Нийгэмд, ажил амьдралдаа амжилт олдог эрчүүдийн нийтлэг шинж юу бол? Эрэгтэйчүүдэд өөрсдөд нь төдийгүй эмэгтэйчүүд ч сонирхолтой энэ асуултад Харвардын Их Сургууль 75 жилийн турш 20 сая доллар зарцуулж, 268 эрэгтэйгийн амьдрал, карьерийг сэтгэлзүй, антропологи, бие махбод, төрх царай, архи уух дадал, хүнтэй харилцах гэх мэт энэ төрлийн хүний хөгжил, амжилтын судалгааны түүхэнд хамгийн олон талаас судалсны эцэст нэг хариулт гаргаж өгчээ.
Ажил амьдралдаа амжилт гаргахад юу чухал вэ?
“Толгой сайтай” байх гэдэг хариулт хамгийн түрүүнд гарч мэднэ. Гэхдээ энэ судалгааны дүнг харвал IQ оноо 110-115, 150-аас дээш оноотой бүлгийн дунд төдййлөн том ялгаа гараагүй байна.
Харин “бусадтай сайхан харилцаатай” гэсэн үзүүлэлтээр өндөр оноо авсан эрчүүдийн жилийн орлого бусад бүлгээс 140,1 мянган доллараар илүү
байжээ. Түүгээр зогсохгүй ажлын амжилтаараа Who’s who жагсаалтад гурав дахин олон хүн багтжээ. Аливааг бусадтай нийлж бүтээдэг, нас ахихын хэрээр өөрөө хэр мундаг вэ гэхээс илүү бусдыг манлайлж баг удирдаж ажиллаж чадах эсэх нь чухал болж ирдгээс хойш урт хугацаанд харилцааны чадвар илүү нөлөөтэй байх нь нэг талаар зүйн хэрэг. Бусадтай сайхан харилцана гэдэг нь ёсыг сахих, сайхан аашлах төдий бус, эргэн тойрныхондоо сайн сэтгэлийн угаас ханддаг, чин сэтгэлийн, үнэнч, дулаан харилцаа бий болгох чадварыг хэлж буй.
Багадаа ээжтэйгээ сайхан харилцдаг байсан эсэх нь маш чухал
Түүнчлэн эл судалгаа бага насандаа ээжтэйгээ хэрхэн харилцдаг байсныг ч анхааралдаа авчээ. Ээжтэйгээ эвтэй сайхан харилцаатай эрчүүдийн дундаж орлого бусдаасаа 87 мянган доллараар илүү
гэх гайхмаар том ялгаа мэдээлэгдсэн байна. Бусад сэтгэлзүйн судалгаагаар ч анхны хүн хоорондын харилцаа болох ээж хүүгийн хооронд ямар нэг сэв суусан бол хойшид хүнтэй харилцахад нь нөлөөлдөг, тэр байтугай хөгширсөн хойноо мартах, сэтгэцийн өвчин тусах магадлал өндөрсдөг тухай сануулсан байдаг. Ээжүүд маань бяцхан хүүтэйгээ ирээдүйг нь бодож харилцаж, хайрлаж, цаг гаргаж байх хэрэгтэй байх нь. Аав хүү хоёрын харилцаа эрэгтэй хүний насан туршийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг тухай уг судалгааны олдвороос бид тусд нь танилцуулах болно.
Зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй үе хэдий ч бусдыг хайрлаж, сайхан харилцаж байх нь урт хугацаанд үр жимсээ өгдгийг энэ чиглэлийн хамгийн том судалгаа ийнхүү баталж өгчээ. Хайраас хайр төрнө. Грант хэмээх нэртэй энэ судалгааны нэг номерын ололт, Багийн ахлах Ж.Валлиантын өөрийнх нь хэлснээр
“Грант судалгааны
75 жил, 20 сая доллар тавхан үгэнд зангилагдав: Аз жаргал бол хайр. Тэгээ л болоо”.
уг нь би шаардлагыг нь хангааад л байна даа. Амжилт чи где
Тодорхой хирнээ хийхэд хамгийн хэцүү бас хүмүүс ялангуяа эрчүүд ихэнх нь хийж чаддаггүй өөрсдийнх нь ойлгодоггүй тэр л хэсэг байна. Ээждээ дургүй цаашлаад эмэгтэй хүнийг үзэн яддаг, байнга дорд үздэг гээд сэтгэл зүйн өвчтэй болчихсон олон эрчүүд амжилтгүй амьдарч байна шүү дээ.
Гарчиг нь анхаарал татсан боловч агуулга нь сэтгэлд хүрсэнгүй. Дээрээс нь үг, үсгийн алдаатай юм.
yasan sonin yum bichdiin be. naad sudalgaa chin yamar setguuld hezee hevlegsniig n yadaj helchihej bolohu? unen oilgomjguima
todorhoi yumiig yug ni sudaltsaasin
nbnbn