Нийтлэл 12 сарын 07, 2015

Хүүхдийн урлан бүтээх төвд 1415 хүүхэд суралцдаг

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах 20 барилгын  жагсаалтыг  баталсан билээ. Энэ жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга багтсан. Үүнийг иргэд, олон нийт эсэргүүцэж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт хувьчлахыг эсэргүүцсэн жагсаал хүртэл хийсэн. Тиймээс Хүүхдийн урлан бүтээх төв нь ямар түүхтэй, хэдэн хүн тус төвөөр дамжуулан ажил амьдралаа залгуулдаг, мөн хэчнээн хүүхэд  авьяас чадвараа хөгжүүлж байгаа талаар хүргэж байна.  

Хүүхдийн урлан бүтээх төв хэзээ үүсгэн байгуулагдсан бэ? 

Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 1-ний өдрийн 216-р тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв “нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1993 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нэртэй болсон байна.

Хүүхдийн урлан бүтээх төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 

Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх ,авьяас чадварыг нээн хөгжүүлж,  мэргэжлийн чиг баримжаа олгох, амьжиргааны арга ухаанд сургах,гар урлал,чимэх чимэглэх урлагийн төрөл зүйлийг хүүхэд багачуудад зааж дугуйлан хэлбэрээр хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох сургалт явуулдаг байна. Үүнд: 

- Уран зураг

-Хүүхэлдэй бэлэг дурсгал

-Сийлбэр

-Сүрлэн сүлжмэл

-Сүрлэн наамал

-Баримал

-Хайчилбар

-Шүрэн урлал хүүхэлдэй бэлэг дурсгал

-Арьсан урлал

-Хувцас дизайн зэрэг дугуйланд элсэлт аван сургалтаа явуулдаг ажээ. 

Хүүхдийн урлан бүтээх төвийг 600 гаруй сурагчид төгссөн 

 Улаанбаатар хотын 50 гаруй сургуулийн 600 гаруй сурагчид өөрийн хүсэл сонирхлын дагуу тус төвд элсэн орж 3-5 жил суралцан төгссөн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 20 удаа төгсөлт хийсэн байна.  Энэ  хүүхдүүд өнөөдөр эх орныхоо улс аж ахуйн төрөл бүрийн салбар компани, гар урлалын байгууллагад ажиллаж зарим гоц авьяастай хүүхдүүд дүрслэх урлагийн чиглэлийн сургуульд суралцаж төгсөөд тус төвийнхөө дугуйланд эргээд багшилж байгаа аж. 

Хүүхдийн урлан бүтээх төвд хэдэн хүүхэд сурдаг вэ? 

Одоогоор Хүүхдийн урлан бүтээх төвд 16 төрлийн 23 дугуйлан хичээллэж 2-12 дугаар ангийн 1415 хүүхэд үнэ төлбөргүй суралцаж байгаа ажээ. Түүнчлэн 49 багш, ажилчид тус төвд ажилладаг байна.

Сэтгэгдэл бичих

    • Г.Бурмаа
    • 2020-11-20

    холбоо барих утас байнуу би энэ гар урлалийн талаар асуух юм байна.

    • ХАЛИУН
    • 2015-12-10

    ГАЗАР ДЭЭР НЬ ЮУ БАРИХ ГЭЖ БАЙГАА ХОТ ДОТОР ОДОО ЭЛДЭВ БАШИН БАРИХАА БОЛИОД ХОТЫН ЗАХ РУУ НАЛАЙХ ТИЙШЭЭ 5СТАНЦАА ДАГУУЛААД ГАЗАР ОЛГООЧЭЭ

    • ХАЛИУН
    • 2015-12-10

    ХҮҮХДИЙН ГЭХ ТОДОТГОТОЙ БАЙР САВИЙГ ХУВЬЧЛАЛД ОРУУЛХАА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ ТӨР ЗАСАГ МИНЬ АРАЙЛ ДЭНДҮҮ БАЙНА

    • ХАЛИУН
    • 2015-12-10

    БЕЛОРУСЬ УЛСЫН ЧЕЧЕРСК ХОТОД СҮРЛЭН НААМЛААР СУРЧ ИРЭЭД ОЛОН МЯНГАН ХҮҮХДҮҮДЭД СҮЛЭН НААМАЛ ЗААЖ СУРГАЖ ОЛОН ШАВЬ НАР ТӨРҮҮЛСЭН ОДООЧ СУРСААР БАЙНА

    • ХАЛИУН
    • 2015-12-10

    ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА МИНИЙ БИЕ НЬ 1971,72,73,74,75, ОНУУДАД ТУС ПИОНЕРИЙН ОРДОНД ХЭД ХЭДЭН ДУГУЙЛАНД СУРАЛЦАЖ БАЙСАН АРХИВААС УХВАЛ ГАРЧ ИРНЭ ИЙМД БИДНИЙ СУРЧ БАЙСАН ОРДОНГ ХУВЬЧЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГАЗРЫГ ХУДАЛДАХГЙҮ ЗАХИРАМЖААСАА ХАСАТ ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА

arrow icon