Нийтлэл 11 сарын 13, 2015

Уул уурхай: Олон улсад ажлын байрны цомхотгол үргэлжилсээр байна

Бид өмнө нь глобал уул уурхайн салбарын 5 том тоглогчийн 2015 оны эхний хагас жилийн үзүүлэлтийн тухай Уул уурхайн 5 гигант 2015 оны эхний хагас жилд мэдээгээр хүргэсэн. 3 дугаар улирлын дүнгээр ч уул уурхайн салбарт ашиг орлогын уналт, ажлын байрны цомхотгол үргэлжилсээр байна. АНУ-д уул уурхайн салбар дахь ажиллах хүчний тоо 9 сар дараалан буурч, өнгөрсөн есдүгээр сард 10300 хүн дахин ажлын байргүй болсон бол хагас жилээр 3,01 тэрбум долларын алдагдалтай гарсан Их Британийн Anglo American ажилчдынхаа 35 хувийг буюу 53000 ажлын байрны цомхотгол хийх төлөвтэй. Австралид нийт уул уурхайн мэргэжилтнүүдийн 16,2 хувь нь ажилгүй байгаа нь 2012 оны 1,7 хувиас бараг 10 дахин өссөн дүн юм. Өнгөрсөн онд энэ тоо 12,2 хувь байв. Төмрийн баяжмалаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс 4 хүн тутмын нэг нь ажилгүй байгаа аж. Австралийн хувьд уул уурхайн салбарын ажилгүйдэл ерөнхий индексээс даруй 3 дахин их байна.   Доорх зурагт Австралийн Статистикийн Ерөнхий хорооноос гаргаснаар тус улсын 2001 оноос хойших наймдугаар сарын уул уурхайн салбар дахь ажил эрхлэлтийн тоог харуулж байна. 2012 оны 8 сард 274 мянга гарч оргилдоо хүрсэн уул уурхайн салбарын ажил эрхлэлт 3 жилийн дотор 50 мянга орчим ажлын байраа алдаад байна. 2008 оноос хойш Хятад руу хамгийн том нүүрс экспортлогчийн нэг болсон Австралийн уул уурхай ийнхүү цохилтод орж, 2017 он хүртэл ажил олголт эргэн сэргэх төлөвгүй гэгдэж байгаа юм. БНХАУ-ын хувьд дулааны нүүрсний хэрэглээ энэ онд өмнөх оноос 32 хувь багасч 157 сая тонн болох урдчилсан дүн гараад буй.

Интерактив:

 

Зургаар

 

Холбоотой нийтлэл:  Хятад ханиалгахад Монголын хатгаа хүндрэх үү?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon