Хэнд хамаатай вэ ?
Өндөр насны тэтгэвэр авдаг, тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө гэрлэлтээ баталгаажуулаад олон жил тогтвортой амьдарсан, эхнэр нөхөр хоёулаа 20-оос доошгүй жил НДШ төлсөн бүх гэр бүлд
Хэнд хамаагүй вэ ?
Дараах хүмүүс хамтын тэтгэвэр авахгүй :
- Тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө олон жил тогтвортой амьдраагүй, гэр бүлээ баталгаажуулаагүй хамтран амьдрагчид
- Гэр бүлийн баталгаатай мөртлөө тусдаа амьдардаг эхнэр, нөхөр
- 20 ба түүнээс дээш насны зөрөөтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан эхнэр, нөхөр
Хамтын тэтгэвэр ямар хэмжээтэй байх вэ ?
Хамтын тэтгэвэр авах эрх үүсч " тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ" олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байхдаа авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоно
Хамтын тэтгэвэр авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ ?
Дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж, харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, эсвэл нийгмийн ажилтанд өгөн хамтын тэтгэвэр авна.
Үүнд :
- Хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэний өргөдөл, хүсэлт
- Гэр бүлийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нас барсан эхнэр, нөхрийн тэтгэвэр авч байсныг гэрчлэх тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Эхнэр, нөхрийн нас барсныг тогтоосон гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Оршин сууж байгаа газрын сум, хорооны засаг даргын тодорхойлолт
Сэтгэгдэл бичих