Нийтлэл 12 сарын 08, 2015

20 жил хийсэн судалгаа: Бод тэгээд баяж

20-р зууны үеийн хамгийн баян хүн байсан Наполеон Хилл амжилтад хүрсэн хүмүүсийн сэтгэл зүй болоод мөн чанарт 20 жилийн турш судалгаа хийсэн байна. Тэрээр энэхүү судалгаагаа үндэслэн "Бод тэгээд баяж" нэртэй номоо бичсэн бөгөөд судалгаандаа тухайн үеийн амжилтад хүрсэн Hill Генри Форд, Томас Эдисон, Уильям Ригли, Чарльз Шваб  тэргүүтэй 500 гаруй хүнийг хамруулсан байна.

Тэрээр судалгаагаараа тухайн хүний юу бодож, юу төсөөлж байгаа, аливаа зүйлд хэрхэн хандаж байгаа нь тэр хүний амжилтад хүрэх эсэх, баяжих эсэхт нь нөлөөлдөг болохыг тогтоожээ. Учир нь тэрээр судалгааны үеэрээ амжилтад хүрсэн хүмүүсээс дараах нийтлэг зарчим, үзэл хандлага, философийг олж харсан байна. 


Амжилтад хүрсэн хүмүүс хамгийн түрүүнд юу хүсч байгаагаа мэддэг, мөн хүсч байгаа зүйлээ хийж чадна гэдэгтээ итгэдэг 

- Та болон амжилт 2-ын дунд зогсож байгаа сөрөг зуршлыг мэддэг, түүнийг даван туулсан байдаг 

- Амжилтад хүрэхэд нөлөөлөх эерэг дадал зуршлыг өөртөө бий болгосон байдаг. Улмаар эерэг дадал зуршил сэтгэл зүй болоод эрүүл мэндэд чухал нөлөөлтэй

-  Зорилгоо тодорхойлсон. Мөн зорилгодоо хүрэх зорилт, алхмуудаа мөн тодорхойлсон байдаг. Зорилго бол амжилтад хүрэх зам. 

- Сэтгэл хөдлөлөө бүх цаг хугацаанд дасгалжуулдаг. Учир нь сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр эрсдэл дагуулдаг 

-Амжилтад хүрсэн хүмүүсийн хамгийн эхний алхам эерэг хандлагаӨдөр бүр гомдоллож бус талархаж амьдрахад суралцдаг.  

- Уян хатан сэтгэлийн хандлагыг өөртөө төлөвшүүлсэн байдаг 

-Амжилтад хүрсэн хүмүүс ярихын өмнө боддог зуршилтай байдаг 

- Өөртөө чухал биш гэж үзсэн зүйлдээ бүх хүч битгий дайчилдаггүй

- Амжилтад хүрсэн хүмүүс өдөр бүр инээдэг зуршилтай байдаг. Учир нь инээх зуршил амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлдэг байна 

- Сөрөг сэтгэлийн хандлагаа өөрчлөхийн тулд 5 минут өөр ямар нэгэн таны сэтгэлийн тайвшруулах таатай бодлыг боддог зуршилтай байдаг 

- Зорилгынхоо төлөө тэмцэж байж  хүч гарна гэдэгт тэд итгэдэг

-Амжилтад хүрсэн хүмүүс алдааг амжилт болгож чаддаг

-Бусдын тухай эерэг бодлуудын өөртөө бий болгодог

- Үндэслэлтэй бол шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг  

- Хүмүүс хийж чадна, би чадахгүй гэсэн сөрөг хандлагыг өөрөөсөө холдуулсан байдаг 

- Хэн нэгний сайн зан чанарыг дуурайдаг 

- Өөрөө ярьж эхлэхийн өмнө бусдыг сонсдог 

 

Сэтгэгдэл бичих

    • bilguunzaya
    • 2016-03-14

    ene nom mongol hel dr orchuulagdsan bdag ym bolowuu?

arrow icon