Нийтлэл 10 сарын 26, 2015

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас: Зайдас, хиам хавдар үүсгэдэг

ДЭМБ-ээс нийтэлсэн энэ cудалгааны дүнг олон улсын томоохон медиа бүгд мэдээлж байна.

Боловсруулсан мах гэдэг нь?

Боловсруулсан мах гэдэгт утсан гахайн мах, зайдас, хотдог, салями, хиам, лаазалсан мах, махан төрлийн соуснууд орно.

Хавдрын эрсдэл нь хэр их вэ?

Өдөр тутам 50г боловсруулсан мах хэрэглэх нь(энэ нь хоёр хэрчим утсан гахайн махнаас ч бага) хавдрын эрсдлийг 18% нэмэгдүүлнэ.

Өдөр тутам 100г түүхий мах болгож идэх нь эрсдлийг 17 хувь нэмэгдүүлнэ(ДЭМБ түүхий махны хувьд нэмэлт судалгаа шаардлагатай гэж мэдээлсэн).

ДЭМБ хавдар үүсгэгчийг 5 ангилдаг агаад боловсруулсан мах бүлэг 1 буюу өмөн үү үүсгэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон бүлэгт багтаажээ. Боловсруулаагүй мах 2А буюу дараагийн ангилалд байгаа ч баттай үр дүн одоогоор гараагүй байна.

Хиам идэх нь тамхи татахаас ч хортой юу?

Арай үгүй. Жил тутам 1 сая хүн тамхины гаралтай, 600 мянган хүн архины гаралтай хавдраар нас бардаг. Боловсруулсан махны хувьд энэ  тоо 34000 орчим болно.

Түүхий махны зохистой хэрэглээ хэдэн грамм бэ?

Дэлхийн Хавдрын Судалгааны Төвөөс санал болгож буй хэмжээ: 7 хоногт 500г болгосон мах. Нэг стэик 200г орчим байдаг.

 

bbc.com

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-30

    chansan mahaa idye dee...

    • Зочин
    • 2015-10-27

    Тэгвэл өдийд хүн үлдмээргүй юм

    • Зочин
    • 2015-10-27

    Идэж уух юм олдохоо болих юм байн дөө

arrow icon