Өдгөө намын жирийн гишүүн байх нь үндсэндээ үнэ цэнэгүй зүйл болжээ.
Намуудын гишүүний тооны нийлбэр сонгогчдын тооноосоо илүү гарсан байх жишээтэй. Дөнгөж дунд сургууль төгссөн хүүхдүүдийг, шинэ оюутнуудыг намдаа хоморголон элсүүлдэг эрүүл бус үзэгдэл газар авч, бидэнд нэгэнтээ дасал болсон байна. Их сургууль төгсөөд, сумандаа очсон залуучуудыг эхлээд намын батлах бичиж өгч, дараа нь ажилд авдаг гаж жишиг ил, далд оршсоор байна.
Намын гишүүнийг намын үйл ажиллагаанд бодит оролцоо хийдэг гишүүн биш даган баясаад алга ташиж байх ёстой намын хөгжөөн дэмжигч гэж ойлгодог. “Та манай намын гишүүн шүү” гэсэн хандлагаар хандаж, намынхаа үнэнч хөгжөөн дэмжигч нь байлгах гэсэн жишиг бий болоод удав. “Сонгууль болохоор гэнэт намын гишүүн биднийгээ нэг санах юм” гэсэн гоморхол, шүүмжлэл том намуудын гишүүдийн дунд өрнөсөөр. Ийнхүү манай улсад “Би тэр намын гишүүн хүн” гэж цээжээ дэлддэг мөртлөө намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг ч мэддэггүй “сохроор” дэмждэг үзэл сурталжсан гажиг тогтолцоо амь бөхтэй оршсоор байна.
Энэ нь намын гишүүнчлэлийн талаар хууль дүрэмд тодорхой зааж өгөөгүйтэй холбоотой.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Улстөрийн намын тухай хууль, намын гишүүнчлэл нь нийгэмд талцал, хуваагдлыг үүсгэж байна. Иргэдийг намын гишүүнчлэлээр нь ил далд хавчин гадуурхана. Үүнийг нь “улстөржилт” гэж нэрлээд, хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авах болов
.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барих гэж буй Улстөрийн намын тухай хуулийн төсөлд намын гишүүнчлэлийн асуудлыг тусгасан байгаа ч дээр дурдсан гажиг үзэгдлүүдийг үндсэнд нь шийдвэрлэж чадахааргүй байна. Харин өмнөх хувилбарыг хэвээр үлдээхийг санал болгожээ. Ерөнхийлөгчийн энэхүү хуулийн төсөлд намын гишүүнчлэлийн хэлбэрийг
1. Намын гишүүн
2. Дэмжигч гишүүн
3. Сонгуульт гишүүн
4. Эдгээрээс өөр хэлбэрийг тухайн намын дүрмээр тогтоож болох бөгөөд аль нэг хэлбэрийг эвлэлдэн нэгдэж буй иргэн өөрөө сонгоно гэж тусгасан байна.
Эдгээр заалтуудыг хэвээр батлавал өнөөгийн нийгэмд эрчээ авсан намчирхал, масс хөөсөн гишүүнчлэл, хэн нэгнийг насан туршид нь намд хамааруулах зүй бус үзэгдлүүд тасрахгүй нь
. Харин ч улам гүн гүнзгий, төрөл бүрийн хувилбартай болно. Үндсэн хуулинд улстөрийн намын гишүүн болох хүсэлтэй иргэнд элсэх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй хэвээр байгаа. Зөвхөн гишүүний татвараа цаг хугацаанд нь хариуцлагатай төлөх л үүрэгтэй. Энэ бол маш энгийн үүрэг, хариуцлагын хэлбэр.
Бас нэг эрүүл бус үзэгдэл: сум, баг, хороодын иргэд хэд хэдэн намд хуваагддаг, талцдаг байдал.
Зарим том намууд баг, хороо бүрт төлөөлөлтэй, намын салбар нэгжтэй ажиллаж байна. Сум, багийн иргэд олон намд хуваагдаж орон нутгийн сонгуульд оролцож байгаа нь хөдөө орон нутгийн хөгжих боломжийг хойш татсаар байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сум, баг, хорооны сонгуульд улс төрийн намууд оролцохгүй, иргэд нийтээрээ хуралдаад төлөөлөгч нараа дундаасаа сонгодог байх хувилбар орж ирсэн. Өөрөөр хэлбэл сум, баг, хороо, дүүргийн сонгуульд улс төрийн нам оролцохгүй байхаар тусгасан гэсэн үг. Үндсэн хуулийн энэ заалт батлагдвал улс төрийн нам сум, баг, хороонд салбар нэгж байх эсэхийг хуульчилах шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулинд энэ удаа өөрчлөлт хийгдэх эсэх нь маш тодорхойгүй байна.
Тэгвэл улс төрийн намын тухай шинэ хуулийн төсөлд 3001-ээс доош хүн амтай сум, баг, хороонд намын салбар нэгж байгуулахыг хоригложээ. Гэхдээ хууль санаачлагчид сумууд нэгдээд 3001-ээс дээш хүн амтай байх нөхцлийг хангаад намын салбар нэгж байгуулж болно гэж тайлбарлаж байгаа. Энэ бол “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэгтэй л адил зүйл. Одоогийн нийгэмд бугшсан энэ талцал, хуваагдал бүр сум дамжин, өргөжихөөр байна. Аймагт, нийслэлд намын нэг салбар байхад улс төрийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын гишүүн байх эрхээ иргэн хүн эдлээд явах боломжтой.
Яг үнэндээ бол иргэд хаа сайгүй талцал, намчирхлаас залхаж байна. Иргэдээс санал, сэтгэгдлийг нь авч, нэгтгэж, намын, цаашлаад төрийн бодлого тодорхойлогдох учиртай. Гэвч намчирхал, талцал иргэдийн нийгэм дэх оролцоог багасгасан. Үүнээс үүдэн намын нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэ цэнэ, үнэт зүйлс бүдгэрч ойлгомжгүй болж байна. Твиттер хэрэглэгчдийн дунд 2015 оны 12-р сарын 2-ны өдөр зохион байгуулсан онлайн санал асуулгад нийт 471 хүн оролцсоны 81% буюу 382 нь улс төрийн нам сум, баг, хороо, дүүрэгт байх шаардлагагүй гэж хариулсан байна
.
Тэгвэл бид намчирхах өвчнийг яаж анагаах вэ? Бөөнөөр нь хоморголон намд элсүүлдэг, гишүүдийн тооны хойноос хөөцөлддөг, сум, баг, хороо, дүүрэгт улс төрийн намын салбар нэгж байгуулдаг байдлыг Улстөрийн намын тухай хуулиар хориглох шаардлагатай. Намууд бодлогоор өрсөлддөг бодлогын институц болон хөгжих бололцоог бий болгох шаардлагатай
. Гишүүдийн тоо, популист амлалт, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжсэн цаг зуурын үзэгдлээр өрсөлддөг биш, иргэдийн хөгжлийн асуудлаар, мөрийн хөтөлбөрөөр, улс орны хөгжлийн шийдлээр өрсөлддөг, энэ тогтолцоонд нь иргэд оролцдог, хамтдаа шийддэг системийг бид бий болгомоор байна.
Иймд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барих гэж буй Улстөрийн намын тухай хуулийн төслийн зарим зүйл заалтанд дараах санал дүгнэлтийг өгч байна:
- Улстөрийн намын гишүүнчлэлийн хувьд олон янзын нэршил хэрэггүй, зөвхөн “намын гишүүн” гэсэн нэршлийг л хуульчлах нь зүйтэй. Дэмжигч гишүүн гэх мэтээр намын гишүүн биш иргэдийг ямар нэгэн байдлаар намд хамаатуулах, тооны хойноос хөөсөн улс төр хий, иргэдийг намаар талцуулах боломжийг энэ хуулиар хатуу хориглох хэрэгтэй.
- Сум, баг, хороо, дүүрэгт улстөрийн намын салбар нэгж байгуулахыг шинэ хуулийн төслөөр хориглох
Үргэлжлэл бий ...
ЧАДНА
BNN. iim ih gishuunchlelguiee. aria l hudlaa yum shig bn daaa
ШАРДАЛГАТАЙ
ЧАДНА
Sain bna uu. Yurunkhiid n avch uzvel namuud bodlogoor orsoldoh nokhtsliig niit mass bii bolgoj chadahgyi bna. Tuluvshuugyi. Gehdee, olon niitiin sanal asuulga, busad helbereer niigemd tulgamdaj bui asuudluudyg todorhoiloh, namuud n uund taarsan, bodlogo oo bolovsruulj orsoldoh n zuvulduu. Jishee n, ediin zasag, utaa, buschilsen hugjil, urbanizatsi, zasaglalyn helber geh met. Bodlogo, shiidverleh arga zam n suinjleh uhaany undestei, populist bish bh n chuhal bna. Tulgamdaj bui yadaj 3 asuudald tuvluruud, bodlogoor orsoldoh nohtsliig burduuleh geed uzeh l heregtei bna. .