Нийтлэл 09 сарын 28, 2015

Монгол ба АНУ-ын эдийн засаг хоёр хайрцагт

Форбес сэтгүүлээс Factset датабаазын 2015 оны цэвэр маржин* хэд гарах тухай урдчилсан төлөв датаг ашигдсан АНУ-ын хамгийн ашигтай 19 салбарыг жагсаажээ. Жагсаалтыг 21 хувийн маржинтай эрүүл мэнд, асаргаа сувилгааны технологийн салбар тэргүүлж байна. Эсрэгээрээ эрчим хүчний эрдэс, түгээлтийн үйлчилгээ, эрчих хүчний бус эрдэс олборлох салбарууд сүүл мушгиж байгааг доорх хайрцгаас харж болно. Эрүүл мэнд, асаргааны технологийн салбар хамгийн ашигтай салбарын нэг байсаар ирсэн хийгээд сүүлийн үед энэ трэнд улам эрчимжиж байгаа аж. Цахилгаан бараа эд зүйлийн технологийн салбар 11,5%-тай байсан 2011 оноос хойш тогтвортой өссөөр энэ жил 13,2%-д хүрэх төлөвтэй. Apple ба Qualcomm компаниуд тус тус 22,6%, 30,5%-ийн ашигтай, энэ салбартаа толгой цохиж байна. Жагсаалтын сүүл мушгиж буй эрчим хүч, олборлох салбарууд газрын тос, түүхий эдийн үнэ унасан хэцүүхэн цаг үеийг тольдон харуулж байна гэж хэлж болно.

Энэ жагсаалтаас АНУ нь хамгийн эрчимтэй технологи салбарууд ашигтай ажиллах орчин бүрдсэн эдийн засаг гэдэг нь харагдана. Харьцуулж сонирхох үүднээс Монгол улсын эдийн засгийн бүтцийг доорх хайрцагт харууллаа. МУ-ын хувьд салбар тус бүрийн цэвэр маржины дата байхгүй ч аль ашигтай салбарт аж ахуйн нэгж олноор төрж, салбарын хэмжээ томрох хандлага байдаг тул энэ бүтэц нь манай улсын ашгийн төлөө бизнесүүд аль салбарт төвлөрч ирснийг харуулах нэг үзүүлэлт юм.

 

 

*Цэвэр маржин:  Цэвэр ашгийг орлогод харьцуулсан харьцаа

 

 Нэмэлт:

Индастриал бүтэц улс хооронд шилжих тухай эндээс 

Сүүлийн үеийн ЭЗ, нийгмийн гол трэндүүдийн талаар эндээс

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-28

    Economy, economics 2-iin yalgaa yu yum be? 1 ni baisan nuhtsuld nuguu ni bas baih uu? Humuus 1 door buugnuuruud l economy uuschihdeg ym uu? Ene delhii deer iim amarhan zuil baidag ym uu?

arrow icon