Нийтлэл 12 сарын 15, 2015

Амжилттай, амжилтгүй хүмүүсийн хоорондох 1%-ийн ялгааг бий болгодог чадварууд

Амжилттай, амжилтгүй хүмүүсийн хооронд 1%-ийн ялгаа байдаг. Тэр 1%-ийн өөрчлөлт нь том ялгааг бий болгож улмаар амжилтад хүрсэн хүмүүс биднээс нэг алхмаар өмнө алхах эхлэл болдог байна. Тэгвэл тэр 1%-ийн ялгаа нь юу юм бол. Тиймээс танд амжилтад хүрсэн дэлхийн шилдэг бизнес эрхлэгчдийн бусдаас 1%-иар ялгардаг манлайллын чадваруудыг танилцуулж байна.  

Нээлттэй сэтгэж чаддаг: Амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал чадвар бол нээлттэй, чөлөөтэй сэтгэх байдаг. тэд үргэлж шинэлэг санааг эрэлхийлж, өөрчлөлтийг бий болгохоор тэмүүлдэг. Мөн өөрчлөлтөд ч дасан зохицох чадвартай байдаг байна. 

Эрсдэлийг үргэлжид тооцоолсон байдаг: Уоррен Баффет "Та амар тайван сууж байгаад чинээлэг баян болно гэж бодож байна уу? Аливаа зүйлийг хийхээс, эхлүүлэхээс өмнө эрсдэлийг нь заавал тооцоолж, эрсдэл гарсан ч түүнийг үүрэх хангалттай бэлтгэлтэй байх нь бизнесмен хүний хамгийн чухал чадвар" 

Өөртөө бодитой зорилгыг тавьдаг :Амжилтад хүрсэн хүмүүс ямар зорилгод хүрэхээр тэмүүлж байгаа, мөн ямар аргаар түүндээ хүрч болохыг ч урьдчилан тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл амжилтад хүрсэн хүмүүсийн зорилго нь хий хоосон мөрөөдөл биш байдаг. Jeff Bezos " Миний амжилтад хүрсэн 3 нууц бол эхлээд зорилгоо тодорхойлсон, дараа нь алхмаа хийсэн, дараа нь тэвчээрийг өөртөө бий болгосон. 

 Асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг: Амжилттай хүмүүс маш сайн шийдвэрлэгч байж чаддаг. Ямар ч бэрхшээл тулгарсан түүнийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж нөхцөл байдлыг өөрчилж чаддаг. 

Маш идэвхтэй байдаг: Ларри Эллисон "Та нар маргааш биш яг одоо ажиллах хэрэгтэй- Энэ бол амжилтад хүрэх нууц" 

Хүн бүрт, зорилго мөрөөдөл байдаг. Гэхдээ түүндээ хүрэхийн тулд хичээсэн нь ялагч байдаг. Хичээл зүтгэл гаргаагүй зорилго мөрөөдөл хэвээр үлддэг. 

Үргэлж суралцагч байдаг: Ихэнх хүмүүс өөрийнхөө сурсан зүйлийг дипломоор хязгаарлах нь олонтаа байдаг. Гэхдээ амжилтад хүрсэн хүмүүс өөрийн амьдрал, ажил дээрээ шинэ ур чадвар, арга техникийг суралцаж байдаг. 

Шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргадаггүй: Амжилтад хүрсэн хүмүүс шийдвэр гаргахдаа хэзээ ч сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. тэд шийдвэр гаргахын өмнө заавал бодит байдал, өөрт байгаа баримт, арга туршлага, бусдын алдаанаас суралцан оновчтой шийдвэрийг гаргаж чаддаг. 

Өөрсдийн давуу болон сул талаа мэддэг: Шилдэг удирдагч, бизнес эрхлэгчид өөрсдийн давуу болон сул талаа хамгийн сайн мэддэг. тэд зарим тохиолдолд сул талаа давуу тал болгон ашиглаж амжилтад хүрэхээ ч мэддэг. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon