Хүүхдийн сэтгэл бол юу ч бичээгүй цагаан цаас гэж бид ярьдаг. Гагцхүү тэр цагаан цаас шиг сэтгэл дээр нь томчууд бид үг хэлээрээ юу гэж зурж, бичихээс тухайн хүүхдийн ирээдүйн амьдралын гараа, амжилт, өөртөө итгэх итгэл гэхчлэн олон зүйлд нөлөөлдөг. Тиймээс хүүхдэдээ дараах үгсийг хэлж болохгүйг танд зөвлөж байна.
Өөрөөрөө бахархах сэтгэлийг нь үгүй хийдэг үгс
-Ийм байж чи өөрийгөө эмэгтэй/эрэгтэй хүүхэд гэх үү
-Чам шиг хүүхэд үү
-Ёстой хэнд ч хэрэгггүй золиг
-Чи одоо хэдэн настай хүүхэд вэ
Өөртөө итгэх итгэлийг нь сэвтээдэг үгс
-Чамд хэлээд ч нэмэргүй
-Чи хийсэн ч чадахгүй
-Чи хэнийгээ дуурайгаад ийм болчихдог байнаа
Бие даах чадварыг нь үгүй хийдэг үгс
-Миний хэлснийг л хий
-Миний хэлсэн зөв, чи юугаа мэддэг юм
-Наад хувцас чинь чамд зохихгүй байна
-Хоол голвол дахиж хоол өгөхгүй гэж мэдээрэй
Дарамт болдог үгс
-Хэзээ ч алдаж болохгүй
-Ээжид нь /аавд нь/ чамаас өөр хүн байхгүй
-Чиний л төлөө ингэж байна
-Чи манай гэрийн түшиг тулгуур шүү
Сэтгэлийг нь түгшээдэг үгс
-Энд орхичихоод явчихна шүү
-Үгнэд орохгүй бол алга болоод өг
-Ийм хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр
-Чамайг яая даа. Чамтай нэгийгээ үзнэ дээ
Бүтээлч чадварыг нь унтраадаг үгс
-Энийг том болоод, аяндаа ойлгоно
-Одоо завгүй байна. Битгий юм асуугаад бай
-Хэрэггүй юм хийгээд байлгүй, хичээлээ хий
Битгий байж боломгүй юм яриад бай
-Урмыг нь хугалдаг үгс
-Гэнэт хичээл хийгээд, чи минь юу болчихоов
-Бүтэхгүй юманд битгий санаарх гэж хэлдэг биздээ
-Хүүхэд юм байж аавын цээж гаргачихаад
-Хэсэг явж байгаад дундаас нь хаях гээ юу
Өөрийгөө муу гэж бодогдуулдаг үгс
-Нөгөө хэн аль хэдийнээ дээд ангийнхаа хичээлийг үзчихсэн байна лээ
-Хажуу айлын хэнд аав нь /ээж нь/ юу ч авч өгөөгүй байхад сайн л сурдаг юм байна лээ
-Чи яахаараа дандаа бусдаасаа муу сурдаг юм
бэ
Сэтгэгдэл бичих