Нийтлэл 08 сарын 21, 2015

Ашли Медисоны халдлага өнөөгийн интернетийн аюулгүй байдал ямар түвшинд байгааг ахин нэг санууллаа

        Гэр бүлээс гадуурх харилцааг онлайнаар зохион байгуулдаг Ашли Медисон сайт өнгөрсөн сард хакерын халдлагад өртөн 32 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан билээ. “Амьдрал богинохон, дурлалд умба” гэсэн уриатай тус сайтын нүүр хуудаснаа уруулан дээрээ хуруугаа байрлуулсан эмэгтэйн зураг бий. Үүгээрээ тэд “бид таны мэдээллийг чанд хадгална, маш нууц байлгана” гэдгээ илэрхийлж буй мэт. Гэвч энэхүү хакерын халдлагаар энэ нь зүгээр л нэг уриа, лоозон төдий байсан нь батлагдсан билээ.

Халдлагын үеэр тэд 2007 оноос хойших хэрэглэгчийн гүйлгээний түүх болон 33 сая хэрэглэгчийн хаяг, бэлгийн дур хүслийн талаарх мэдээлэл зэрэг хувийн мэдээллүүдийг нь алдсан юм. Хакерын бүлэглэл энэ долоо хоногт хэрэглэгчдийн гүйлгээний мэдээллийг олон нийтэд ил болгосон. Энэхүү файл нь маш олон тоогоор татагдаж байгаа аж. Найз нөхөд, гэр бүлийн хүн, хамтран ажилладаг хүнийхээ талаарх мэдээллийг хэн ч болов хайх боломжтой болох нь цаг хугацааны л асуудал болоод байна. Өчигдөр л гэхэд тэд ахин тус сайтын гүйцэтгэх захирлын хувийн мейлийг нь цацаж эхэллээ.

Одоогоор хакердсан шалтгаан нь тодорхойгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ тэд Ашли Медисон сайтыг гэр бүлээс гадуурх янаг амрагийн явдлыг өөгшүүлдэг төдийгүй Avid Life Media болон Ашли Медисоны хамтрагч байгууллагууд, хэрэглэгчид нь хүртэл “залилан, хууран мэхлэлт”-д өртсөн хэмээн мэдэгдээд байгаа. Учир нь ихэнх хэрэглэгчид үйлчилгээнд нэвтрэхийн тулд зайлшгүй эрх худалдан авах шаардлагатай болдог. Тиймээс хакерчид тус сайтыг луйврын ажиллагаа явуулдаг хэмээн буруутгаад байгаа аж.

Олон нийтийн хэрэгслээр тус сайтын хэрэглэгчдийг шангаа хүртсэн хэмээн үзэх нь ч байна. Харин зарим хүмүүс энэ багц дата бүрэн эхээрээ олон нийтэд тархвал илүү өргөн хүрээг хамарсан сөрөг үр дагаварт хүргэж мэднэ гэж харж байна. Үүний уршгаар гэр бүлүүд салж, хүмүүсийн нэр хүнд унаж, ажлаасаа гарч, хоёр нүүр нь илчлэгдэх болно. Түүнчлэн хувь хүний мэдээллүүдийг ч ашиглах явдлууд гарч мэдэх юм.

Хакерын халдлагын ганц ач холбогдол нь бидэнд өнөөгийн интернетийн аюулгүй байдал ямар түвшинд байгааг ахин нэг сануулсан явдал байлаа. Үүнээс өмнө хакерын халдлагууд маш олон удаа болж байсан. Гэвч бид тэр бүрд нь мартсаар л байна.

Яг үнэндээ Ашли Медисоны алдсан мэдээлэл өмнө нь болж байсан халдлагуудтай харьцуулахад тийм ч сүрдмээр биш.

Гэхдээ тэд 38,920,000 хэрэглэгчиддээ итгэл даах чадвар, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын баталгаа болгож гурван сарын мөнгийг нь буцаан олгох саналыг хүртэл тавьдаг. Гэсэн ч ийм зүйл болчихлоо. Энэ олон хүмүүсийн амьдрал тус сайтаас болж олон сая хүний хяналтад ороод байна.

Үүнээс ойлгож авах хамгийн чухал зүйл бол интернет нууц мэдээлэл хадгалахдаа өнөөгийн нөхцөлд тийм ч сайн биш, бүр муу ч гэж хэлж болохоор байна.

Хүмүүс картын дугаараа алдвал ахиад шинийг авчихна. Нууц үгийг тань хүн мэдсэн бол сольчихно. Ийм төрлийн хувь хүний алдагдлыг ахин сэргээхэд тийм ч хэцүү биш. Харин компани, засгийн газрын мэдээлэл гэдэг бол маш чухал. Яг энэ нөхцөлд Ашли Медисоны алдсан мэдээллээс болж олон сая хүн нэр хүнд, гэр бүл, карьераа алдахад хүрч байна.

Авид Медиагын аюулгүй байдал бусад олон компаниуд, сайтуудаас тийм ч доогуур түвшинд байгаагүй нь тодорхой.

Тиймээс өнөөгийн интернетийн аюулгүй байдал ба хакерчдын түвшин эрс тэс ялгаатай болж ийм төрлийн халдлага таны, миний ажил, амьдралд ч тохиолдож болохоор болжээ.

Ашли Медисон бол энгийн нэг жишээ. Үүний дараа өөр ямар ч халдлага болж мэднэ. Харин энэ явдлыг бид мэдээллийн аюулгүй байдалдаа шинэчлэл хийх, илүү сайжруулах шаардлагатай болсныг анхааруулсан дохио гэж харах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-24

    Mongol humuus dundaas ni ilerch gai bolnoo :)

    • Зочин
    • 2015-08-22

    US, Australia-d golduu baidag zarim neg Mongol hunii ner yavj baih jisheenii. Hunii amidral l yumdaa. Heden ger bul salj, heden am bul an tsavtai uldeh boldoo.

    • зочин
    • 2015-08-21

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙРТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-33

arrow icon