Нийтлэл 11 сарын 06, 2015

Интернэт хэрэглэгчдийн дунд шуугиан болсон энэ бодлогыг танай хүүхэд бодож чадах уу?

Оршин тогтнохын тулд онц байх ёстой нийтлэлд гарсан бодлогын хариу. Доoш гүйлгэхэд хариулт гарч ирнэ. 

 Хариулт

Хариулт:

Шерилийн хэлсэн өдрүүдийг доорх байдлаар хүснэгтэд бичээд жаахан ажиглавал хариуг олох тун амархан болно:

Эндээс Алберт, Бернард хоёр дараах зүйлийг аль хэдийн мэдэж байгаа гэдэг нь харагдана:
-Зөвхөн өдрийг нь хэлүүлсэн Бернард 18 эсвэл 19 гэж сонссон үед л Шерилийн төрсөн өдрийг шууд мэдэх  боломжтой. Харин Шерил түүнд 14, 15, 16, 17 гэж хэлсэн үед төрсөн өдрийг нь мэдэх боломжгүй
-Зөвхөн төрсөн сарыг нь хэлүүлсэн Алберт бол Шерилийн төрсөн өдрийг мэдэх аргагүй (Жишээ нь, 6-р сар гэж сонссон байлаа ч Шерилийн төрсөн өдөр 6-р сарын 17 эсвэл 6-р сарын 18-ны аль нь болохыг мэдэхгүй)  

Харин одоо Алберт, Бернард хоёрын ярианаас Шерилийн төрсөн өдрийг хөөж олъё:

Алберт: Би Шерилийн төрсөн өдрийг мэдэхгүй, гэхдээ Бернард ч бас мэдэхгүй гэдгийг мэдэж байна.

→ "Алберт ингэж хэлэхийн тулд Шерил 18 эсвэл 19 гэж Бернардад хэлээгүйд бат итгэлтэй байх ёстой. Тэгэхээр Албертын сонссон сар нь эдгээр өдрүүд ороогүй сарууд буюу 7-р сар эсвэл 8-р сар болж таарна" гэж Бернард дүгнэнэ (Ингээд 5, 6-р саруудыг хасч болох тул хараар будлаа. 18, 19-ий өдрүүд ч бас).   

 Бернард: Би анхандаа Шерилийн төрсөн өдрийг мэдэхгүй байсан. Харин одоо бол мэдлээ.

→ "5, 6-р сарууд боломжоос хасагдангуут Бернард төрсөн өдрийг шууд мэдсэн болохоор Шерил түүнд 15, 16 эсвэл 17 гэж хэлсэн байж таарна. Хэрэв Шерил 14 гэж хэлсэн бол Бернард 7-р сарын 14 ба 8-р сарын 14  хоёрын аль нь төрсөн өдөр нь вэ гээд эргэлзээд сууж байх байсан" гэж Алберт бодно. 

Алберт: Тэгвэл би ч бас мэдлээ.

→ "Алберт аль хэдийн Шерилийн төрсөн сарыг нь мэдэж байсан. Шерил Бернардад 14 гэж хэлээгүйг ойлгонгуут төрсөн өдөр нь Албертын нүдний өмнө тодрон гарч ирчээ. Би ч бас мэдлээ" гэж та бодож байна тийм үү :)

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon