Нийтлэл 12 сарын 02, 2015

Дэлхийн мисст эх орноо төлөөлж буй Н.Анугийн 'үнсэлт'-ээс төрсөн бүтээлүүд

“Дэлхийн мисс 2015” наадам БНХАУ-ын Санья хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн загвар өмсөгч Н.Ану оролцож байгаа. Тэрээр 2010 онд ШУТИС-ийн “Шилдэг загвар өмсөгч”, 2011 онд “Face of Mongolia” наадмын шилдэг модель, 2013 онд “Miss International” тэмцээнд оролцож “Missosology” онлайн сэтгүүлээс нэрлэсэн Шилдэг загварын алхаатай мисс, "Miss Mongolia-2013" тэмцээний тэргүүн мисс, Манжуурын мисс 2014 наадмын тэргүүн мисс, 2015 онд Азийн супер модель шагнал, “Super Model International” наадмын шилдэг фото моделиор шалгарч байжээ.

Эх орноо төлөөлөн оролцож байгаа гоо бүсгүйгээ дэмжиж буй санал та энд өгөх боломжтой бөгөөд энэхүү санал асуулга нь “Дэлхийн мисс 2015” наадмын шалгаруулалтад  чухал нөлөө үзүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ мисс Н.Анугийн уруулаараа зурсан уран бүтээлүүдээс танилцуулж байна.  

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-03

    ene jiliin miss ch neeh gawihgui bolood yawchihlaa shuu

arrow icon