Шилдэг менежерүүдийн арга туршлага, амжилтанд хүрсэн түүх бидэнд ажлаа сайн явуулах гайхалтай санаа, шийдлүүдийг өгдөг билээ. Японы эдийн засгийн хөгжлийн түүхэнд домог болсон 10 менежерийг танилцуулж байна.
МЕНЕЖМЕНТИЙН БУРХАН - КОНОСҮКЭ МАЦУШИТА (1893–1989)
Түүнийг менежментийн бурхан гэдэг. 1933 оноос залгуур, цахилгаан чийдэн зэрэг жижиг сажиг зүйлсээс гараагаа эхэлж дэлхийн зах зээл дээр өөрийн овгоор нэрлэгдсэн олон төрлийн ахуйн цахилгаан бараа гаргах хүртэлх замыг “улаан гараараа” хөдөлмөрлөж, ухаанаараа боловсруулсан тэрээр орчин үеийн аж үйлдвэржсэн Япон орны нэрийн хуудас
болдог. «Мацушита», «Нэшнл», «Панасоник» зэрэг дэлхийд алдартай маркууд түүнд хамаатай. Дайны өмнөх эдийн засгийн хямралтай гучаад он, дайны хүнд жилүүд, дайны дараах эдийн засгийн хямралын жилүүдэд түүний ажлын зохицуулагч, урамшуулагч арга барил нь алсыг харах чадвар, техникийн сэтгэлгээ болдог байж. Улсынхаа хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэхийн тулд амьдралын сүүлийн 10 жилийг бизнесийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа улс төрийн салбар руу чиглүүлж, “PHP” (Peace, Happiness, Prosperity) нийгмийн хөдөлгөөн санаачилж, Улс төр Эдийн засгийн сургууль байгуулжээ. Энэ сургуулиас парламентын 40 гаруй гишүүн, олон тооны удирдлагууд төрсөн байна.
СОИЧИРО ХОНДА (1906–1991): ХЭРЭГЛЭГЧЭЭ МЭДРЭХЭЭ БОЛИВОЛ БИДНИЙ АЖИЛД ТӨГСГӨЛ ИРНЭ
Хонда мотор” компанийг үндэслэгч бөгөөд 1948 онд Хамамацу хотод компаниа байгуулжээ. Тэдний баримталдаг гол зарчим нь “Хэрэглэгчээ мэдрэхээ боливол бидний ажилд төгсгөл ирнэ
”. 1960 онд тухайн үедээ мотоциклийн дэлхийд хамгийн том үйлдвэр байгуулсан ба 1963 оноос “Хонда” байгаль орчинд хамгийн бага хаягдал гаргадаг мотортой машин үйлдвэрлэсэн нь олон улсын зах зээл дээр амжилт олжээ. Үйлдвэр, салбар үйлдвэрүүд нь олон оронд бий.
“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД” - АКИО МОРИТА (1921–1999)
1946 онд Масаро Ибукатай хамтарч “Токио цүүшин коогёо” компани байгуулсан нь “Sony”-гийн суурь болжээ. Япондоо олон улсын зэрэглэлийн бизнесмэнд тооцогддог. Ибука корпорацийнхаа дотоод хэрэг, шинэ техникийн тал дээр анхаарсан бол Морита санхүү, олон улсад корпорацийн байр суурийг бэхлэх, дэлхийн зэх зээл дээр бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг хариуцдаг байж. Түүний санаачлагаар Калифорнид “Sony” үйлдвэр, “Sony trading” худалдааны корпораци байгуулагджээ.
Мөн Япон-Америкийн эдийн засгийн харилцааны багийн гишүүнээр ажиллахдаа хоёр улсын худалдааны тал дээр олон зүйл хийсэн бөгөөд түүнийг Японы үйлдвэрлэлийн гадаад хэргийн сайд гэж албан бусаар цоллодог байжээ.
“ЗОХИОН БҮТЭЭГЧ, МЕНЕЖЕР” - МАСАРУ ИБУКА (1908–1997)
“Sony”-г олон жил удирдсан. Японы олон тооны аудио-видео техникийн орчин үеийн загварыг гаргаж, 1950 онд Японы анхны магнитофоныг зохион бүтээсэн
хүн юм. Мөн 1955 онд америкийн лицензээр японы анхны транзисторт хүлээн авагчын үйлдвэрлэлийг зохион байгуулжээ. Энэ нь одооны японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болсон гэж үздэг. Телевизор, «Тринитрон» өнгөт телевизор, кассетны магнитофон, «Walkman» жижиг оврын кассетны хөгжим зэрэг олон, бүтээгдэхүүнд түүний оролцоо бий.
"АВТОМАШИНЫ АКУЛ” - КИИЧИРО ТОЁДА (1894–1952)
Автомашины «Toyota» компанийг үндэслэгч бөгөөд 1930 онд эцгийнхээ ашиглаж байсан автомат нэхэх суурь машины үйлдвэрт машин үйлдвэрлэлийнсудалгааны лаборатори нээж ажлын гараагаа эхэлжээ. Гуравхан жилийн дараа лабораторио үйлдвэрлэх тасаг болгон өргөтгөж, улмаар автомашины акул “Тоёота жидоошя коогёо” –г байгуулсан гэдэг.
“КАПИТАЛИЗМЫН ЭЦЭГ” - ЭЙИЧИ ШИБУСАВА (1840–1931)
Түүнийг японы капитализмийн эцэг гэдэг. Барууны бизнесийн туршлагыг өөрийн орны эдийн засагт оруулж ирсэн,
менежментийн залуу үеийг өөрийн биеэр үлгэрлэн сургаж хөгжүүлж, одоогийн хэллэгээр венч капиталистын үүрэг гүйцэтгэж асар олон компани, үйлдвэр үүсгэж хөгжүүлэхэд гар бие оролцсон Японы орчин үеийн үйлдвэржилтийн загалмайлсан эцэг
юм. Түүний үүсгэж хөгжүүлсэн компани, үйлдвэр 500 хол давна гэгддэг. 1875 онд түүний байгуулсан сургуулиас одоогийн Хитоцубаши их сургууль эхтэй. 1878 онд Токио-гийн худалдааны танхимыг удирдаж байсан
КОРЭКИЁ ТАКАХАШИ (1854–1936)
Дайны өмнөх Японы санхүүгийн зүтгэлтэн. 1911 онд Японы банкны ерөнхийлөгч болсон. 1921 оноос ерөнхий сайд, Сэйюкай намын дарга. Тэрээр хямралт 1920–1930 оны үед 7 засгийн газрын хугацаанд санхүүгийн сайд байсан бөгөөд 20-р зууны эхэн үед Японы хөгжлийн түүхэнд ихээхэн хувь нэмэр оруулсан ажээ. Их хямралын үеэр Японы засгийн газрын төсвийн алдагдал зардлыг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулах маргаантай санхүүгийн бодлогыг танилцуулсан. Түүний танилцуулсан энэ бодлого нь Японы зах зээлд ихээхэн эмх замбараагүй байдал үүсгэж, түүний өөрийнх нь амь насанд хүртэл эрсдэлтэй хуйвалдаан бий болж байсан ч эцэстээ эдийн засгийн инфляци өсөх эерэг өөрчлөлтийг бий болгож чадсан байна.
КОЯТА ИВАСАКИ (1879–1945)
КОЯТА 1879 онп Токио хотноо төрсөн бөгөөд “Мицубиси" -ийн хоёр дахь ерөнхийлөгчийн ууган хүү болон мэндэлсэн. Дайны өмнөх Японы “Мицубиси” корпорацийн удирдагч. Томоохон хөрөнгөтөн-үйлдвэрийн эзэн байжээ. Тэрээр компанийн удирдлагадаа нийгэмд шинэчлэлийг бий болгох идеалист Британийн үзэл баримтлалын арга барилыг хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн корпорацийн хуучин удирдлагын зохион байгуулалтад нэгэн шинэчлэл хийж хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Японы уул уурхай, усан онгоц үйлдвэрлэл, банк, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд томоохон хувь нэмэр оруулсан удирдагч ажээ. Японы импортын технологийг сайжруулахад өөрийн корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ анхны дэвшлийг авчирсан байна. “Мицубиси” -ийн бүтээгдэхүүн Японы технологийн шилдэг бүтээгдэхүүн болж чаджээ.
"ХАНДЛАГЫГ МЭДРЭГЧ” - ТОШИО ДОКО (1896–1988)
Тошио Доко 1896 онд Окаяамад төрсөн бөгөөд машины дугуй уйлдвэрлэлийн “Bridgestone” компанийг байгуулагч юм. Тэрээр дэлхийн зах зээл дээрх машины дугуйн борлуулалтын хандлагыг мэдэрч, урдчилан хэлдэг байснаараа олонд нэртэй
байжээ. Мөн тэрээр 1974-1980 он хүртэл бизнес эдийн засгийн Keidanren ассосиацын дарга байсан. Тус бүлэглэл өдгөө Японы хамгийн том компаниудыг багтаасан бизнес эдийн засгийн хамийн хүчирхэг нэгдэл юм. Тэрээр1969 онд Токио-гийн орчин үеийн урлагийн музейг улстаа бэлэглэж байжээ.
М.Тулгат, 2005 он
ЗӨВ ШҮҮ