Зохиолч Тим Феррис ямар ч номыг 20 минутын дотор унших арга буюу 3 дахин хурдан унших аргаасаа өөрийн блогтоо хуваалцсан байна. Тэрээр энэ талаараа АНУ-ын Принстоны их сургуулийн бакалаврын оюутнуудад хичээл зааж байсан бөгөөд хэрвээ та энэ аргыг өөртөө хэрэгжүүлж чадвал10 хуудас техникийн материалыг нэг минутад, нэг хуудсыг 6 секундэд унших аргад суралцана
гээд доорх аргуудыг зөвлөжээ.
Харааны дасан зохицох чадвараа сайжруул
Ном унших хурд нь таны харааны үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд хурдан уншиж сурахын тулд та хамгийн түрүүнд уншиж байгаа номдоо өөрийн нүдний харааг дасгах хэрэгтэй. Ингэхийн тулд:
Та гартаа үзэг бариад 200 хуудастай номыг 20 минутын хугацаанд уншиж дуусгах дасгалыг хий. Энэ эхний ээлжид хэцүү байх ч удахгүй таны хараанд дасаж та 20 минутаас бага хугацааг зарцуулдаг болно
Мөн та захын харааны мэдрэмжээ төвлөрүүлж сурснаар ном унших хурдаа 3 дахин өсгөх боломжтой
. Захын харааны мэдрэмж гэдэг нь та зөвхөн өөрийн урд байгаа зүйлээ хараад зогсохгүй нүдний буланд юу харагдаж байгааг давхар мэдэрч чаддаг аргад суралц. Ингэснээр та уншиж байгаа номынхоо өгүүлбэр бүрийг уншиж суулгүй хуудсаар нь гүйлгэж харж чаддаг чадварт суралцах юм.
200 хуудастай номыг 20 минутад уншиж сурахын тулд танд ямар техник хэрэгтэй вэ?
- Та ном унших явцдаа хурдан уншихын тулд нэг мөрөнд зарцуулж буй хугацаагаа багасгах ёстой. Тиймээс та нэг мөрт 3 минут зарцуулахаар дасгал хий. Энэ дасгалаа эхний ээлжид нэг мөртөө л хийж сурах хэрэгтэй.
-Үзэг эсвэл бал гэхчлэн чиглүүлэгч ашиглан унш.
Ойлгох явцыг алдуулахгүйгээр хэрхэн хурдаа нэмэгдүүлэх вэ?
200 хуудастай номыг 20 минутад уншаад дуусгачихлаа. Харин та уншиж байгаа номоосоо юуг ойлгосон бэ? Тэгвэл ойлгох явцыг алдагдуулахгүйгээр хурдаа нэмэгдүүлэхийн тулд номоо уншиж эхлэхээсээ өмнө өөртөө протокол хөтлөх нь хамгийн сайн арга юм. Протокол хөтөлж, төлөвлөгөө гаргахдаа:
-Өөрийнхөө унших хурдыг шалга
- Номоо уншиж эхлэхийн өмнө таны ном унших эцсийн зорилтот хурд хэд вэ гэдгийг нарийн сайн тооц
-Тухайн номыг уншиж байгаа зорилгоо тодорхой болгож бич, би энийг уншсанаар ийм зүйлийг ойлгож авах ёстой гэхчлэн нарийн төлөвлө
-Унших явцдаа гартаа үзэг бариад тэмдэглэл хийж, өөрт хэрэгтэй ойлгосон зүйлээ доогуур нь зурж тэмдэглээрэй. Энэ нь таны харааны хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй няхуур уншиж сайн ойлгоход тус болно.
Дээрх даалгаврыг та нэг бүрчлэн хийснээр таны унших хурд 3 дахин нэмэгдэж, ямар ч номыг 20 минутад уншиж чаддаг болно гэдэгт итгэлтэй байна. /Тим Феррис/
Heregtei zuvluguu
Баярлалаа
яаг ямар дасгал хийхийг нь заагаачдаа үхсэн ацны балдууш бичээд байгаан Тэнэг шаасан
really