэлээс үүдэлтэй.
- Монголын хөршүүдтэйгээ хийх худалдаа, ложистик зохион байгуулалтын асуудлууд,
- Хууль тогтоомж, норматив актууд тогтвортой бус, ойлгомжгүй,
- Салбар болгон хөгжлийн стратеги байхгүй,
- Байгалийн нөөцийн удирдлага, доройтолыг бууруулах бодлого хэрэгжүүлдэггүй явдал гэж тооцож болох болов уу.
Улс төрийн хүрээнд:
Иймд хөгжлийн асуудлыг одоогийн тогтолцооны трансформацийн асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулж, уян хатан шуурхай хэрэгжүүлэх, шилжилтийн үеийн элдэв зарцуулалтыг хурдан дуусгаж, цэглэхийн чухалыг онцлон тэмдэглэмээр байна.
Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараах шалгуураар шалгадгийг санахад илүүдэхгүй биз ээ.
- цаг хугацааны хүчин зүйлс
- зардлын хүчин зүйлс
- хүлээн зөвшөөрөх байдал – акцептаци
- практик чадвар эдгээр болно.
Дүгнэлт:
Эцэст нь хэлэхэд улс орны хөгжих эсэх, унах эсэх гээд шилжилтийн эгзэгтэй үедээ хэт түргэн ашиг харах, түүнээсээ шалтгаалж унах нүхээ өөрөө ухчихдаг тохиолдол бий шүү.
Тухайлбал, санхүүгийн тогтвортой, найдвартай, удаан хугацааны үр ашиг бүхий бодлого, төлөвлөгөөг авч хэрэгжүүлэхэд тухайн менежер, менежментийн багийн хэтийн төлөвлөгөө, сэтгэл чухал гээд, тухайлбал, ямар нэг банкыг ямар ч үнээр хамаагүй ашигтай ажиллуулах хүсэлтэй гол хөрөнгө оруулагч нь гүйцэтгэх удирдлагаа өөрчилж, богино хугацаанд ашиг дивидент өгч чадах чадалтай боловсон хүчнийг хайдаг.
Гэтэл баруунд энэ чиглэлээр мэргэшсэн боловсрол өндөртэй банкирууд эхэлж ажилд орохдоо хамгийн дээд тал нь 2-3 жилийн хугацаатай л гэрээ байгуулдаг. Тэгээд тэд энэ хугацаанд хуучин үндэсний банкирын хийж байсан урт хугацаанд ашигаа өгөх, судалгаа, эрсдэл, санхүү, өрсөлдөөний, маркетингийн иж бүрдэл судалгаа, санхүүжилтийг тооцон авч үзэлгүйгээр шууд л зардлын хэмнэлтийг хайр гамгүй хийж эхэлдэг.
Энэ нь үр дүнгээ өгч дараагийн жил гэхэд л хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэд ашигаа өгч эхэлдэг бөгөөд түүн шиг шилдэг менежер байхгүй гэдэгтээ бүгд санал нэгдсэн байдаг.
Гэвч тэр шинэ банкир өөрийнхөө амжилтын оргил үедээ гэрээгээ сунгалгүй цуцалдаг. Харин дараа нь ирсэн захирал нөгөө алдартай банкирын урт хугацаанд тогтвортой ажиллах стратегийг бусниулсан лайг үүрч удалгүй банк нь ч дампуурч, хувь хүнийх нь салбарын карерь нь дуусдаг.
.
Энэ жишээ одоо манай улстөр, санхүүгийн салбарт нүүрлээд байгаа юм биш байгаа? Магадгүй хэвлэл мэдээлэл, хүмүүсийн сошал медиа дахь таамгаар бол MSC ч тийм үүрэгтэй юм билүү хэн мэдлээ...
Эцсийн дүндээ бүхий л талаас нь аваад үзсэн урд хөршийн маань эдийн засгийн хөгжлийн амжилттай байдал манай оронд ашиггүйгээр барахгүй маш их аюултай!
Хятад эдийн засгийн хэт их гүрэн болчихвол биднийг, манай улсыг өнө удаан хугацааны турш Хятадын нөөцийн хавсаргын байранд тавьчихна. Өөрөөр хэлбэл түүх давтагдах болно. Тиймээс бэлтгэлтэй байж Монгол Улсаа бүх түвшинд ялангуяа эдийн засгaa чадвахижуулах, эдийн засгийн бүтцээ өөрчлөх асуудал нэн тэргүүнд хэрэгтэй байна шүү.
Монголчууд бид ТӨРИЙГ ТӨВИЙЛГӨН НАМЫГ ДОР НЬ ОРУУЛЖ,
ТӨРИЙН ДЭЭР ИРГЭНИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
БАЙНА.
2013 оны дөрөвдүгээр сар 8
ЗӨВ ШҮҮ
Үнэхээр замбараагүй бичсэн байна, орчуулга юм уу?
manaihan chin baylagiin haraal tustsan uls shuu de. odoo ter mega zega tosloo zugeer martaj uzeed. uragshaa haraad amidrah mini