Нийтлэл 01 сарын 06, 2016

'Шинэ Монгол тренд' номын онцлох  эшлэлүүдээс

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы үзэл санааны трэндүүдээс бүтсэн "Шинэ Монгол Тренд" номыг trends.mn уншигчиддаа цувралаар хүргэсэн. Зохиогч ном бичсэн шалтгаанаа нийгэмд бугшсан асуудлууд, бидний сэтгэлгээний хоцрогдлоос үүдэлтэй бүхэнд зөв хандлагыг хамтдаа трэнд болгохыг хүссэн гэж тайлбарласан юм. Энэ удаад түүний номын онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.  


Амбийцгүй хүн ургамлаас ч дор, ургамал хүртэл наранд тэмүүлдэг.

Боломж их багадаа биш, хэдий хэмжээгээр хүсч байгаад л учир нь байдаг.

Хүчирхэг бие хүн гэдэг улс орны хөгжлийн үндэс.

Тархи нь хоосон хүн өдрийн хоолоо, толгойдоо бодолтой хүн ирээдүйн үүцээ давхар бэлтгэдэг.

Явах зам олон ч хүрэх газар л чухал.

Цаг хугацааг хий хоосон өнгөрүүлснээс хямд ч болов ажил хий. Ядаж чамд туршлага болно.

.

Англи хэл зөвхөн харилцааны хэрэглүүр төдий бус өөрийгөө хөгжүүлэх зэр зэвсэг юм.

Оюуны уурхайгаас юу олборлох нь таны л сонголт.

Дадал зуршилдаа хөтлөгдөх бус түүнийг удирдах нь чухал.

Тархин дахь хогоо цэвэрлэчихвэл орчны хог аяндаа арилна.

Мэдээллээ мэдлэг, мэдлэгээ баялаг болгоцгооё.

Мэдээллийг сургаар биш баримтаас авдаг хүн бусдын нөлөөнд автахгүй.

Хүүхэддээ ирээдүйгээ төлөвлөх, сонгох эрхийг өөрт нь үлдээ.

Биелээгүй хүслийг чинь хүүхэд чинь гүйцээх албагүй. Түүнд ч гэсэн өөрийн хүсэл бий.

.

Арга нь олдохгүй,  боломжгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй.

Түүх бидэнд сургамжаа хайрладаг болохоос тэжээх үүрэггүй.

Зорилгодоо хүрэхдээ хэдий хэрийн цаг зарцуулна төдий чинээ боломжийг өөртөө олгоно.

Хамгийн сайн үйл, дадал зуршил хэн ч анзаарамгүй энгийн зүйлээс эхэлдэг.

Өвдсөн байхдаа эрүүл байхын сайхныг дурсахын оронд өнөөдрөөс буруу дадал зуршлаа өөрчлөе.

Бид ямар хөгжилд хүрэхээ томъёолохгүй “ харанхуй”-аар шийдлээ хайгаад байна.

Хүн өөрийгөө олоогүй цагт ямар ч шашин танд туслахгүй.

Шашин бол мухар сүсгээс тэс өөр зүйл.

.

Амар хялбараар амьдрахыг хүсэгчид л мухар сүсэгтнийг “төрүүлдэг”

Хэмжээнээс нь хэтрүүлсэн хоол бүхэн хор болно.

Эрүүл байвал бүх зүйл таны гарт.

Амьдралынхаа үнэ цэнэ, өнгө төрхийг бид өөрсдөө л тодорхойлно.

Тархи нь хоосон хүн өдрийн хоолоо, толгойдоо бодолтой хүн ирээдүйн үүцээ давхар бэлтгэдэг

 

Сэтгэгдэл бичих

arrow icon