Нийтлэл 09 сарын 28, 2015

Хятадын тэргүүн хатагтай Пен Лиюань: Бүх хүүхэд сурч боловсрох боломжтой Хятад орон миний мөрөөдөл

БНХАУ-ын тэргүүн хатагтай,  ЮНЕСКО-гийн Охид Бүсгүйчүүдийн Боловсролын төлөөх тусгай элч Пен Лиюань 26-ны өдөр НҮБ-ийн Глобал Боловсролын төлөөх арга хэмжээн дээр үг хэллээ.

Тэрээр аав  нь тосгондоо хүүхдүүдэд уншиж сурахыг зааж, жижигхэн боловч өөрчлөлт авчирсныг, ааваасаа үлгэр дууриал авч хөгжмийн профессор болсноо эргэн дурслаа.

Улмаар ядууралд нэрвэгдсэн газруудад боловсролын төлөө хөрөнгө, нөөцийг нэмэгдүүлэхэд уриалав.

Залуу хүмүүс боловсрол тэдэнд мэдлэг, ур чадвар олгоод зогсохгүй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд тусалдаг учраас сайн боловсрол олох ёстой. П.Лиюань

Тэргүүн хатагтай өөрөө ээж хүн, эмэгтэй хүний хувьд ээжүүд хүүхдүүдийнхээ анхны багш нь болохын учир охид бүсгүйчүүдэд боловсрол хэчнээн чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

Хатагтай П.Лиюань илтгэлийнхээ төгсгөлд бүх хүүхэд, нэн ялангуяа охид сайн боловсрол олох боломжтой Хятад орон миний мөрөөдөл гэж хэллээ.

Мөн энэ удаагийн илтгэлийг англи хэл дээр илтгэсэн нь олны анхаарлыг татаж байна. Хятадын тэргүүн хатагтай олон улсын индэр дээрх албан ёсны илтгэлийг англи хэлээр тавьсан анхны тохиолдол агаад нэгд эн тэнцүү найрсаг харилцааны илэрхийлэл, хоёрт цаашид глобалжиж хүчирхэгжих Хятад улсын амбицыг харуулсан нэг үйл явдал боллоо.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon