Амжилтад хүрсэн орчин үеийн технологийн салбарын шилдгүүд танд зөвлөж байна.
IBM-ын гүйцэтгэх захирал Жинни Ромэтти: “Анхдагч бас ганцаардмал бай
Uber-ын гүйцэтгэх захирал Травис Каланик: "Зарчмаа баримтал, тулаанд тайван бай. Тиймээс л маш цөөн хүмүүс тулааныг хэлэлцээр болгож чаддаг.”
Facebook-ын гүйцэтгэх захирал Марк Зукербэрг: "Хурдан хөдөл, бүхнийг сүйтгэ. Замдах бүхнээ сүйтгэхгүй байгаа бол чи хангалттай хурдан явахгүй байна гэсэн үг."
Alibaba-ын үүсгэн байгуулагч Жак Ма: "Өнөөдөр харгис байж болох ч маргааш үүнээс илүү харгис байх болно. Харин тэрний дараах өдөр л маш сайхан өдөр байх болно.”
Технологийн тэр бумтан Петер Тиел: “Хүний мэдлэгийн газрын зураг дээр маш том цагаан орон зай байсаар байна. Чи тэднийг нээж чадна. Тиймээс үүнийг хий. Тэндээс гарч, хоосон зайг бөглө. Хором мөч бүр шинэ газар луу явж, тэдгээрийг судлах боломж байдаг.”
Apple-ын үүсгэн байгуулагч Стив Жобс: "Үхэх гэж байгаа гэдгээ үргэлж санаж явах нь алдах зүйл байгаа гэж ташаа бодохоос сэргийлэх хамгийн шилдэг зам. Чи аль хэдийн нүцгэн болсон. Зүрх сэтгэлээ дагахад ямар ч шалтгаан хэрэггүй.”
Yahoo-ын гүйцэтгэх захирал Марисса Маейр: "Би үргэлж л хийхэд хараахан бэлэн биш байгаа зүйлээ хийдэг. “Хөөх, үүнийг хийхэд би арай бэлэн биш байна” гэж бодсон мөчдөө л үүнийг хий. Ингэж л та маш том нөлөөллийг бүтээх болно.”
Google гүйцэтгэх захирал Ларри Пэйж: "Дэлхийг хэрхэн өөрчлөхөө нэг өгүүлбэрт багтаан хэл гэвэл та юу гэж хариулах вэ? Үргэлж тохьгүй сэтгэл хөдлөм зүйлс дээр шаргуу ажилла
!”
Amazon-ын гүйцэтгэх захирал Жефф Безос: "Би номлогчдыг илүү сайн бүтээгдэхүүн бүтээнэ гэдэгт итгэдэг. Номлогчдын хувьд энэ бизнес биш байдаг учраас тэд илүү их анхаарал халамж тавьдаг. Бизнес байх үед, бизнес мэдрэмж гаргах ёстой. Гэхдээ энэ бол чамайг яагаад энэ зүйлийг хийх ёстой тухай биш юм. Чи үүнийг хийнэ. Учир нь чамайг урагш хөдөлгөх, учир утгатай ямар нэгэн зүйл байж л таараа.”
Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гэйтс: "Амжилт бол олиггүй багш. Ухаалаг хүмүүсийг алдаа хийхгүй гэж бодоход хүргэдэг.”
Behance-ын гүйцэтгэх захирал бөгөөд Uber зохион бүтээгч Скотт Белски: "Энэ бол санаа биш. Энэ бол юу хийх санаагаа бүтээх юм.”
Salesforce-ын гүйцэтгэх захирал Марк Бениофф: "Амжилтын нууц энэ байна: дэлхийг өөрчлөх хүсэлтэй хүмүүсийг эрж хайх
.”
SpaceX болон Tesla үүсгэн байгуулагч Элон Муск: “Алдаа гэдэг боломж. Хэрвээ бүтэлгүйтэхгүй байгаа бол та хангалттай шинийг санаачлаагүй байна
гэсэн үг.”
Dropbox-ын үүсгэн байгуулагч Дрю Хьюстон: "Бүтэлгүйтнэ гэж бүү санаа зов. Учир нь чи ганц удаа л зөв зүйл хийх ёстой.”
Dell-ын гүйцэтгэх захирал Майкл Делл: “ Чи суут ухаантан, алсын хараатай нэгэн, бүр дээд сургууль төгссөн байх ч шаардлагагүй. Танд зүгээр л мөрөөдөл хэрэгтэй
.”
Former Oracle-ын гүйцэтгэх захирал Ларри Эллисон: "Та шинэчлэл хийж байгаа бол хүн болгонд өөрийгөө солиот гэж хэлүүлэхдээ бэлэн байх хэрэгтэй.”
Facebook-ын үйл ажиллагааны гүйцэтгэх захирал Шерил Сандберг: “Манлайлал бол таны гаргасан үр дүнг бусад нь сайжруулах агаад таныг байхгүй байсан ч нөлөөлөл нь үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байх юм”
Сэтгэгдэл бичих