Улсын эдийн засгийн амжилт шударга өрсөлдөөнт орчноос шууд хамааралтай
. Баян ядуугийн ялгаа үлэмж бага Дани, Канад, Норвеги, Швейцари гэх мэт орнууд “аз жаргалын индекс (hapiness index)”-ийн жагсаалтыг тэргүүлж байгаа нь шударга өрсөлдөөнт, эрх тэгш орчин иргэдийн сэтгэл хангалуун амьдралд хэрхэн эергээр нөлөөлдгийг харуулдаг.[i] Иймээс шударга өрсөлдөөн бол эдийн засгийн хөгжлийн төдийгүй, иргэдийн аз жаргалын мэдрэмжийн үндсэн хүчин зүйл
юм. Энэхүү нийтлэлээр шударга өрсөлдөөнт орчин нийгмийн хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ?, шударга өрсөлдөөнийг хэрхэн хангах вэ? гэсэн асуултуудад энгийнээр хариулт өгөхийг хичээе.
ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН
Хүний хүсэл зориг, түүнээс үүдэлтэй бүтээлч чанар нь улсын өрсөлдөх чадвар, амжилтын суурь болдог. Бүтээлч иргэдтэй, бодит үр дүн гаргадаг улс байхын тулд ажил мэргэжлээ сонгох эрх чөлөөг хангаж өгөх ёстой. Энэ утгаар ажил мэргэжлээ сонгох эрх чөлөө нь үзэл онол төдий бус харин амжилттай эдийн засгийн суурь.
Эрх чөлөөг нэр төдий өгөөд, төр ба нийгэм шударга өрсөлдөөний орчинг бий болгож чадахгүй бол хүчтэй нь хүчгүйгээ, мөнгөтэй нь мөнгөгүйгээ дээрэлхэх, тал зассан, бие биенийхээ барьцаанд орсон, хөгжил хөдөлгөөнгүй, шударга бус тогтолцоог бүтээнэ. Ийм нөхцөлд хүнийхээ хүсэл зориг, авъяасыг улсын хөгжилд ашиглаж чаддаг бүтээлч тогтолцоо бий болж чадахгүй. Иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн эдийн засгийн үр ашиг гарахгүй. Богино хугацаанд их хэмжээний баялаг бүтээх чадалтай капиталист эдийн засгийн тогтолцоо нь өөрөө өөрийгөө хүлж, өөрийгөө устгах, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоход хүргэнэ.
Хувийн өмч, мэргэжлийн эрх чөлөөнд суурилсан капиталист эдийн засгийн тогтолцооны төрийн гол чиг үүрэг бол шударга өрсөлдөөнийг хангах замаар “хамгийн чанартай бодит үр дүн гаргах ур чадварын өрсөлдөөнийг” нөхцөлдүүлэх явдал байдаг.
Чадвартай бол аль ч хорооллын хүүхэд бизнесийн удирдагч болдог, толгойтой бол аль ч нутгийн хүүхэд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлоход жинтэй хувь нэмэр оруулдаг, эрдэмтэн болдог тогтолцоог бүрдүүлэх нь хөгжлийн гол тулгуур юм. Энэ нь цусаа байнга шинээр сэлгэж, зогсолтгүй шинэчлэгдэн, нийгмийн баялагийг тогтвортой нэмэгдүүлж байдаг тогтолцоо. Улс ийм тогтолцоог бүрдүүлж чадвал зогсонги байдлыг “хувьсгалаар” даван туулж түүх соёлоо устгаж, нийгмийнхээ нэг хэсгийг хэлмэгдүүлж,өмнөх үеийнхээ хийсэн бүтээснийг устгаж дахиад л шинээр эхэлдэг заяагүй зэрлэг ард түмнүүдийн замаар орохгүй
ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН БА БОЛОВСРОЛ
Төр ба нийгэм шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлэхийн тулд шударга шалгаруулалтын тогтолцоог бий болгох ёстой. Шударга шалгалт, шалгаруулалтын тогтолцоог ерөнхий боловсролын, мэргэжлийн боловсролын ба төрийн албаны гэсэн гурван бүлэгт хувааж авч үзэж болно.
1. Ерөнхий боловсрол
Хүүхэд бүр өөрийгөө таних, өөрийнхөө чадвар, боломжийг багаас сайн ойлгож, өөртөө тохирсон мэргэжил сонгох чадамжтай болох хэрэгтэй. Ингэснээр өөртөө сэтгэл хангалуун ажиллах өөдрөг үзэл бодолтой, ирээдүйд эцэг эх болоход хувийн бэлтгэлтэй иргэн болж төлөвшинө. Тиймээс л ийм шударга шалгалтын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эцэг, эх нь “найрах” боломжгүй, харин суралцаж, хөдөлмөрлөж олох ёстой амжилтын төлөө зүтгэдэг хүүхдүүд улсын амжилтын үндэс болдог. Түүнчлэн хичээнгүй, хариуцлагатай, суралцах чадвартай ажиллах хүч болж хүмүүждэг. “Манай улсын амжилтын үндэс бол даруухан, хөдөлмөрч, суралцах чадвартай иргэд“ гэж Европын удирдагчдаас байнга сонсдог нь тэд ийм иргэдийг хүмүүжүүлэх шударга тогтолцоог бүрдүүлж өгч чадсаны үр дүн юм.
2. Мэргэжлийн боловсрол
Улсын хэмжээний боловсрол, мэдлэгийн нэгдсэн стандартыг мэргэжлийн бүх салбарт нэвтрүүлсэн Европын улсуудад мэргэжлийн холбоонууд төрийн стандартчилалын чиг үүргийг гол төлөв хэрэгжүүлдэг. Бизнесийнхэний хамгийн чухал түншүүд болох нягтлан бодогчид, хуульчдын мэдлэг, мэргэжлийн стандартыг мэргэжлийн холбогдох холбоонууд хариуцаж, нэгэн жигд чадвартай зөвлөхүүдийг бий болгодог. Энэ нь эрх зүйн баталгаат орчин, бизнесийн хөгжлийг хангах үндсийг бүрдүүлдэг байна.
3. Төрийн алба
Аль нэг явцуу бүлэглэл, явцуу эрх ашгийн нөлөөлөлгүй мэдлэгийн, мэргэжлийн нэгдсэн стандартыг улсын дотор төлөвшүүлэхэд чиглэсэн шударга шалгалт, шалгаруулалтын тогтолцоо нь улсын эдийн засгийг өндөр хурдтай, бага зардалтай ажилладаг “сайн машин” болгож хувиргадаг. Стандарт мэдлэгийг олж аваагүй хэсэг бүлэг танил тал, хэлхээ холбоогоор системд нэвтрэн орвол тэд комьютерийн вирус адил системийн хурдыг сааруулж, системийг эвдрэлд хүргэдэг. Жнь: нягтлан бодох бүртгэл, татварын системийн учир холбогдлыг сайн ойлгоогүй нэг нь танил талаараа дамжуулж татварын байцаагч болбол компаниудын санхүү, татварын хяналтыг мэргэжлийн түвшинд, өндөр хурдтай хийж чадахгүйд хүрч системийн хурдыг сааруулна. Татварын байцаагчийн буруу ажиллагаанаас болж компаниудад хохирол учирвал компаниуд татварын албаны эсрэг үүсгэсэн хэрэг маргаанд хүн хүчээ гаргаж “хүн цаг, нөөцөө алдана”. Татварын алба компаниудад учруулсан хохирлыг компаниуд шүүхийн журмаар нэхэмжилбэл компаниудад учирсан хохиролыг төр хариуцан төлнө. Төр шүүхийн зардал, хүн хүчинд ихээхэн зардал гаргана. Нэг компани биш, олон компани ийм асуудалтай тулгарбал нийт эдийн засгийн хувьд хүн, цаг, мөнгөний алдагдал төдий хэмжээгээр их байна. Улсын урт хугацаанд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд зарцуулах ёстой эх үүсвэрийг системийн доголдол “вирустэй” тэмцэхэд зарцуулсаар улс урагшлахгүй.
Олон улсын санхүүгийн зах зээлээс хямд санхүүжилт татах үндсэн шалгуурын нэг болох зээлжих зэрэглэлээ сайжруулахад төрийн үйлчилгээний чанар шууд нөлөөлдөг. Тиймээс чадваржаагүй төрийн үйлчилгээ нь бизнесийг цааш хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай хямд санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход сөргөөр нөлөөлж, хөгжлийн гарцыг хаадаг юм.
Чадвартай төр гэдэг бол орчин үед “олигтой хоолтой байх уу? үгүй юу?” гэдгийг шийдэх асуудал. Чадвартай төрийг хувийн нөлөөлөл, хамаатан садан, хэлхээ холбооны нөлөөнөөс ангид чанартай шалгалт, шалгаруулалтаар бүтээнэ. Чадвартай төр гэдэг бол “хүнс бүтээх боломж үүсгэх хүчирхэг төр” мөн
.
ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН БА БИЗНЕС
Эдийн засгийн явцуу бүлэглэлүүд зах зээлд шинэ хүч гарч ирэх ур чадварын өрсөлдөөнийг идэвхижүүлэх үйл явцыг хаах хандлага 1870-аад оноос эхлэн өрнөдийн орнуудад ажиглагдаж эхэлсэн. Өнөө цагт хөгжсөн капиталист орнууд хамгийн их анхаардаг, төрийг хүчирхэг болгож чаддаг салбар бол өрсөлдөөний (картелийн) хяналт.
Европын хүчирхэг эдийн засгийн билэг тэмдэг Европын Холбооны Өрсөлдөөнийг зохицуулах газрын (ӨЗГ) төв байр - Өрсөлдөөний цамхаг. Шилдэг эдийн засагчид, хуульчид, сүлжээний инженерүүдтэй ӨЗГ нь Европын Холбооны 28 улсад Прокурорын байгууллагатай ижил түвшинд шууд хяналт хийдэг цорын ганц байгууллага. Европын хэмжээнд зах зээлд нөлөөлөх чадалтай "акуллуудыг чихдэх" эрх хэмжээтэй, сүр хүчтэй институци юм. ӨЗГ нь зөвхөн "акуллуудыг" хянадаг тул дундчууд, багачуудыг дарамталдаггүй!
Өрсөлдөөний хяналтын зорилго бол олигархиудыг бий болгохгүй байх ёстой. Мөн зах зээлийн зайлшгүй нөхцөл байдлаас давамгай байдал үүсэхээс өөр аргагүй бол түүнийг төр хяналтадаа байлгаж, зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирэх замыг “төрийн хүчээр” нээж, ур чадварын ба чанарын өрсөлдөөнийг идэвхижүүлдэг
.
Олигархиудын хуйвалдаан ур чадварын өрсөлдөөнийг хязгаарлаад зогсохгүй өөрийн чадал, авъяас, хичээл зүтгэлээр амжилтад хүрэх нийгмийн эрүүл сэтгэлгээг үгүй хийж, хараат байдал ба шудрага бус өрсөлдөөнийг нэмэгдүүлж нийтийн ёс зүйг бохирдуулдаг.
Үүний наад захын жишээ бол байгалийн баялагтай, хурдан баяжих хийсвэр мөрөөдөлтэй дэлхийн улсуудад залуу бүсгүйчүүд баян эрийн мөнгөнөөс зуурах хямдхан мөрөөдөлд автдаг. Энэ хандлага нь эргээд боловсролгүй эрчүүдийн “цусны үзлийг” өдөөж, үндсэрхэг үзэл, хүчирхийлэлийн сэтгэлзүйн хөрс суурийг тавьдаг. Иймээс олигархиудын хуйвалдааны (картелийн) эсрэг төрийн бодлого, хяналт нь нийтийн ёс зүйг хадгалах, сайн гэр бүл, эрүүл сэтгэлгээтэй, дэвшилтэт нийгэмтэй байж, урт хугацаанд амжилттай эдийн засгийн тогтолцоог бүтээхэд чухал ач холбогдолтой.
Шудрага өрсөлдөөн гэдэг ойлголтыг эрх зүйн үүднээс “чөлөөт өрсөлдөөн”, “ёс зүйт өрсөлдөөн” гэж хоёр салгаж ойлгож болно. Төрийн өрсөлдөөний бодлого ур чадварын чөлөөт өрсөлдөөнийг идэвхижүүлэх, эрчимжүүлэхэд чиглэх ёстой. Ур чадварын чөлөөт өрсөлдөөнтэй улсуудад инновацийн бодлого гэж хэрэгждэг.
Эдийн засгийн суурь нь олигархийн (картелийн) хяналтгүй, эдийн засгийн бүтэц нь шинэ өрсөлдөгч, шинэ хүчийг гаргаж ирдэггүй. Зах зээлд шинээр гарч ирсэн компаниуд нь олигархиуддаа хавчигдаад дээшилж болдоггүй эдийн засгийн тогтолцоотой улсуудад инновацийн бодлого үр ашиггүй.
Олигархижсан эдийн засагт оюуны өмчийн гэх мэт хуулийн хамгаалалт нь инновацийг дэмжих бус харин ч шинэ хүчийг, шинэ санааг хааж, хяхах, хулгайлах хэрэгсэл ч болох талтай.
Өрсөлдөөний тухай хуулийн дагуу Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар олигархийн хуйвалдаан, эдийн засгийн төвлөрлийн эсрэг төрийн чөлөөт өрсөлдөөний бодлогыг боловсруулах, хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй боловч энэ чиг үүргээ эрч хүчтэй хэрэгжүүлэхгүй байна. Түүнчлэн Монголын оюуны өмчийн хуулиуд ур чадварын өрсөлдөөнд суурилсан инновацийн орчныг нөхцөлдүүлэх хэмжээнд хараахан боловсроогүй байна. Социализмын үед ШБОС гэж хүчтэй ярьдаг байсан дурсамжаас эхтэй ч гэх үү одоо цагт инноваци гэж сүржин дуугарах болжээ. Чингэхдээ ур чадварын өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх суурь харилцааг бэхжүүлэх төрийн цэгцтэй тогтолцоо, хяналт Монголд хараахан бүрэлдээгүй үед инноваци нэрээр зарсан төрийн зардал ямар ч үр ашиг өгөхгүй гэдгийг ойлгохгүй байна. Ур чадварын өрсөлдөөнгүй нийгэмд инновацийн бодлого, зардал үр дүнгүй
гэдгийг анхаарах нь чухал.
Ёс зүйт өрсөлдөөн гэдэгт өрсөлдөгчийнхөө нэр төрийг гутаахгүй байх, бусдын нэр хүндийг ашиглахгүй байх, аливаа гэрээ хэлэлцээрийг муу санаа агуулж бус сайн санааны үүднээс хийх гэх мэт ёс зүйн шаардлагыг хамруулан ойлгодог. Ёс зүйт өрсөлдөөнийг Европт иргэний, барааны тэмдгийн, компанийн, шударга өрсөлдөөний гэх мэт хуулиар зохицуулж, төрийн оролцоогүйгээр иргэний шүүхийн журмаар хангадаг. Дэлхий даяар ёс зүйт өрсөлдөөнийг хангах олон талт гэрээ хэлэлцээрүүд ч бий
. Манай улсад Германы эрх зүйн сэтгэлгээнээс эхтэй тогтолцоог нэвтрүүлсэн боловч одоогоор хуулийн боломжийг хараахан идэвхитэй ашиглаж эхлээгүй байна.
ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН БА НИЙГМИЙН СЭХЭЭТНҮҮДИЙН ХАНДЛАГА
Шударга шалгаруулалт, шударга өрсөлдөөн, ур чадварын өрсөлдөөнд суурилсан эдийн засаг гэх мэт тогтолцооны асуудлыг жирийн иргэд ойлгохгүй, ийм ч шаардлагагүй. Европын жишгээр бол нийгмийн сэхээтнүүд, тэдний мэргэжлийн холбоод улсын өрсөлдөх чадвар, нийгмийн ёс зүйд нөлөөлөх тогтолцооны асуудалд анхаарал тавьж байдаг. Энэ түвшний хэлэлцүүлгүүд мэргэжлийн холбоодуудын түвшинд явагддаг юм. Манай улс мэргэжлийн стандарт тогтоодог, улс төрд мэргэжилтний шахалт лобби хийдэг, гишүүдийнхээ мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх замаар бизнесийн баталгаат орчин бий болгоход чиглэсэн нягтлан бодогчдын, хуульчдын гэх мэт дотоод ардчилалтай нөлөө бүхий мэргэжлийн холбоодуудтай болох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ чиглэлээр эхний алхамуудыг ч хийж байгаа. .
Монголын өнөөгийн эдийн засгийн тогтолцоог Европын үйлдвэрлэлийн хувьсгалын он жилүүд буюу 1870, 80, 90-ээд оны үетэй харьцуулж болно. Гэвч бидний мэдлэг, мэдээллийн түвшин тэр үеийнхээс хавьгүй илүү. Бид аз жаргалын индекст хамгийн сүүл мушгиж гэлдэрдэг “бухимдсан үндэстэн” бус харин дээшлэх зорилт тавих ёстой ба бидэнд энэ зорилтоо биелүүлэх боломж ч бий.[ii] Монголын сайхан орон “аз жаргалтай иргэдтэй” байх ёстой.
Үүний тулд улсын дотор шударга өрсөлдөөнийг хангахад сэхээтнүүд анхаарал тавин өөрчилж, мэргэжлийн холбоодуудыг бэхжүүлэх цаг иржээ.
Хувийн эрх чөлөө, сонголтод суурилсан чөлөөт эдийн засгийн орчин бол улсын дотор хүний нөөцийг хамгийн үр дүнтэй ашиглах тулгуур, улсын эдийн засгийн амжилтын суурь. Богино хугацаанд нийгмийн баялагийг эрчимтэй бий болгох чадвар, хүн төрөлхтөнд дэвшилт авчирч буй инновацийг бий болгох эрч хүч бол капитализмын давуу тал. Гэвч энэ давуу талыг шударга шалгалт, шалгаруулалт бүхий боловсрол ба сонгон шалгаруулалтын тогтолцоо, олигархийн хиймэл тарианаас чөлөөлөгдсөн эдийн засгийн өрсөлдөөнт орчингүйгээр мэдрэх боломжгүй. Иймээс төрийн эдийн засгийн бодлогод Монголын сэхээтнүүдийн дуу хоолой, шахалт, хяналт нэн чухал
.
edin zasgin huvid todorhoi ue shatig tuulj baij uls oron hugjild hurdeg gej hugjlin edin zasagchid uzdeg. odoo bgaa evropin holboodni ulstai mongolin odoogin niigem edin zasgin zuirleh ni bas neg ih duih ed bish l sanagdj bna
Өвөг Монголчуудын Оюун санааны чадварыг Дэлхийд Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлан таниулах манай үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна. Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн ТББ-ын танилцуулгыг олж үзнэ үү?
'13-р зуунд Тэмүүчин Чингис хаан Хүрээлэн байгаа орчин хийсэн өвөрмөгц Гео-Экологийн үнэлгээ эдүгэ цагт Шинжлэх ухааны Нээлт мөн' сэдэвт нийтлэлийг миний нүүр хуудснаас олж үзээрэй.
'Гүюг хааны Ромын Пап ламд илгээсэн захидлын үргэлжлэлийг 21-р зуунд хүргэхийн учир' нийтлэлийг олж үзээрээ.
Монгол оронд мэрэгжлийн байгууллагууд бүгд мэрэгжлийн бус хүнээр дүүрсээн, Тиймээс, юуг юунаас ч ялгаж чадахгүй болсон нь эцэстээ 'ариун' болон 'алтан' Бурханг буг чөтгөрөөс ч ялгахаа байсан. Үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай.
Энэ нийтлэл бол маш чухал сэдвийг хөндөж байна. Хэрвээ шударга өрсөлдөх талаарх Нийгмийн сэтгэлгээг өөрчлөхгүй бол түүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Түүнчлэн хэрвээ Боловсролын хувьд шударга өрсөлдөөн үүсгэхгүй бол хоосон омогшил Нийгмийн сэтгэлгээнд нэгдүгээр курсын оюутан лугаа сэтгэх докторуудыг ч олшруулсаар байгаа билээ. Тиймээс, шударга өрсөлдөх гэгч бол шударгаар сэтгэхээс ихээхэн хамааралтай. Хүн бүр шударгаар сэтгэж чадваас шударгаар өрсөлдөж чадна. Чухамхүү, юуны учир Сэтгэлээс бүгд хамаарахын учир тэр болой. Хүмүүсээ, эрүүлээр сэтгэж улмаар хэвшсэн хуурамч хоосон итгэл үнэмшлээс хагацахыг уриалж байна. Тухайлбал, харийн ёсоор цагаан сар хийхээ болих, Бурханы нэрээр албин шулам шүтэхээ болоих хэрэгтэйг сануулсуу. Хэрвээ Оюун санааны Эрх чөлөөг олоогүй бол бусад бүх Эрх чөлөө юу ч биш хоосон чамирхал болохыг 21-р зуунд Монгол оронд хангалттай баталлаа. Нэгэнт, түвдийн 14-р Далай ламын 'дээрхийн ёс' дор орсноор 21-р зууны Монголчууд өөрсдийнхөө Оюун санааны Эрх чөлөөг гээгдүүлсэн билээ. Ингэснээр, Санхүүгийн Эрх чөлөө, Эдийн засгийн Эрх чөлөө, Улс төрийн Эрх чөлөө юу ч биш болсоор байгааг бүх нийтээр анхаарна уу? Ялангуяа, лхам бурхан нь 'урьд насандаа албин шулам байсанг' бүү мартагтун. Дорнын Гүн ухаанд анхдугаар Богд Хаан Занабазар анх удаа 'ариун' Бурханы ёсыг тодорхойлон Язгуурын 'алтан' Бурхан бүтээсэнг танилгүй түүний орхиод лхам бурхан шүтэхдээ 'бурханы нэрээр албин шулам шүтэх болсноо' ухаарна уу? Энэ бол 21-р зууны Монголчуудын Оюун санааны Эрх чөлөөг алдагдуулж улмаар Өрсөлдөх чадвараа доройтуулсаар байгаа билээ. Ухаараач ээ Монголчуудаа, Ялангуяа 10-р сарын 25 нд Богд Зонховын төрсөн өдрөөр хилэнцийн хилэн хорсол зогсоож 'Монголын шар малгайтны ёсны Дээрхийн ёс сахиулсанг' бүү мартагтун. Та бүхэнд үүнийг чухалчлан захия. Богд Зонховын 'Дээрхийн ёс'-ны нууцын тайлал хийснээс хойш нэгэнт жил өнгөрчээ. Яг үүн лугаа өндөр гэгээн Занабазаөрын Язгуурын бурхадын нууцыг ч мөн тайллаа.
ih heregtei sain niitlel boljee