Хотын мээр Э.Бат-Үүл хуучны анд Х.Баттулгыгаа коммунист, Хитлерийн сүнс гэж цоллосон. Тэр нь олон нийтэд хүрсэн, трэнд жагсаалтад дээгүүр давхисан. Тэр байтугай Хасын Ганхуяг тэргүүтэй залуу үеийн сэхээтнүүдээс ч даган баясаж, ардчиллын манаач, шударга үнэнч, энхийн цагаа тагтаа хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа магтан дуулсан. Тэрийг нь мянга мянган монголчууд маань лаикдаж, шэйрлэсэн. Хэн нь хэнийгээ юу гэж цоллоно уу, ер нь эд нар юу ч хийсэн хувьдаа гайхахгүй болсон. Харин тэрэнд нь гэнэн цагаан Монголчууд итгэсээр, тархиа угаалгасаар, даган баяссаар байгаа нь харамсалтай.
Э.Бат-Үүлийг ардчилсан үзэл нь хатгаад(үзээд хараад өгье гэсэн ч ардчилсан гэхээр хүмүүнлэг либерал хандлага түй ч байхгүй) ийм юм ярьсан уу үгүй юу гэдгийг харахын тулд асуудал болоод байгаа төмөр зам тойрсон сүүлийн жил орчмын маргааныг санах хэрэгтэй.
Өдгөө гэхүү одоогийн байдлаар Ц.Элбэгдоржийн “амин найз” Х.Баттулга гэхээсээ Э.Бат-Үүл
гэдгийг элэг авах гээд байхаар нь энд нэг юм бичиж байж элгээ хамгаалж өнгөрсөн гурвалсан комбигоос бэлээхэн харж болох байх. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрынх шиг л хэзээ ч дуусаж мэдэх энэ нөхөрлөл юун дээр тогтож байгааг тэнгэр л мэднэ
. Аан Ерөнхийлөгч маань амин найзаа экс-амин найзынхаа эсрэг сум болгож хэрвээ харвасан бол түүний учир нь нөгөө л сонгуулийн мөнгө, саалийн үнээ нь болох учиртай Тавантолгой, төмөр замд байгаа болов уу. Н.Алтанхуягийг хавсайдаж авч хаяад хачин сайхан тендер зарлаад М.Энхсайханаар удирдуулаад явж байтал хуваах бялуун дээр тохиролцоогүйн улмаас хамаг хэрэг буруугаар эргэсэн гэж боддог. Яг энэ зөрчлийн үеэр бас Э.Бат-Үүл ТВ-ээр юу ярьсныг нь эндээс эргэн санаж болно. Бас л ардчилал, зарчим сайхан сайхан үлгэр ярьсан ч үнэн хэрэгтээ Ц.Элбэгдоржийн түлхүүрдсэн Түгжил-ийн дүрд л тоглосон байх магадлалтайг хэдхэн сарын дараа засаг МАХН-тай хамтран яриа гарах үеэр таг чимээгүй байснаас харж болно. Хэрүүл халуун дээрээ өрнөж байхад бол зурагтаар нэг нь өг өг өг гэж хошуу цорвойж, нөгөө нь харандаа бал бариад өчнөөн тэрбумын өмчийг маань авах гээд байна гэж байсныг уншигчид мартаагүй гэж найдаж байна. За энэ ч яахав нэгэнт төлбөрийн баримт шиг хөдөлбөргүй баримтгүй улстөр болохоос хойш миний хувийн л үзэл бодол. Тэгээд ч хүмүүс таван тийшээ тарж муудалцдаг байж, нэг нь гарч ирээд нөгөөгөө фашист коммунистын сүнсээр нь дууддаг байж. Харин тэр нь олон түмэнд хүрээд байгаагийн цаана хэд гурван техник байх шиг байгаан. Заримыг нь энд бичиж үзье, дараагийн фашист тодроход хэрэг болж юуны магад.
- Ардчиллын алтан хараацай гэдэг дүрээ ашиглах : “Ардчилал хөгжсөн Монгол оронд 25 жилийн дараа цочирдмоор зүйл харлаа” гэх мэт. Хөгжөөгүй нь үнэн ч хүмүүс энэ ухагдахуунд дуртай хэвээр, түүнийх нь хэдэн төлөөллийн нэг нь мээр өөрөө юм. Дуртай ойлголт дээр нь “цочирдох” гэсэн хурц сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн үгээр харшуулж, анхаарал татна.
- Хувийн хэвшлийг дэмжих гэдэг хөдөлбөргүй том пропогандаг ашиглах: “Хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэйг би одоо улам бүр ойлгож байна” гэх мэт. Хүмүүст маш таатай сонсогдоно. Гэхдээ өөрөө хувийн хэвшлийн аити компани хэчнээн ч гүйгээд автобусны ухаалаг картыг хүний нутгийн компаниар хийлгэснийг санах хэрэгтэй.
- Сүржигнэх, хэтрүүлэх “10 мянган цэрэг татах нь чөлөөт эдийн засаг, ардчиллыг сүйдлэнэ” гэнэ.”Ардчилал+Цочирдох” гэсэн хоршилтой төстэй “Чөлөөт эдийн засаг + Сүйдлэх” гэсэн хурц хоршил оруулж улам сүрийг бадруулна. Хэтрүүлэг: “Хувийн хэвшил дампуурна, цэрэгт л орохгүй бол ажил олдохоо болино. Ийм аймшигтай, аюултай. Цэрэгт түшиглэсэн бизнес бусад бүх бизнесийг, хувийн хэвшлийг сүйрүүлж хаяна”... гэх мэт.
- Дээр хэлсэн цочирдох, сүйдлэх гэсэн сөрөг аргументээ хүн бүрийн мэдэх түүхэнд хамгийн алдартай, хэрцгий дүрүүдийг оруулж ирж баяжуулах: “Сталин, Гитлер олзны цэргүүдээр төмөр зам бариулж байсан” гэх мэт.
- Баримтаас зөвхөн өөрийн аргументыг дэмжих шинжтэйг онцгойлон дурдах: Монголын төмөр замыг хэн хэзээ бариулсан, Сталин, Хитлер гэх мэт зөвхөн өөрт хэрэгтэй жишээг татна. Нөгөө ардчиллынх нь алтан хэв, чөлөөт эдийн засгийн бэлэг тэмдэг
АНУ гэхэд өдгөө ч иргэний инженерчлэл, усан зам гэх мэтэд зориулсан 37000 хүнтэй арми, иргэд холилдсон асар том багтай
гэх мэтийг бол дурдахгүй(өөрөө угаасаа мэдэх ч үгүй байж мэднэ, жишээ татаад байгаа аргументуудыг нь Баабар гуай бэлдэж өгсөн байж магадгүй) - Аргументээ универсал баримт, нийтийн зарчим болгож дүгнэх: “Хүн төрөлхтөнд ийм бизнесийг дарангуйлагч нар л хийж байсан юм”(хүн төрөлхтөн, ....ингэдэг юм гэх мэт нь нэг л танил формат).
- Уран зохиолжуу, содон хэллэг, түлхүүр үг, жаргон ашиглах: “Цэргийн коммунист, Сталин, Хитлерийн сүнсийг босгож ирэх гэх мэт”.
- Нийгмийн эмзэг сэдэв дээр дөрөөлөх, “Улаанбаатарт зөндөө хүн ажилгүй байна. Тэд нарыгаа хөдөлмөр хөлсийг нь өгөөд ажил хийлгээч” гэх мэт. Улаанбаатарт байгаа ажилгүй залуу цэрэгт татагдах, цалинтай ажиллах хувилбарыг зориуд ор тас байхгүй мэт аргумент хэрэглэнэ.
- Мэдэмхийрэх: “Хүмүүс орлоготой байвал зах зээл идэвхитэй байдаг байхгүй юу” гэх мэтээр хувийн хэвшил, ажилтай орлоготой, эдийн засаг сэргэдэг гэх мэтийг хамгийн сайн мэддэг мэтээр бүрэн итгэлтэй илтгэх. Дахиад автобусны картын жишээ, УБ-ын өчнөөн хүнийг орлогтой болгохуйц хөрөнгө оруулалт хийх хэмжээний хөрөнгийг юу юунд хийж ирснийг нь санах хэрэгтэй.
- Үе үе инээмсэглэх: Өөртөө итгэлтэй, таатай сэтгэгдэл төрүүлэх тактик. Сүржигнэх, хэтрүүлэх дооз өндөр хэсгүүд тусмаа инээмсэглэж байгааг ажиглаж болно.
Эцэст нь цэргүүдээр төмөр зам бариулахыг дэмжээ ч үгүй, эсэргүүцээ ч үгүй, Х.Баттулгыг сонгогчийн хувьд ерөнхийдөө бол дэмждэггүй гэдгээ хэлэх байна. Зүгээр л эх захгүй заваан улстөрийн зөрчлөө энэ мэтээр ардчилагч, ариун гэгээн зарчмын төлөө тэмцэл мэтээр инээмсэглэн ярьж Монголчуудыг дорд үзэх, тэрийг нь эх орон нэгтнүүд маань алга ташин хүлээж авах үзэгдэл арилаасай гэсэн хүслээр тэмдэглэв.
Монгол
Монгол
harin teh. Uul demii l yum helj bgam daa
Uul demii yumand holbogdolgui jishee tataj guriih hereggui, bur engiineer bod!
Баахан цэрэг аваачиж хэдэн жил болоод овоолсон шороо болгоод орхих вий дэ. Төр өөрийн хийж байгаа ажилдаа хариуцлага тооцож чадах уу. Дараа нь хийсэн ажлыг нь засах гэж бөөн зардал чирэгдэл. Тэгээд энэ төсөлд нь бараа материал нийлүүлэхээс эхлээд дарга нарийнх нь шахаас ороод хувийн хэвшлээр хийлгэснээс зардалтай болох вий дэ.
Бат-Үүл минь дээ орон зайгаа нэр төртэй тавиад өгчих, өвгөрөөд буруу зөрүү ярьдаг болж
Мянмарын удирдагч Ан Сан Су Чи Монголд нэг удаа ирсэн ба Монголын ардчилалыг дүр эсгэсэн ардчилал тиймээс цэргийн дарангуйлалаас ч дор гэж хэлснийг бид мэдэх билээ. Ан Сан Су Чи ардчилалыг хамгаалагч төдийгүй Энхтайваны Нобелийн шагналтай. Гэтэл ардчилал хөгжсөн гэх 25 жилийн түүхтэй Монгол улсыг Энхтайваны Нобелийн шагналтан ардчилал хөгжөөгүй харин ардчилал хөгжсөн гэж дүр эсгэж байгаа улс гэж хэлсэнийг сайн бодохтун. Тиймээс Улаанбаатар хотын захирагч ноён Батүүл нь Монголын дүр эсгэсэн ардчилалыг хамгаалагч ясны хүн гэж хэлэх нь зүйтэй болов уу.
Монголд, юун ардчилал хөгжсөн 25 жилийн тухай ярина вэ? 25 жил их хугацаа. Япон дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа 1964 онд Токиогийн зуны олимпыг 20 хүрэхгүй жилийн дотор зохион байгуулах хүртлээ хөгжижээ, мөн Өмнөд Солонгос улс ардчилал хөгжсөн 25 гаруй жилийн хугацаанд 1988 онд Сөүл хотдоо зуны олимпыг зохион байгуулах хэмжээнд хөгжижээ. Сөүл болон Улаанбаатар хотыг 1960 онд харьцуулвал азийн халтар царайт, азийн цагаан дагина буюу өдөр, шөнө шиг байсан. Гэтэл Монголд ардчилал хөгжсөн гэх 25 жилд Улаанбаатар хот азийн цагаан дагинаас азийн халтар царайт нийслэл хот болжээ. Утаа, нарийн тоос, шороо, шалбааг, баас, шээс ... Хүний хөгжлийн индекс, авилгалын индекс, аз жаргалын индекс гэх мэт амьдрахад таатай орон гэсэн индикаторын хаана байна вэ? Сүүлээсээ нэг, хоёр, гурав гэх мэтэд байгаагаа нуух юун, цацагт хяруул элсэнд толгойгоо булчихаад өөрийгөө нуусан гэж эндүүрэхтэй ижил болов уу. Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ 4000 доллар зун давсан төдийгүй хөгжингүй орны ангилалд орлоо. Гэвч амьдрал дээр орлогын тэгш байдал мөн шударга ёс үйлчилж байна уу? Ардчилалын үндсэн зарчим болох либерти, тэгш байдал, ахан дүүсэг байдал Монголд байна уу?
ene hunii yariag sonsloo niitleliig mun humuusiin setgelees ch bas harlaa yer ni bol odoo tsag uyiin baidaliig bid nar gadnaas haraad yariad zuv dugnehed mash hetsuu boljee amidral deer hunii nudend haragdaj gart ni barigdah yum yuch hiihgui hiih geed yariad ehlehed ni ene meteer ingeed uguisgeed neg l ih onol ungursund tiim iim baisan geed olon niitiig taltsuulaad bdag bolj hun bolgon uuriin gesen bodoltoi uuriin gesen dugnelttei gehdee bugdeeree ene humuuseer eh orondoo heregtei zuilsiig hiilgeh heregtei shu 10000 tsereg daraa ni ediin zasagt heregtei ch bai hereggui ch bai eniig bid hiigeed uzeh heregtei bid uursdiinhuu garaar uuriin eh orondoo buteen baiguulalt hiine ene yasan ch bsan bidend uldene margaangui
Кэмбриджийн их сургууль, Д-р. Ха Жу Чан 'Чөлөөт зах зээл гэж хаана ч байхгүйг' дараах номуудад 'Bad Samaritans: The Myth of Free Trade and the Secret History of Capitalism', '23 Things They Don't Tell You About Capitalism' баримтаар баталж бичсэн байдаг. Гэтэл хаана ч байхгүй чөлөөт зах зээлийг хамгаалагч гэж хэн нэгэн өмөөрөн хэлжээ. Гэтэл хаан шалдан байхад хувцастай байна гэж хэлж байгаатай ижил.
Зүгээр л эх захгүй заваан улстөрийн зөрчлөө энэ мэтээр ардчилагч, ариун гэгээн зарчмын төлөө тэмцэл мэтээр инээмсэглэн ярьж Монголчуудыг дорд үзэх, тэрийг нь эх орон нэгтнүүд маань алга ташин хүлээж авах үзэгдэл арилаасай гэсэн хүслээр тэмдэглэв.
Баярлалаа
Бат-үүл, Элбэгдорж коммунист фашистыг нэг гэж үздэг, хоёулаа энэ тухай нийтлэл бичсэн. Дээр нийтлэлийг уншихаар түүнд их дургүй нь хүрсэн, хэлсэн үг бүрийг задлан үзэл бодолдоо няцаажээ. Бат-үүлийн фашист, коммунист гэх үг унаган муу зуршлийн нэг. БАТ-ҮҮЛ ЗӨВ САНААГ БУРУУ ЯРЬСАН. Албадлагын хөдөлмөр эрхлүүлэх нь олон улсад том асуудал. Хүнийг юм хийхгүй, ажилгүй байна гэж нэг талаас ярих нь хөдөлмөр хүнийг бий болгосон мэтийн хуучин нийгмийн хөдөлмөрийн тухай үзлээс болдог. Хүн биеийн хөдөлмөр эрхлэх, оюуны хөдөлмөр эрхлэх түүний хүсэл зориг дур. Бүүр ажилгүй байх эсэх нь түүний эрх чөлөө. Харин эрх чөлөөгөө архидалт, гэмт хэрэг үйлдвэл буруу. Техник, технологийн ололт тэртэй тэргүй хүнийг биеийн хөдөлмөрөөс чөлөөлж, чөлөөт цагийг нэмж буй. Ухаалаг тархи бодит болохоор хүн оюуны хөдөлмөрөөс чөлөөлөгдөж эхэлнэ. Дээр нь улс төрийн хэрүүл та бүхний сэдэв. Улс төрөөс ангид харж сурвал өөр. Ямар ч улс төрч эдийн засгийнхаа нөөц боломжийг харж хэлдэггүй, тэдэнд нөөц боломжийг нь тооцож төсөөлж гаргахад их өртөгтэй. Чадахгүй, боломжгүй зүйлийг чаддаг болгож ярих нь улс төрчийн авьяас. Хууртагддаг нь сонгогчдийн мэдээллийг ялгаж салгах мэдлэг эзэмшээгүй хэрэг. 1000 цэрэг бол Баттулга, АН-ын өөр зорилгоо хэрэгжүүлэх нэгхэн ашиг сонирхол. Эцэст нь эх орон, мөнгө, гэр бүл мэтээр бага дайраарай Санал өгөлгүй 15 жил боллоо Тэрэн ч дээр дээ.
ЗӨВ ШҮҮ
Er ni Mongold chadvarlag injiner hovor shutis asar olon oyutan zaluus beltgej baigaach unendee yag gar ni ajildag zaluus tsoohon, 10000 tsergiig beltgeh materialag baaz, barilga baiguulamj hooloh undlah tsalin mongo ni henees garah ve? hervee ard tumnees garah bol iim ediin zasgiin hymraliin uid ard tumend ni hund achaa bolno, ene ni tom tosol yma ged gadnii horongo oruulalt gevel odoo hamaa alga, 10000 tsereg chadvarlag sain bolovson huchin bolj chadval bolj l baina getel chadvargui heseg baival, jiriin ajilchin zaluusiin ajiliig bulaah ym bish vv, ene erdemten sudlaachdaar ediin zasag niigemd sorgoor noloolohguigeer l shiidvel bolj baina da.
Bi ene talaar sain medeelelgui bga ch gsn 10k hurgeh geed maniigaa ajilaas mini gargaad tseregt tatan tumur zam bari gehwii dee l gej ih aij baina, Tiim yum bolohgui gej heleech pls hhe
ёстой ядсан юм бичжээ, цэрэг арми бол хөлсний ажилчид биш тэр тусмаа сонгуулийн шоу бүр биш
Battulga, Zenco-g demjij bgaa nuhduuded helehed ireh jiluuded ajil oldohgui bn gej bitgii gonshignooroi.Tserguud ta nariin umnuus hiigeed tsaling chini avch bgaa.Ta nar laazaa ushigluud bj bgaarai.
Наад ярилцлагыг чинь сонсчоод хэл загтнаад байсан юм. Түнэр харанхуй мунхаглалд буй нэг л лаа асч байхад ойр орчныхоо бусад 1000, 1000 лааг асааж, сэрээж, гэгээрүүлдэг гэдэг. Аятайхан сийрүүлээд бичсэнд баярлалаа. Сошиал медиа мэтхэнээс уншсан, үзсэн эрээвэр хураавар мэдээгээр л толгойгоо цэнэглэдэг эмзэгхэн тархитай масс иймэрхүү мунхаглалд автах, дагалдах нигуртай тул яаж ийж байгаад бичээд л байхгүй бол. Үзэг чинькулам хурц байг. Гэхдээ ардчилал, чөлөөт зах зээл, социализм, конунизм гэх мэт үзэл суртлын тухай фундаментал ойлголтуудыг бас дэлхий дахины хөгжлийн жишээг онлын үүднээс тоо баримттай аятайхан тайлбарлаж хэлэхгүй бол тэр эзэмзэгхэн тархитай масс чинь иймэрхүү мунхаг тархийг сонсоор сонсоор байгаад ямар учиртайг нь мэдэхгүй талцаж хэрэлдээд л тамын тогооны үлгэрээ үргэлжлүүлээд л явна даа яалтай ч билээ дээ.
Uuruu bas l het neg taliig bariad tarhi ugaachih geed baina uu? Battulgiig demjdeggui gedegee yugaar notloh ve?