Нийтлэл 10 сарын 21, 2015

Чөлөөт бүс гэж юу вэ ?

Хөдөлмөрийн Үндэсний намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгээс “Хөдөө ах ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэрт өгөх урьдчилсан дүгнэлт” гаргасан байна.

Судалгааны багийнхан

“ХАА-н Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол улсын хүнс, ХАА-н салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой  ямар нэг уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна.”

гэж дүгнэжээ.

Тиймээс Халх гол Чөлөөт бүс байгуулах талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэж харах, залруулах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгааг эндээс үзнэ үү.  

Чөлөөт бүс гэж юу вэ ?

Чөлөөт бүс болон тусгай бүс байгуулж ирсэн түүх эрт дээр үеэс улбаатай. Хаад, хатад эртний төрт улсууд орлого төсвөө зузаатгахын тулд худалдаа наймаачид, хөрөнгө оруулагчдад зориулан ердийн импорт-экспортын татвар үйлчилдэггүй тийм бүс газар, боомтуудыг ажиллуулдаг байжээ. Голдуу Газар Дундын тэнгис орчимд төвлөрч үүссэн эдгээр бүсүүд 19-р зуун гэхэд Зүүн Өмнөд Азид нэвтэрсэн байна.

Харин 20-р зууны II хагасаас эхлэн Чөлөөт бүсийг анх удаа эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн Тэдгээр дотроос хамгийн амжилттай хэрэгжиж, олонд танигдсан жишээ бол 1979 онд БНХАУ-д үүсгэн байгуулагдсан Шенжений чөлөөт бүс гэж үздэг.

“Чөлөөт бүсийн тухай” Монгол улсын хуулинд “чөлөөт бүс” гэж гаалийн татвөр болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол улсын нутаг дэвсгэрийг ойлгоно гэж заасан байгаа нь Дэлхийн банкны тодорхойлолттой утга ижил буусан байна.

Чөлөөт бүс үүсгэн байгуулдаг зорилго, зорилт

- Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах

- Их хэмжээний ажилгүйдлийг бууруулж, нийгэм эдийн засгийн дарамт, ачааг багасгах

- Эдийн засгийн илүү өргөн хүрээтэй шинэчлэлд дэм болох

- Шинэ бодлого, арга хэрэгслийг хэрэгжүүлж турших лаборатори

 

Чөлөөт бүсийн хэлбэр, бодлого

ЭЗЧБ, ЧБ, ХЧБ, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийн бүс зэрэг өөр хоорондоо хамааралтай олон ухагдахууны тодорхойлолт нь тухайн улс орон, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч этгээдээс хамааран өөр өөр байдаг.

1. Худалдааны чөлөөт бүс

Голдуу далайн боомт эсвэл нисэх онгоцны буудлын ойр орчимд байрлана. Эдгээр бүс дотор дахин экспортлогдох бүтээгдэхүүнийг импорт, экспортын гаалийн татвараас чөлөөлдөг. Худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнд намүү өртөг шингэдэггүй ч үндэсний болон орон нутгийн үйлчилгээний компаниуд ашиг олдог давуу талтай.

2. Экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийн бүс

Эдгээр бүсийн

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-12-09

    энэ нийтлэлийн үргэлжлэлийг яаж унших вэ

    • Cluster
    • 2015-10-22

    Bi clusteriin chigleleer sudagaaa hiideg. Chuluut bus Bol cluster bi bolgoh neg arga heregsel shu de. ganchan boomtuudaar baiguulaad baidag ch yum bish ter Bol Zuwhun neg turul

    • zochin
    • 2015-10-22

    mongolchuud orj bolohgui tatvar avch bolohgui huuli heregjuulj bolohgui harin hyatad hun bol chuluutei orj zasag zahirgaand hurtel nuluulj boldog bolno gejiisht shuud l nutgaa zarj baina daa...

arrow icon