Энэ та нарын найз Дөлгөөний л бодол. Танд таалагдахгүй ч байж болно. Та нар нэг зүйл анзаарсан бол удаан найзалсан найзууд нэг нэгэндээ дассан байдаг. Хараалын үг,ярианы хэв маяаг,хувцаслалт,үсний засалт гээд л ...Ямар нэг талаараа адилхан болсон байдаг. Энэ нь бид нэг нэгэндээ уусч, нэг нэгэндээ үлгэрлэж байдгийн жишээ.
Би өөрөө хөдөөний хүн. Тиймээс хөдөөний хүмүүсийг ялгаж, салгаж харьцахыг хүсдэггүй.
Сүүлийн үед зомби хотод ирэх сар хэмээн залуучууд ярих болж...
Манай хотын унаган залуучууд яадаг билээ? Архи ууна. Бар сав хэснэ. Хэтэхий хэлбэр хөөсөн. Ах захаа мэдэхгүй. Нэг нэгэндээ болон хүмүүст
тусалдаггүй.Хэрүүлч.Үг даахгүй. Шалчигануур.Нэг нэгнээ архиар шахна. Худалч. Цагаа барьдаггүй. За тэгээд замаар давхих, сүлжих, дарах, хэрэлдэх, доромжлох, гудамжинд шүлсээ хаях, хогоо газар хаях. Машины цонхоор бас хогоо хаях энүүхэнд. Бид бүгдээрээ адилхан Монгол хүмүүс. Бид нэг нэгэндээ үлгэрлэх ёстой. Шинээр шилжин ирж, оюутан болохоор хот зорьж ирсэн буй найзууддаа үлгэрлэж байж, хотын соёл, олон нийтийн газар биеэ зөв авч явах соёлыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Эхний нэг өдөр нь тэд тал хээр давхиж байгаа юм шиг явна. Хоёр өдөр, үсрээд л сар...тэгээд засарна. Урсгал ус өөрөө өөрийгөө цэвэрлэдэг шиг бид ч гэсэн өөрсдөө соёлтой их мөрөн шиг байвал элэг нэгт ахан дүүсээ соёлжуулж чадна
. Тэдэнд соёлын довтолгоог мэдэрүүлж, зааж туслах ёстой. Гэхдээ хэлж биш өөрийн хийж буй үйлдлээрээ.
Биднийг хөдөө очиход за сав л авчраарай гэж захидаг тэд шинэ мах сүү цагаа байдаг бүхнээрээ биднийг дайлж цайлаад л явуулдаг. Харин бид тэднийг ирэхэд:
Үнэр танар нь аймар, ирчихээд явахаа мэдэхгүйн...гэх мэтчилэн элдвээр гоочилохоо өмнөө барьдаг. Мэдээж хүн болгон тийм биш байх л даа гэхдээ л ихэнх нь.
Жуулчид гэлгүй өвөл зунгүй хамт нэг хотод амьдрах шинэ найзууддаа соёлтой найрсаг Улаанбаатарчууд байя. Магадгүй бидний өөрчлөлт шинэчлэлт бие биеэ хайрлахаас л эхэлнэ.
Сэтгэгдэл бичих