Нийтлэл 11 сарын 24, 2015

Сэмэрсэн даашинз

Сэтгүүлч Л.Болормаагийн гэгээн дурсгалд зориулав

Өмсөх дуртай даашинзны нь хормой нь үл мэдэг намирч, яг л өөр шиг нь зөөлөн үнэр таатай сэнгэнэсээр Болороо эгч орж ирдэгсэн. Тэр бүжигчин баймаар хүн. Ялдам, ялгуун, дөлгөөн, энхрий гэдэг үг түүнд зохино. Оюутны 4 жил өдөр бүр Болороо эгч хамгийн урд талын ширээнд суудаг байлаа. Тэр яг л саяхныг хүртэл байсан шигээ шингэвтэр үсээ задгай тавьж, хааяа нэг жижигхэн гараараа эвлэгхэн гэгч нь арагш нь шидэлнэ. Ярьж байгаа нь аялгуу шиг намуухан...

Оюутны танхимаас хойш миний мэдэх Болороо эгч тэртээ олон жилийн өмнөх шиг хэвээрээ л байж дээ. Өдөр тутмын сонины халуун, үйл явдал ихтэй, буцлам тогоонд хариуцлагатай, орлогч эрхлэгч байхдаа хүртэл Болороо эгч хашгичиж, хэн нэгнийг загнаж зандарч байсан гэж сонсогдож байсангүй. Та бусдыг сонсож, зөвлөж чаддаг, нягталж, дүгнэж, бас гаргалгааг нь олж чаддаг дэндүү тэвчээртэй удирдагч байж.

Болороо эгчийг сайн сэтгүүлч, сайн нийтлэлч, сайн эрхлэгч байсан талаар түүнтэй хамт ажиллаж байсан сэтгүүлчид зөндөө бичиж, өөр өөрийнхөөрөө гэрэлт зул асаасныг би тантай л адил уншиж, бас эмгэнэж энэ өдрүүдийг сэтгэл хөндүүр өнгөрөөлөө. Гэсэн ч хөндүүр минь арилсангүй. Түүний амь насыг хөнөөсөн мэтээр мэдээлэх сайтуудын мэдээг уншаад улам хөндүүрлэв. Ашиг орлог, хэдхэн like, share-ын төлөө хүний нэр хүндийг өндөлзүүлж байгаад гайхсан. Дэндүү сайн сэтгүүлчээ өмөөрөөд, магадгүй харамссандаа ийнхүү бичсэн байх талтай ч Болороо эгчийн мөрддөг зарчим хэвлэл мэдээллийн салбарын баримттай, үнэн мэдээлэл түгээх зорилгыг умартан нийгэмд түгшүүр төрүүлсэнд нь бага зэрэг гутрав.

Тийм ойр байгаагүй ч, Болороо эгчийг сайн ээж, тэвчээртэй эмэгтэй байсныг нь хэн нэгэнд хэлж, уудлахгүй бол сэтгэл амрахгүй нь. Магадгүй, хамгийн ойр байсан ангийн маань Цацаа гашуудлын өдрүүд дууссаны дараа сэтгэлийн зулаа өөрийнхөөрөө өргөх бизээ.

Сэтгүүлзүйн төлөө та даашинзаа сэмэртэл үргэлж завгүй зүтгэсэн. Оюутан байхдаа таныг бяцхан охин, өндөр настай өвөө хоёртойгоо амьдардаг байсныг мэднэ. Мэргэжлээрээ Аутимзтай хүүхдүүдийн төлөө хийсэн зорилтот нэвтрүүлгийг нь үзээрэй.ажиллахдаа гэртээ өнгөрүүлэх хугацаа тань бүр ч багассан. Сонины нүүр буулгах гэж редакци дээр хонож, ховор баримт олж, өнөөх том том нийтлэлүүдээ бичих гэж улайран шөнө хугаслан суухдаа эрүүл мэндээ хайхарсангүй. Өчнөөн жилийн дараа үрийн зулай үнэрлэхдээ та бас л ганцаархнаа байсан. Аутимзтай бяцхан охиноо асрахын зэрэгцээ “The Mongolian Mining Journal” сэтгүүлээ удирдаж, нөгөөх л хэвлэгдсэн даруйдаа сенсааци үүсгэдэг нийтлэлүүдээ бичиж, охинтойгоо ижил хувь заяатай бяцхан үрсийн төлөө гар хумхилгүй зүтгэж, энэ жижигхэн бүсгүй яаж амжуулж байсым бол гэмээр л амьдарч дээ.


Нэр төр, эд баялаг, цол гуншин цаг хугацааны уртад мартагдахад харин үр хүүхэд л сэтгэлдээ томоос том толботой үлддэг.

Сэтгүүлчийн мэргэжил, эмэгтэй хүнд ар гэр, амьдралаа 2-т тавих сонголтыг эвлэршгүйгээр үлдээдэг нь ахиад л батлагдлаа. Ямар ч хүнд ачааг цор ганцаараа тээж явсан юм дээ, Болороо эгч минь!

... Та үргэлж хамгийн урд суудаг байсансан... Ангидаа ч, амьдралд ч, сэтгүүлзүйд ч. Таны орон зайг нөхөх зүйл сэтгүүл зүйд гэхээсээ илүүтэй хайртай охидуудын тань амьдралд хэзээ ч байхгүй нь хамгийн харамсалтай...

Тэнгэрийн оронд тайван амар даа !

 

Сэтгэгдэл бичих

    • hulan
    • 2015-11-27

    uneheer haramsaj bnaa hairan busgui. neg zuil helehed ter busdiin gart ami aldsan gedeg medeelliig huuliinhan anh gargasan gej blee shuu. gert ni irsen ontsgoigiin ch yum uu neg ajiltan setguulchiind irlee amia aldsan bna gadniin nolootei bololtoi gej sms bichsen yum blee. anh harahad unahdaa avsan baij boloh tolgoidoo berteltei baisnaas tegsen bololtoi. muu nertei setguulchid ene udaa bol hergiin ezen bish gej oir dotniinhon ni helj bsan

    • Зочин
    • 2015-11-26

    uneheer haramsaltai . divaajind tavatai noirsoh boltugai

    • UNSHIGCH
    • 2015-11-26

    BAYARLALAA, BI NEG UDAA L UG SOLIJ UZEH ZAVSHAAN GARCH BLAA, AJILIN SHUGAMAAR GESEN UG. HARAMSAAD HARAMSAAD HARAMSAAD L NET-D TAVIGDSAN MEDEELLIIG UNSHIJ SUUH YUMDAA.

arrow icon