Нийтлэл 01 сарын 03, 2016

2016 оны дэлхий дахины хэтийн төлөв

 Хоёр их гүрний харилцаа хүйтэрч, Дундад дорнодоор Исламийн улсуудын хүчирхийлэл гаарч, худалдааны гэрээ хүрээ тэлж, гамшигт газар хөдлөлт, санхүүгийн хямрал, цагаачдын асуудалтай зэрэгцэн урлаг соёл, шинжлэх ухааны гайхамшигт ололтууд шил дараалан төрсөн 2015 он улирч, 2016 он ирлээ. 2016 онд дэлхий дахин, 7 тэрбум хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа бол? 2015 оны олон улсын харилцааг тодорхойлсон Сири, Дундад Дорнод дахь зөрчил цаашид үргэлжилнэ гэх үзэл  түгээмэл байна. Цагаачдын асуудал, Грек болон Их Британи Европын холбоог орхих эсэх, зүүн Хятад, АНУ-ын баруун хэсгээрх ган гачиг, компанийн болон улсын нууцад халдах хакерууд, дэлхийн бөмбөрцгийн дөрөвний гурвыг савартаа базсан авилга, Олимп, ЕВРО 2016, Азиас эхэлж болзошгүй дараагийн глобал эдийн засгийн хямрал...энэ бүх асуудлыг шийдэхээр шил дараалах олон улсын хурал цуглаанууд 2016 оныг тодорхойлох нь. Спортоос бусдаар баргар мэдээгээр дүүрэн. Гэхдээ сайн сайхан зүйлс мэдээж өрнөнө. The Guardian-ы шинжээчдийн үзэж байгаагаар  Кипр эргэн нэгдэж, АНУ болон НҮБ-ийн аль алиныг нь түүхэнд анх удаа эмэгтэй хүн тэргүүлж мэдэхээр байна.  Шинжлэх ухаан, технологи бол юунд ч дийлдэхгүй хүч түрсэн хэвээр, хүний үүсэл, хорвоо ертөнцийн тухай хачин сониныг нээсээр байх болно. Ингээд өмнөх оны тухай зурлагуудаас нэг нь л зөрсөн гэгдэх Financial Times-ын шинжээчдийн багийн гаргасан 2016 оны тухай  таамгаас орчуулан хүргэж байна.

 

2016 оны дэлхий дахины хэтийн төлөв

Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялна

The Financial Times-ын шинжээчид Хиллари Клинтоныг Бүгд найрамдах намын Тед Крузтэй асар өрсөлдөөнтэй, ширүүн, хайр найргүй сонгуульд өрсөлдөж, багахан саналын давуутай ялна гэж үзэж байна.

 

Их Британи Европын холбоог орхихгүй

Ерөнхий сайд нь ард түмнийхээ зүгээс Европын холбооны гишүүнчлэлийн нөхцөл тойрсон янз бүрийн шахалтад ороод удаж байгаа ч The Financial Times –ын шинжээчид 2016 оны ард нийтийн санал асуулгын дүнд болгоомжлох сэтгэхүй илүүтэй давамгайлж, холбооны гишүүн хэвээр үлдэнэ гэж үзжээ.

 

Башар аль-Ассад засгийн эрхэнд үлдэнэ

 

2015 онд Башар аль-Ассад  ерөнхийлөгч гэхээсээ  бослого дайны толгойлогчийн хэмжээнд хүрч шалдаа буусан. Гэхдээ 2016 онд ч тэрээр нэрийн төдий боловч Сирийн ерөнхийлөгчийн албаа үргэлжлүүлэн хашна. Цэрэг зэвсгийн хувьд Оросын интервенц түүнд ихээхэн тус болсон. Улс төрийн хувьд Орос, АНУ-ын харилцаа томхон нөлөө үзүүлнэ.

 

Английн төв банк бодлогын хүүгээ өсгөхгүйИнфляци нойлоос бага зэрэг өсөх төлөвтэй, газрын тосны үнэ уналттай хэвээр, цалингийн өсөлт удаан, төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээнүүд  авах шаардлагатай гээд Английн эдийн засагт хүүгийн түвшин өсгөх хэмжээний “бяр” 2016 онд хараахан суухгүй.  Оны эцсээр багахан өөрчлөлт явагдаж магадгүй, гэхдээ төдийлөн том нөлөө үзүүлэхгүй.

 

20 том эдийн засгийн дор хаяж нэг нь ОУВС-аас тусламж авна

20 том эдийн засагт түүхий эдийн үнэ унаснаас төсөв санхүүгийн томхон шооконд орсон Аргентин, Орос, Саудын Араб зэрэг орнууд, ихээхэн хэмжээний төсвийн алдагдалтай, засгийн газрын өртэй Энэтхэг, Өмнөд Африк,  Бразил зэрэг орнууд багтаж буй. Эдний аль нэг нь юм уу зарим нь ОУВС-аас төсвийн нөхцөлтэй зээлийн хөтөлбөр авах төлөвтэй.\

 

Ангела Меркел Германы төрийн тэргүүн биш болно

Сирийн цагаачид Ангела Меркелийн олон жилийн “хаанчлал”-д эцэс тавьж магадгүй байна. Тэрээр цагаачдын тоог бууруулна гэж ам өгсөн, гэхдээ үерийн ус мэт цагаачдын тоог торгоох амаргүй.  Канцелорынхоо эр зориг, ёсзүйн чанд байдлыг хүндэлж ирсэн Германчуудын урам хугарч,  тодорхойгүй байдал ихсэхийн хэрээр түүний улстөрийн байр суурь ганхахад хүрнэ.

 

 ЕВРО 2016-д Белги ялна

Цагаачлалын бодлогоор элит тамирчдыг эгнээндээ нэгтгэж, хамгийн системтэй орчин үеийн дасгалжуулалт дор улам бүр хүчирхэгжиж буй энэ баг одоогоор ФИФАгийн эрэмбийг тэргүүлж байна.  Э.Хазард, К.Брюнэ, Р.Лукаку гэсэн гурвалыг  талбайд гаргаж чадах өөр баг байхгүй.

 Хятад долларын эсрэг юанын ханшаа бууруулнаХятад улс юанийн ханшийг тогтвортой байлгаж, олон улсын валютын байр суурьтай болгох бодлогоо үргэлжлүүлнэ. Гэхдээ одоогоор нэг доллар 6.48 юан байгаа нь 7 юан болж буурах магадлалтай. Учир нь Хятадын эдийн засаг удааширч байгаа нь энэ жил дор хаяж 2 удаа бодлогын хүүг багасгах хэрэгцээ үүсгэнэ. Нөгөөтэйгүүр долларын ханш чангарч буй. Хөрөнгө илүү өндөр хүү өгөх долларт хөрвөж гадагшилна. Хятадын юанын хувьд хамгийн тогтворгүй хэцүү жил ирж байна.

 Абэномикс амжилттай үргэлжилнэИнфляцийг 2 хувьд хүргэх амлалт нь биелээгүй байгаа ч 2015 оны байдлаар Абэномикс амжилттай хэрэгжиж ирлээ. Газрын тосны үнэ унасан нь түүний зорилтод томоохон саад учруулсан. Бас цаг нь болоогүй байхад хэрэглээний татвар нэмсэн нь сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ засгийн газрын өр нэмэгдэхээ байж, инфляц нэг орчим хувьд хүрч, зарим компаниуд нь түүхэндээ хамгийн ашигтай ажиллаж буй.

Оросын хөнгөн атлетикчид 2016 оны зуны олимпод  оролцоноОХУ сэргээшийн асуудлаа шийдтэл хөнгөн атлетикийн тэмцээнд орох эрхээ хасуулаад байгаа ч Орос болон спортын холбоод спортын түүхэнд гарсан хамгийн шившигтэй сенсаацын нөлөөг аль болох багасгахаар хамтран ажиллах болно.  Оросууд Риод очиж өрсөлдөхийн тулд асуудалд орооцолдсон бүх удирдлагыг халж, процедур, зарчмын шинэчлэл хийж өөрчлөгдсөн гэдгээ батлах ёстой.  Өөрсдөө 3 сарын хугацаа л хэрэгтэй гэж мэдэгдээд буй.

Дизел хөдөлгүүрт автомашины борлуулалт багаснаУгаасаа унаж ирж байсан борлуулалт дээр Волксвагены скандал нэрмээс болсон.  Дизел хөдөлгүүрт машины борлуулалт эрчимтэй унаж, нийт зах зээлийн өсөлтийг хойш татах төлөвтэй.

Газрын тосны үнэ нэг баррел нь 50 доллароос багагүй түвшинд тогтворжино

2014 оны эцэс гэхэд л шалдаа буучихсан байсан газрын тосны үнийг 2015 онд нэмээд уруудна гэж цөөн хүн л хэлж чадсан билээ. Энэ онд Иранд хандсан хориг цуцлагдаж, нийлүүлэлт дахиад нэмэгдэнэ.  Гэхдээ түүхий нефтийн үнэ 50 доллараас бага байвал цаашид хэрэгцээтэй газрын тос олборлолт, хөрөнгө оруулалтыг татахад дэндүү багадана. Дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээтэй гүнзгий хямрал дахин гарахгүй бол газрын тосны үнэ салбарын тэнцвэрийг хангах хэмжээнд 50 доллароос доошгүй түвшинд тогтворжих болно.

 

Сэтгэгдэл бичих

    • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР
    • 2016-02-27

    ЗӨВ ШҮҮ

arrow icon