Нийтлэл 09 сарын 21, 2015

Харуудын хөх толбо

Хэдэн жилийн өмнө Бээжингийн нэг хятад хүнтэй ярилцаж байж билээ. Дээд боловсролтой, гадаад хэлтэй, барууны компанид ажилладаг, өдөр бүр интернэтэд ордог тийм хятад. Далай лам болбоос жинхэнэ террорист гэдэгт бүрэн итгэсэн, тийм жирийн нэг хятад хүн. Мань хүний буруу байхгүй байх ... цаанаас нь тэгээд итгүүлчихсэн юм чинь яаж ч буруу байхав, маргах ч хэрэггүй. Харин би өөрөө ямар тархи угаалтад автчихсан явж байгаа бол гэж дандаа боддог юм.
 
Жоохон байхдаа ямар ч байсан нэг удаа тархи минь хэр цэвэрхэн байгааг мэдсэнээ ерөөсөө мартдаггүй юм. Македоны Александрын тухай уншиж байгаад "дэлхийг эзлэх гэж санаархсан анхны хаан байх" гэж бичсэнийг уншаад "Манай Чингис ч тэрнээс өмнө л эзэлчихсэн шүү дээ" ухааны юм бодож байлаа. Даанч Александр нь манай эриний өмнөх 4-р зууны хүн наасан. Гэнэн ч байж гэдэг шиг... дараа нь морин өртөөний талаар бас Персүүд МЭӨ Монголчуудаас өмнө байгуулсан байсныг мэдээд бага зэргийн тээнэгэлзээнд орж билээ. Зөвхөн би ч биш, өөр олон хүн ийм этноцентрик үзэлтэй байх юм. Бусдаас ямар нэгэн аргаар ч болов гойд байх ёстой гэж бодох нь хүний сэтгэхүйн хамгийн энгийн хэрэгцээний нэг байх. Энгийн хэрэгцээ болхоор тэр сэтгэлгээг өрдөхөд ч гэсэн амар бололтой. Багаас нь л бид лаг шүү гээд байх хэрэгтэй, өөр хүмүүсийн тухай бол ярьж болохгүй. Би, бид, манайхан... Зарим насанд хүрсэн монгол хүн одоо болтол Монголын юм болгон нь хамгийн мундаг, тэргүүний, анхны байдаг гэсэн бодлоосоо салаагүй явж байдаг юм байна лээ. 

Зарим насанд хүрсэн монгол хүн одоо болтол Монголын юм болгон нь хамгийн мундаг, тэргүүний, анхны байдаг гэсэн бодлоосоо салаагүй явж байдаг юм байна лээ.

Хомхойний вирус шиг, бид өөрсдөө ч тийм буруу бодолтой явж байгаагаа бүүр мартчихаад хааяа ил гарсан ч эс тоон дүмбийдэг болж. Жишээ нь олон хүн хөх толбо нь зөвхөн монгол удмын хүнд байдаг нандин зүйл гэж одоо болтол боддог юм шиг байгаан. Хөх толбогүй бол монгол хүн биш, хөх толбо нь жинхэнэ монголын тэмдэг...
 
Уг нь бол үгүй юм байгаан. Хөх толбыг үүсгэж байгаа арьсны өнгөтэй эсүүд нь мэдрэлийн тогтолцоо бүрдэх явцад оролцоод, нүүдэллэж дуусаагүй байхад нь эхээс гарчихвал ууц, сүүж, гуя хаагаар голдуу харагддаг толбо болж үлддэг. Хүүхэд 10 нас хүрэхэд энэ толбо ихэнхдээ арилсан байдаг. 1857 онд одоогийн Индонезид ажиллаж байсан Голланд эмч анх удаа шинжлэх ухаанд тэмдэглэн үлдээсэн байна. Харин монгол толбо гэдэг нэрийг 1887 онд Японд ажиллаж байсан Эдвин Бэлз гэдэг Герман эмч өгсөн байдаг. Зөвхөн төв, зүүн, зүүн өмнөд Ази, Америкийн уугуул иргэдэд үзэгдээд зогсохгүй, зүүн Африк, Полинези, Микронезийн уугуулууд, хойд Африкийнханд ч бас 90% магадлалтайгаар илэрдэг. Ер нь шарууд ч бас яааж дутахав, хүүхүүдийнх нь 5%-д хөх толбо илэрдэг гэсэн тоо байдаг юм байна. Цөмийг нь монгол гаралтай гэж хэлэх хүн Монголд ч олдохгүй байх гэж найдаж байна. Ямар нэгэн удмын холбоо байгаа бол Монголчууд нь харин харуудын удам болж таарах байх, угаасаа л хүн анх африкт үүссэн биз дээ? Бөртэ чоно чинь анх Африкаас бонобо сармагчин хэлбэрээр нүүж ирсэн ч юм билүү. Ямартай ч хажууд чинь байгаа хужаа, халтар, төлөг, бага, хар, шар хүмүүс яг чамтай л адилхан хүсэл мөрөөдөл, айдас зовлон, сэтгэл зүрхтэй гэдэгийг Монголчууд ухаарах хэрэгтэй байна.  Бас Монголын юм болгон хамгийн мундаг, тэргүүний биш гэдгийг. Тэгж байж л хоер нүүдлийн цаадахыг харж илүү боломж ашигладаг болох байх.

Сэтгэгдэл бичих

    • МУУ ХЯТАД!
    • 2015-09-23

    МОРИН ӨРТӨӨ, 10-ТЫН СИСТЕМ БОЛООД ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ ИХ ГҮРНИЙ АМБИЦ ЗЭРЭГ НЬ ЗӨВХӨН 13-Р ЗУУНД ҮҮССЭН ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ! ИХ ТҮҮХЧ В.ГЕГЕЛЬ НЭГЭН ЦАГ ҮЕД 'ДЭЛХИЙН ТҮҮХ ДОРНО ДАХИНААС ТЭР ДУНДАА МОНГОЛЧУУДААС ЭХТЭЙ. ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД ТӨР БАЙСАН ЮМ' ГЭЖ ХЭЛСЭН НЬ ХОЖИМ ТҮҮХИЙН УХААНЫ НЭГЭН ТОМ ФИЛОСОФИ БОЛЖ ҮЛДСЭН ЮМ... МӨН ЭНЭ ҮГИЙН ЗАДРАГАА НЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДСЭН ОЙЛГОЛТ БОЛЖ ЯВДАГ... УЧИР ЮУ ВЭ ГЭВЭЛ, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНД ГЕГЕЛИЙН ХЭЛСЭНЭЭР АЛИВАА АРД ТҮМЭН ТӨРӨӨ ЦОГЦЛООН БАЙЖ ДАРАА НЬ ТҮҮХЭЭ БИЧДЭГ ГЭСЭН ФИЛОСОФИ БАЙДАГ ЮМ. ЭНД НЭГ ЗҮЙЛИЙГ ДУРДАХАД 13-Р ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ БОЛ ДЭЛХИЙН БҮХИЙ Л ЦАГ ҮЕИЙН ТҮҮХЭН ДАХЬ ХАМГИЙН АГУУ ТҮҮХЭН ЦАГ ҮЕҮҮДИЙН НЭГ ГЭВЧ ЭНЭ ТҮҮХИЙГ БИЧИХ ТӨРТ УЛСЫН ҮНДЭС ТҮҮНЭЭС ӨМНӨ БАЙСАН НЬ (ТҮҮХИЙН УХААНЫ ФИЛОСОФООР) ХҮННҮ НАРЫН ТҮҮХ ЮМ ХҮННҮ НАР ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ БАС Л ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЛЭЖ ЯВСАН ТЭГВЭЛ ТҮҮНЭЭС ӨМНӨ БАС ТЭР ЗЭРЭГ ТӨРТ УЛСЫН ҮНДЭСИЙГ ТАВЬСАН ХҮЧИРХЭГ ТӨРТ УЛС МОНГОЛД БАЙСАН ГЭДЭГ ГАРГАЛГАА ГАРЧ ИРНЭ. ХАРИН НИЙТЛЭЛЧ Г. АНАР ЧИ БОЛ ҮМХИЙ ХУЖАА, ЖИНХЭН ТАРХИ УГААГЧ МОНГОЛД ҮЛДСЭН ХАРЬ ҮНДЭСТЭН ГЭДГЭЭ МЭДЭЖ АВ!!!

    МОРИН ӨРТӨӨ, 10-ТЫН СИСТЕМ БОЛООД ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ ИХ ГҮРНИЙ АМБИЦ ЗЭРЭГ НЬ ЗӨВХӨН 13-Р ЗУУНД ҮҮССЭН ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ! ИХ ТҮҮХЧ В.ГЕГЕЛЬ НЭГЭН ЦАГ ҮЕД 'ДЭЛХИЙН ТҮҮХ ДОРНО ДАХИНААС ТЭР ДУНДАА МОНГОЛЧУУДААС ЭХТЭЙ. ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД ТӨР БАЙСАН ЮМ' ГЭЖ ХЭЛСЭН НЬ ХОЖИМ ТҮҮХИЙН УХААНЫ НЭГЭН ТОМ ФИЛОСОФИ БОЛЖ ҮЛДСЭН ЮМ... МӨН ЭНЭ ҮГИЙН ЗАДАРГАА НЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДСЭН ОЙЛГОЛТ БОЛЖ ЯВДАГ... УЧИР ЮУ ВЭ ГЭВЭЛ, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНД ГЕГЕЛИЙН ХЭЛСЭНЭЭР АЛИВАА АРД ТҮМЭН ТӨРӨӨ ЦОГЦЛООН БАЙЖ ДАРАА НЬ ТҮҮХЭЭ БИЧДЭГ ГЭСЭН ФИЛОСОФИ БАЙДАГ ЮМ. ЭНД НЭГ ЗҮЙЛИЙГ ДУРДАХАД 13-Р ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ БОЛ ДЭЛХИЙН БҮХИЙ Л ЦАГ ҮЕИЙН ТҮҮХЭН ДАХЬ ХАМГИЙН АГУУ ТҮҮХЭН ЦАГ ҮЕҮҮДИЙН НЭГ ГЭВЧ ЭНЭ ТҮҮХИЙГ БИЧИХ ТӨРТ УЛСЫН ҮНДЭС ТҮҮНЭЭС ӨМНӨ БАЙСАН НЬ (ТҮҮХИЙН УХААНЫ ФИЛОСОФООР) ХҮННҮ НАРЫН ТҮҮХ ЮМ ХҮННҮ НАР ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ БАС Л ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЛЭЖ ЯВСАН ТЭГВЭЛ ТҮҮНЭЭС ӨМНӨ БАС ТЭР ЗЭРЭГ ТӨРТ УЛСЫН ҮНДЭСИЙГ ТАВЬСАН ХҮЧИРХЭГ ТӨРТ УЛС МОНГОЛД БАЙСАН ГЭСЭН ГАРГАЛГАА ГАРЧ ИРНЭ. ХАРИН НИЙТЛЭЛЧ Г. АНАР ЧИ БОЛ ҮМХИЙ ХУЖАА, ЖИНХЭН ТАРХИ УГААГЧ МОНГОЛД ҮЛДСЭН ХАРЬ ҮНДЭСТЭН ГЭДГЭЭ МЭДЭЖ АВ!!!

    • Зочин
    • 2015-09-23

    Бид онцгой байсан бол өдийд бас цахиур хагалж байхгүй юу. Одоо бол бусдын дор орчихгүйг л хичээж явах хэрэгтэй.

    • Зочин
    • 2015-09-23

    дуучин жавхланд сайн уншуулмаар юм байна, бас тэр отгонборд.

    • Амарбат
    • 2015-09-23

    Шинжлэх ухаанч үзэл, хэт муйхар бодлоос салгах оролдлого нь бол таалагдаж байна, юмыг наанатай цаанатай бодож сурах нь Монголчуудад дутагдаад байгаа тал бий. Гэхдээ ямар ч гаргалгаагүй зүгээр л нетээс копидчихсон юм шиг тал дутуу мэдээлэл харагдаж байгаа нь харамсалтай. Шаруудын 5 хувьд л төрдөг байхад Монголчуудад яагаад бараг 100% төрдөг юм бол? Тийм л угсаа генэнд хамаагүй юм бол цоо ил байж байдаг хөх толбыг тэр шарууд чинь яагаад саяхныг болтол ажиглаагүй байх вэ? Гэтэл Монголчуудад амбасын үеэс ажиглагдчихсан байна. 'Азийн уугуул иргэдэд' гэчихсэн байна, Хятад Японуудад байдаг гэж би дуулаагүй л юм байна, Солонгост зөвхөн Чежү арал дээр ажиглагддаг гэж сонсож байсан, Европоос Унгаруудад ажиглагддаг гэж бас сонссон. Генээ байг гэхэд газар орны байрлал, цаг агаар ч нөлөөлдөг юм билүү? Эдгээрт хариулчихсан бол их сонирхолтой нийтлэл болох байв. Нэгэнт хөх толбо үүсдэг шалтгааныг үнэхээр мэдэж байгаа юм бол энэ асуултуудын хариултыг мэдэж л байх учиртай. Манайд дийлэнх байгаа болохоор, тэгээд ч шинжлэх ухааны нэршлээр Монгол толбо гээд нэрлэчихсэн байхад тэрэнд баярласных нь төлөө Монголчуудыг буруутгаад яахав.

    • Зочин
    • 2015-09-23

    'Бөртэ чоно чинь анх Африкаас бонобо сармагчин хэлбэрээр нүүж ирсэн ч юм билүү.' хүний анхаарал татах гэж байгаа бол үг хэллэгтээ анхаарвал дээргүй юу, эсвэл энэ бичсэн нийтлэлч харь орны хүн юм уу? Шинжлэх ухаанч байх өөр ойлголт. Өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандаж бай.

    • Хэн мэдэх
    • 2015-09-23

    Уншаад бодууштай зүйлүүд байна. Хэт муйхар, харанхуй бүдүүлэг, оюуны хоосролд ороод байгаа энэ үед нэг ч гэсэн гэрэл гийгүүлэх, бодол хайрлах зүйл бичсэн мэт санагдлаа. Бичигдсэн зарим сэтгэгдлийг харахад Монголчууудын тамын тогооны үлгэр энд ч мөн адил өрнөж байх шиг байна. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх нь таны эрх гэхдээ доромжилолын үгнүүд хэрэглэх нь өөрийг чинь илэрхийлээд байгаа бус уу.

    • үлмэдэх
    • 2015-09-23

    энэ бол өвчин биш зүгээр л удамшлын онцлог. мааш эртний, хүн төрөлхтний анатоми бүдүүлэг байх үеийн генетикийн үзэгдэл юм даа.

    • үлмэдэх
    • 2015-09-23

    энэ бол өвчин биш зүгээр л удамшлын онцлог. мааш эртний, хүн төрөлхтний анатоми бүдүүлэг байх үеийн генетикийн үзэгдэл юм даа.

    • 201.21.100-д хандъя аа
    • 2015-09-23

    Хүний арай өөр өнцгөөс харж өөрөөсөө алдааг хайж байгаа нэгнээ яах гэж ингэдэг байна даа. Чамайг хэлээд чамайг гоочлоод байгаа юм биш шүү, энэ сэтгэлгээг л арилгах хэрэгтэй байгаа юм. Хөх толбо ганцхан бид нарт байдаг биш гэдгийг дэлхий нийтийн эрдэмтэд мэдээд 20 орчим жил болчихсон шүү дээ. Монголчууд гень сайтай, чадамж өндөртэй хүмүүс гэдэг нь үнэн, гэхдээ нэлээн муйхар зөрүүд хэтэрхий өөрийнхөөрөө, бас залхуу хүмүүс. Бид энийгээ л өөрчлөх хэрэгтэй байна. Чадна ч гэж итгэж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа, ооооооё.

    • busadtai l adilhan baiyalda
    • 2015-09-22

    Uhsen baluuniihan ontsgoi baihavde! Tiim ontsgoi yum bol unuudur delhiin t terguunii uls oron bolson bn bizde! Bid busadtai l adilhan.

    • Хужаагийн эрлийзүүдэд
    • 2015-09-22

    Нэг хужаагийн эрлийзийн бичсэн юм байна. Зайлуул хөх толбогүй л баагийгийн бичсэн ишлэл байна. Тэнгэрийн тамгагүйдээ жоохон судлах гэж оролдоод л ийм юм бичиж. Энэ бол Монголчуудын төрөлхийн генийн онцлог байгаан. Монголчууд бид онцгой оцнгой бүр онцгой хүмүүс шүү дээ.

    • Зочин
    • 2015-09-22

    ямар үнэн хэлээ вээ

    • Зочин
    • 2015-09-22

    Neeree shuu bid unen ugend ih durgui inged l hoorood l shuumjled muulad oorsdiigoo magtaad l bwal unenig huleej zowshoorch chadahgui amidral maani deeshee ch garahgui shu de

    • Дорж
    • 2015-09-22

    Манай. Хүүхдүүд толбогүй л байсан шүү дээ. Энэ бол 1 төрлийн гажиг согог байх.

    • Зочин
    • 2015-09-22

    монголчууд нийтээр 100 хувь хөх толботой төрдөдгөөрөө хятад орос казахстан зэрэг улсуудаас ялгардаг энэ сонирхолтой бишб гэж үүү? бусад үндэстэнд алг цоог төрдөг энэ сонирхолтой биш гэж үү? бүс нутагтаа анхараал татахуйц бгааг бас анхарах хэрэгтэй

arrow icon