Хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшин харгалзахгүйгээр бүх хүүхдэд өгөхөөр болсон. Гэтэл хүүхдийн мөнгө авахын тулд судалгаанд хамрагдах ёстой, хүсэл гаргах ёстой, хүүхдээ бүртгүүлсэн байх ёстой, 15-ны дотор хүүхдээ бүртгүүлээгүй бол хүүхдийн мөнгө авч чадахгүй гэсэн мэдээллүүд иргэдийн дунд ихээхэн төөрөгдлийг бий болгоод байгаа билээ. Тиймээс хүүхдийн мөнгө олголт хариуцсан халамжийн мэргэжилтнээс албан ёсны тодруулгыг авлаа. Та хүүхдийн мөнгөө ингэж аваарай.
Та ямар тохиолдолд хүүхдийн мөнгөө шууд авч, ямар тохиолдолд хүүхдийн мөнгөө авахын тулд бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэдгийг доорх 3 ангиллаар харуулж байна.
Судалгаанд хамрагдсан, хүүхдээ өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн бол хүүхдийн мөнгө дансанд шууд орно
Танай гэр бүл 2013 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсан, хүүхдээ бүртгүүлсэн бол танай хүүхдийн мөнгө дансанд нь шууд орно.
Судалгаанд хамрагдсан мөртлөө хүүхдээ бүртгүүлээгүй бол хүүхдийн мөнгө авахгүй
Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан мөртлөө өрхийн мэдээллийн санд хүүхдээ бүртгүүлээгүй бол харьяа хорооны халамжийн мэргэжилтэн дээр хүүхдийнхээ гэрчилгээг авч очоод өрхийн мэдээллийн санд бүртгүүлнэ.
Жишээ нь, Батынх 2010 онд төрсөн Цэцгээ, 2012 онд төрсөн Чимгээ, 2014 онд Навчаа гэдэг 3 охинтой. Бат 2013 оны өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан. Гэхдээ 2014 онд төрсөн Навчаагаа өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байж болно. Тэгвэл та судалгаанд хамрагдсан ч гэсэн харьяа хороон дээрээ Навчаагийнхаа төрсний гэрчилгээний хуулбарыг авч очоод бүртгүүлэх ёстой. Тэгж байж сая Навчаа хүүхдийн мөнгөө авна. Эндээс та юуг харж болох вэ гэхээр танай гэр бүл өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан ч хүүхэд нэг бүрээ өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгогдоно.
Анхаарах зүйл: 2013 оноос хойш төрсөн хүүхдүүд өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байх магадлал өндөр. Тиймээс танай хүүхэд 2013 оноос хойш төрсөн бол харьяа хорооныхоо мэргэжилтэн дээр очиж бүртгэлтэй эсэхийг нь шалгуулаарай.
2013 оны өрхийн амьжиргааны судалгаанд огт хамрагдаагүй бол хүүхдийн мөнгө авахгүй
Судалгаанд дараах өрхүүд хамрагдаагүй байх магадлалтай.
-2013 оны судалгааны үеэр хоцорсон, хөдөө гадаа явсан
-2013 оноос хойш гэр бүл болсон
Хэрвээ танай гэр бүл энэ хоёрын нэгэнд нь багтаж байвал харьяа хороон дээрээ судалгаанд хамрагдахын тулд өргөдөл мэдүүлэх хэрэгтэй. Судалгаанд хамрагдаагүй бол хүүхдийн мөнгө авахгүй.
15-аас хойш хүүхдээ бүртгүүлж, судалгаанд хамрагдаж болно
Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ сарын 15-ны дотор буюу өнөөдрийн дотор хүүхдээ бүртгүүлээгүй, судалгаанд хамрагдаагүй бол 1-р сарын хүүхдийн мөнгөнөөс хоцорно гэсэн мэдээллүүд гарсан нь ташаа мэдээлэл юм байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн халамж хариуцсан мэргэжилтнээс тодруулахад, "Удирдах газраас тэдний дотор бүртгэл, судалгааг хийж дуусга гэсэн албан ёсны мэдэгдэл ирээгүй. Тиймээс1-р сарыг дуустал хүүхдээ бүртгүүлээгүй болоод судалгаанд хамрагдаж чадаагүй өрхүүд хамрагдах боломжтой
" гэв.
Bi xodo oron nutagt bdag ejtei 2 dvteige 2oxintoigoo amidardag tegd bvrtgvlj chadagvi boloxor xvvxdiin olgoxgvi euu
Gol ni sudalgaandaa hamragday geheer tsaanaas sudalgaa avah humuus tomilno sudalgaa avah boloogui geed bhiin odoo yahiin be hetsuu tur yumaa
Gol ni sudalgaandaa hamragday geheer tsaanaas sudalgaa avah humuus tomilno sudalgaa avah boloogui geed bhiin odoo yahiin be hetsuu tur yumaa