Нийтлэл 11 сарын 23, 2015

ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАС БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД ӨГӨХ ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагаанд  иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.  Судалгаанаас харахад Ерөнхийлөгчийн  үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн хүмүүсийн 36 хувь нь дунд зэрэг, 13 хувь нь сайн, 24 хувь нь муу, 15 хувь нь маш муу гэсэн үнэлгээг өгчээ.  

Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсээс "Энэ үзүүлэлтийг хас. Судалгааны компанид би ингэж санал болгомоор байна. Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж, өнгөрсөн сард олны анхаарлыг татаж чадсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн карьер хуулийн зохицуулалтаар “дуусч байгаа”. Түүнд Н.Энхбаяр шиг олны анхаарлын төвд байсаар байх чадамж хүрнэ гэдэгт эргэлзэж байна шүү. Түүний үг, үйлдэл дэлхийн улс төрч болох амбицтай гэдгийг мартаж болохгүй. ГэхдээМонголд  улс төр хийдэг шиг дардан замыг “номер 1 мөнхийн дайсан” нь тавьж өгөх нь юу л бол" гэж хариулжээ.  

 

 


 

Жич. Судалгааны аргачлал: 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар:

Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)

Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-23

    Tanadaggui, tanddag buyu

arrow icon