Амьдралд тань тус нэмэр болохгүй байгаа хүмүүс, нөхцөл байдал болон дадал зуршлуудад хэр зэрэг их ач холбогдол өгдөг гэдгээ мэдэх үү? Хэрвээ тийм бол амьдралдаа хийхгүй байвал зохих дараах 30-н зүйлийг амьдралдаа хэвшүүл.
“Буруу зүйлүүдийн араас явахаа болих тэр агшинд та зөв зүйлүүдэд өөрийг тань олох боломж өгдөг”
Мариа Робинсон нэг удаа хэлэхдээ “Хэн ч өнгөрсөнд буцаж очоод бүхнийг шинээр эхлэж чадахгүй боловчөнөөдөр бүхнийг шинээр эхлээд цоо шинэ төгсгөлийг бий болгож чадна
” гэсэн байдаг. Үнэнтэй хамгийн ойрхон очсон ишлэл. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийг өөртөө хийж эхлэхээсээ өмнө та өөрийг тань байранд тань байлгаад байгаа, бариад байгаа тэр зүйлсийг хийхээ болих ёстой.
Яаж, юуг гэдгийг танд ойлгуулахын тулд дараах зүйлсийг гаргаж ирлээ.
Буруу хүмүүстэй цаг өнгөрөөхөө боль– Өөрөөс тань сайн сайхан энерги, аз жаргал бүхнийг чинь сорох мэт авчихдаг тэр хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхөд амьдрал дэндүү богинохон. Хэрвээ хэн нэгэн таныг өөрийнхөө амьдралд оруулахыг хүсвэл, тэр амьдралдаа таныг багтаах орон зайг бий болгох л болно. Тэр орон зайны төлөө та тэмцэх хэрэггүй. Өөрийн тань үнэ цэнийг үргэлж дутуу үнэлдэг тэр хүний төлөө хэзээ ч битгий хичээ. Санаж яв: Хамгийн сайн сайхан явахад чинь хамт байсан бус хамгийн хэцүү цаг үеүдэд хамт байсан тэр л хүмүүс жинхэнэ найзууд чинь байдаг юм шүү.
Асуудлаасаа зугтаахаа зогсоо – Тэдэнтэй нүүр тул. Тиймээ, энэ амархан биш. Энэ дэлхий дээр өөрт нь ирсэн “цохилт” бүхэнд зөв таарсан хариуг нь алдаа мадаггүйгээр өгч чаддаг хүн гэж үгүй. Бид чинь зогсоо зайгүй асуудлыг шийддэг машин биш шүү дээ. Бид ийм зориулалттай төрөөгүй. Тэр ч байтугайбид чинь урам хугарч, уйтгарлаж, шаналж бас унаж бүдэрч байх ёстой
юм шүү дээ. Учир нь эдгээр зүйлс л бидний өнөөдөр хэн байгааг бий болгосон юм шүү дээ.
Өөрөө өөртөө худал хэлэхээ зогсоо – Бүх хүнд худлаа хэлж болох ч та өөртөө хэзээ ч худлаа хэлж чадахгүй. Бид боломжийг ашиглах болгонд бидний амьдрал дээшилдэг харин хамгийн түрүүний бөгөөд хамгийн хэцүү боломж бол өөрөө өөртөө шударга байх
явдал.
Өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг үл хайхрахаа зогсоо – Хамгийн их шаналал авчрах тэр зүйл бол хэн нэгнийг хэтэрхий их хайрласан хайрандаа өөрийгөө гээж өөрийгөө ч ямар онцгой хүн билээ гэдгээ мартах юм. Тиймээ хүмүүст тусал гэхдээ бас өөртөө ч тусал
. Хэрвээ өөрөө өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дагаж амьдралд тань утга учрыг оруулж чадах тэр зүйлийг хийх цаг хугацаа гэж байдаг бол тэр цаг хугацаа чинь яг одоо.
Өөр хэн нэгэн юм шиг харагдахыг хичээхээ зогсоо – Амьдралын хамгийн том шалгууруудын нэг бол таныг үргэлж бусадтай л адил нэгэн болгохыг шаардах тэр л мөчид өөрийнхөөрөө байх явдал юм. Таниас илүү хөөрхөн нь байж болно, таниас илүү ухаалаг нь байж болно, таниас илүү залуу ч байж болно гэвч тэд хэзээ ч тань шиг байж чадахгүй. Өөрийнхөөрөө л бай, тэр цагт таныг байгаагаар тань хайрлах хүмүүс гарч ирэх болно.
Өнгөрсөнтэйгөө зууралдахаа зогсоо – Та хэрвээ амьдралынхаа өнгөрсөн бүлгийг дахин дахин “уншаад” байвал дараагийн бүлгээ эхэлж чадахгүй.
Алдаанаас айхаа зогсоо– Аливаа зүйлийг хийгээд алдаа хийсэн нь юу ч хийхгүй байснаас дор хаяж 10 дахин илүү бүтээлч байгаагийн илрэл.Амжилт бүхний ард цуварсан бүтэлгүйтлүүд байдаг
ба бүтэлгүйтэл бүхэн амжилт руу хөтөлж байдаг. Хийгээд алдсан зүйлүүддээ бус хийгээгүй зүйлүүддээ хүн хамгийн ихээр харамсдаг юм.
Өнгөрсөн алдаандаа өөрийгөө зэмлэхээ зогсоо– Магадгүй бид буруу хүнээ хайрлана, буруу зүйлүүд хийнэ тэрнээсээ болоод шанална гэхдээ хэчнээн буруу байсан ч гэсэн бидний алдаа бүхэн бидэнд хэрэгтэй байгаа тэр л хүмүүс болон зүйлсийг олж авахад тусалдаг. Бид бүгд л алдаа гаргадаг, шаналдаг бас харамсдаг. Гэвч та бол өөрийнхөө алдаа биш, та бол өөрийнхөө зовлон бэрхшээл биш та бол яг одоо өөрийнхөө өнөөдөр болон ирээдүйг өөрчилж чадах хүч чадал бүхий нэгэн. Таны амьдралд тохиолдсон бүхэн таныг амьдралд тань тохиох хамгийн гайхалтай тэр мөчид бэлтгэсээр байгаа.
Аз жаргалыг худалдаж авахыг хичээхээ зогсоо– Бидний авахыг хүсдэг ихэнх зүйлс их үнэтэй. Гэвч үнэндээ биднийг хамгийн сэтгэл хангалуун болгох тэр зүйлс огтоос үнэгүй байдаг.Тэр бол хайр, инээд, хүсэл эрмэлзлэлээ дагах.
Бусдаас аз жаргалыг эрэхээ зогсоо– Хэрвээ та өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаа бол өөр хэнтэй ч ямар ч удаан хугацаанд хамт байсан гэсэн аз жаргалтай болж чадахгүй. Өрөөл бусдад аз жаргалыг өгөхөөсөө өмнө өөрийнхөө амьдралд тэр зүйлийг бий болгох хэрэгтэй.
Идэвх санаачлагагүй байхаа зогсоо– Битгий хэтэрхий их бод үгүй бол хэтэрхий их бодсоноор огт байгаагүй асуудлыг та гаргаад ирэх боломжтой. Нөхцөл байдлыг дүгнэж цэгнэж үзээд шийдвэртэй алхам хий. Шууд тулахыг хүсэхгүй байгаа зүйлээ та өөрчилж чадахгүй. Урагшлах гэдэг эрсдэлийг дагуулдаг. Гүйцээ! Эхний хөлөө аваагүй байж 2 дахь гишгүүр дээр та хүрч чадахгүй.
Цаг нь болоогүй байна гэж бодохоо зогсоо – Хэн ч боломж ирэхэд өөртөө 100 хувь итгэлтэй байдаггүй. Учир нь хамгийн гайхалтай боломжууд биднийг сорьдог бас биднийг дайчилдаг өөрөө хэлбэл боломж бүхэн эд хэндээ хэцүү байдаг.
Буруу шалтгаануудын улмаас үерхэл нөхөрлөлийг эхлүүлэхээ зогсоо– Үерхлийг маш зөв сонгох ёстой. Таарахгүй хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр. Яарах хэрэггүй. Хэрвээ болох ёстой бол зөв хүнтэйгээ зөв цагт зөв шалтгааны улмаас уулзах л болно. Ганцаардсан үедээ бус бэлэн болсон үедээ дурлаж хайрла.
Бүтэлгүй үерхлээсээ болж шинэ үерхлийг цааш нь битгий түлх – Амьдралд учрал бүхэн утга учиртай байдаг гэдгийг та анзаарах байх. Зарим нь таныг шалгана, зарим нь таныг ашиглана бас зарим нь танд заах болно. Гэхдээ хамгийн чухал нь, зарим нь таны хамгийн сайхан чанаруудыг гаргаж ирэх болно.
Бусадтай өрсөлдөхөө зогсоо – Хэн таниас илүү юуг сайн хийж чадаж байна гэдэгт та санаа бүү зов. Өөрөө өөрийнхөө амжилтыг л өдөр бүхэн шинэчилж байхад анхаарлаа төвлөрүүл. Амжилт бол зөвхөн та өөрөө өөрийнхөө эсрэг тэмцэх тулаан
юм шүү дээ.
Атаархлаа зогсоо– Атаархал гэдэг бол өөрт байгаа сайхан зүйлсийг бол бусдад байгааг олж харах юм. Өөрөөсөө үүнийг асуу:Хүн бүхний хүсдэг гэхдээ зөвхөн надад байдаг тэр зүйл юу вэ?
Гомдоллож, өөрийгөө өрөвдөхөө зогсоо – Амьдралд асуудалд бэрхшээлүүд учир шалтгаантайгаар гарч ирдэг- таныг зөв зүгт чиглүүлэхийн тулд гарч ирдэг. Яг одоо болж буй ихэнх зүйлсийг та ойлгохгүй танд хэцүү байж болно. Гэхдээ өнгөрсөнд тохиолдож байсан тэр сөрөг зүйлсийг эргээд нэг хар. Ихэнх тохиолдолд тэдгээр зүйлс таныг илүү сайн сайхан зүйлд хөтөлж, таныг илүү сайхан хүн болгосон байна гэдгийг та анзаарах болно. Тиймээс инээмсэглэ! Хүн бүхэнд та өнөөдөр урьд өмнө байснаасаа ч мөн цаашид байхаасаа ч илүү хүчирхэг байгаа гэдгээ харуул.
Өс хонзон тээхээ зогсоо – Зүрх сэтгэлээсээ үзэн ядалт битгий тээ. Үзэн яддаг илүү өөрөө өөрийгөө та илүү зовоох болно. Уучлал гэдэг бол “Надад хийсэн зүйл чинь би амсах ёстой байсан юм” бус надад тохиолдсон зүйлээс болж миний аз жаргалыг үүрд авч одохыг би зөвшөөрөхгүй гэж байгаа юм шүү дээ. Уучлал гэдэг бол хариулт….өөрийгөө чөлөөл, өөрийг тань зовоож буй бүхнийг тавьж явуул. Санаж яв: уучлал зөвхөн бусад хүмүүсийн тухайд биш шүү энэ танд ч хамаатай. Хэрвээ та урагшлахыг л хүсч байгаа бол өөрийгөө уучил тэгээд дараагийн удаа илүү сайн байхыг хичээ.
Бусдыг өөртөө сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрөхөө зогсоо – Өөртөө тавих шаардлага стандарт нь доогуур хүмүүст таныг өөрсөдтэйгөө адил болгох боломжийг бүү өг.
Өөрийгөө бусдад тайлбарлаж цагаа үрэхээ зогсоо– Найзууд тань таныг тэртэй тэргүй ойлгоно, дайснууд чинь танд итгэх ч үгүй. Зүгээр л зүрх сэтгэлдээ зөв гэж бодож байгаа тэр зүйлээ л хий.
Нэг ижил зүйлээ чөлөө зайгүй дахин дахин хийхээ зогсоо – Гүнзгий амьсгаа авах завгүй мэт санагдах тэр л үедээ үүнд цаг гарга. Хийдэг зүйлээ хийгээд л байвал, авдаг үр дүнгээ аваад л байна. Заримдаа бүхнийг ойлгож ухаарахын тулд өөрийгөө бүхнээс тусгаарлах шаардлагатай.
Жижигхэн зүйлүүдээс авах таашаалыг дутуу үнэлэхээ зогсоо – Жижиг зүйлүүдэд таларх учир нь дараа нэг өдөр эргэж хараад үнэндээ тэд хамгийн том зүйлс байж гэдгийг ойлгох магадлалтай. Амьдралын хамгийн гайхалтай мөчүүд үнэндээ маш жижигхэн хором мөчүүдийг танд хамгийн чухал тэр хүнтэй инээмсэглэн өнгөрөөсөн тэр ч мөчүүдээс бүрддэг.
Төгс зүйлийг хүсэхээ зогсоо– Бодит амьдрал бүхнийг төгс хийгчдийг бус үр дүн гаргаж, бүтээгчдийг урамшуулдаг
юм.
Сул дорой байхаа зогсоо – Амьдрал тийм ч амар бус ялангуяа амьдралдаа утга учиртай зүйлийг бий болгохыг хүсч буй тэр үед бүр ч хэцүү. Амар хялбар гарцыг бүү хай. Харин гайхалтай зүйлийг хий.
Бүх зүйл сайхан биш байгаа үед байгаа юм шиг дүр эсгэхээ зогсоо – Хааяа нэг гуньж гутрах зүгээр шүү дээ. Та үргэлж хүчирхэг байгаа мэт эсвэл бүх зүйл болж бүтээд сайхан байгаа юм шиг харагдахыг хичээх хэрэггүй. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгийг ч битгий тоо- уйлмаар байвал уйл- хааяа нулимсаа унагаж байх хэрэгтэй. Хэдий чинээ хурдан энэ бүхнийг хийж чадна төдий чинээ эргээд инээмсэглэх хүчтэй болж чадна.
Өөрийнхөө асуудалд бусдыг зэмлэхээ зогсоо – Мөрөөдөлдөө хүрч чадах эсэхийг тань тодорхойлох нэг зүйл бол өөрийнхөө амьдралд тохиолдох бүхэнд хэр хариуцлагатай хандаж чадах эсэхээс тань шалтгаална. Та бусдыг өөрийнхөө асуудалд зэмлэх тэр үед хариуцлагыг өөрөөсөө холдуулж бусдад амьдралынхаа тэр хэсгийг даатгачихдаг.
Бүх хүмүүст хамгийн сайн найз нь байхыг хичээхээ зогсоо – Зүгээр л боломжгүй зүйл, хийх гэж оролдох аваас харин та юу ч үгүй болох болно. Гэхдээ нэг л хүнийг ч гэсэн инээмсэглүүлж чадсанаар гайхамшгийг бий болгож болно. Бүх ертөнцөд биш гэхдээ тэр хүний ертөнцөд гайхамшгийг бий болгож чадна. Тиймээс хийж чадах зүйлсээ сайн бод.
Хэтэрхий их санаа зовохоо зогсоо – Санаа зоволт маргаашийн асуудлыг шийдэхгүй харин өнөөдрийн баяр баяслыг л арчин одно. Үнэхээр санаа зовох шаардлагатай эсэхийг шалгах нэг арга бол өөрөөсөө “энэ асуудал жилийн дараа хамаатай байх уу? 3-н жилийн дараа? 5-н жилийн дараа?” гэж асуух. Хэрвээ үгүй бол санаа зовох шаардлагагүй.
Битгий болоосой гэж бодож буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлэхээ зогсоо – Болоосой гэж бодож буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүл. Эерэг бодол гэдэг амжилт бүхний томоохон тулгуур байдаг. Хэрвээ та өглөө бүхэн өнөөдөр надад гайхалтай зүйлс тохиолдоно гэж бодоод, үнэхээр болж буй мэт төсөөлж чадах юм бол ихэнх тохиолдолд та гайхамшигт зүйлсийг мэдрэх болно.
Үл талархдаг байдлаа зогсоо– Хэчнээн сайн ч бай, муу ч бай өдөр бүхэн өөрийнхөө амьдралд таларх. Хэн нэгэн хаа нэгтээ өөрийнхөө амьдралын төлөө тэмцэж л яваа. Танд юу дутуу байгааг бус танд байгаа ч бусдад байхгүй тэр зүйлийн талаар бод.
ЭХ СУРВАЛЖ: www.lifehack.org
Сэтгэгдэл бичих