Харвардын Бизнесийн сургуулиас өнгөрсөн 6 сард нийтэлсэн судалгааны ажлын тайланд гэртээ байж хүүхдээ хардаг ээжээс илүү гадуур ажил эрхэлдэг ээжийн охидууд ажлын байртай, удирдах албан тушаалтай, илүү цалинтай ажилладаг үр дүн гарсан тухай мэдээлжээ. Хөвгүүдийн хувьд бол карьерт нь гэхээсээ илүү гэрийн ажил, гэр бүлээ халамжлах хандлагад нь нөлөөлдөг байна. Карьер ээжийн хөвгүүд гэр бүлийнхэндээ илүү халамжтай, гэрийн ажилд сайн тусалдаг аж. 24 орны дата ашигласан уг судалгаагаар гадуур ажилладаг ээжийн охидуудын өөрсдөө ажил олж ажиллах чадвар 4,5 хувиар илүү гарсан. Харин удирдах албан тушаалын хувьд бүр том ялгаа гарч, профессор К.МкГинн тэргүүтэй Харвардын Бизнес Сургуулийн судалгааны багийг гайхшруулжээ.
“Ажил эрхлэлтэд нөлөөтэй байж магадгүй гэж анхнаасаа таамаглаж байсан ч удирдах албан тушаалын хувьд ялгаа гарна гэж бодоогүй байсан”. К.МкГинн
Зургийг www.dianaminot.com-оос
Ажил эрхлэгч ээжийн охид 33 хувь нь удирдах алба хашиж байсан бол нөгөө группийн хувьд энэ дүн 25 хувь байсан
аж. Мөн дундаж цалингийн хувьд ч жилд 5200 орчим доллараар буюу 23 хувиар илүү гарчээ.
МкГинн судалгааны ахлах “Миний бодлоор эндээс юу харагдаж байна гэхээр ээж нь ажил эрхэлдэг гэр бүлд эмэгтэй хүүхэд юу хийвэл зохих, эрэгтэй хүүхэд юу хийвэл зохих тухай хүүхдүүдийн хандлагад нөлөөлөхүйц орчин үүсдэг” гэж дүгнэсэн байв.
Судалгаанд нийгмийн санал асуулга олон улсын хөтөлбөрийн 2002, 2012 онуудад 24 орны 50000 насанд хүрсэн хүнээс авсан санал асуулгын датаг ашиглажээ. Одоо ажиллаж буй хүмүүсээс хүүхэд байхад нь ээж нь ажил эрхэлж байсан эсэх талаар асуусан асуултын дүнг ашигласан гэсэн үг.
“Та ажил эрхэлж байхдаа хүүхэддээ амьдралд ямар боломжууд байдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж байдаг. Хүйсийн ялгаврлалд ажил эрхэлдэг ээж шиг тод томруун нөлөө үзүүлдэг хүчин зүйл цөөхөн шүү”. К.МкГинн.
Ийм үр дүн гэртээ үлдэж хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн ач холбогдлыг үгүйсгэх юм уу, нэг групп нь нөгөөгөөсөө илүү ёс зүйтэй, мундаг гэх мэт үзэлд хүргэх ёсгүй. Бас ээж нь ажил эрхэлдэг байх нь хүйсийн тэгш харилцааны тухай зөв ойлголт өгөх цорын ганц арга ч биш. Жишээ нь өөрийнх нь ээж гэртээ байдаг ч ажил эрхэлдэг ээжийн хүүхдүүдтэй тоглож байхдаа хүүхдүүд эмэгтэй хүн заавал гэрийн ажил хариуцаж, эрэгтэй нь гэртээ ажиллахгүй байж болдог юм биш гэдэгт суралцаж байдаг байна. Ямартай ч бид гэртээ үлдсэн ч, гадуур ажилласан ч бидний үлгэр дууриал охид хөвгүүдийн ертөнцийг үзэх үзэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн тухай үзэл хандлагад нөлөөлж байдгийг санаж байх хэрэгтэй болох нь.
goyo site bna. odoonoos orj bna. taalagdlaa
Ажилаас өөр юум мэддэггүй, өөрийгөө хамгийн түрүүнд тавидаг ээж нартай айлын охидууд гэрийн ажил хар нялхаасаа хийсээр байгаад IQ нь илүү хөгжсөн байдаг биз.