Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэрч Улаанбаатарт гэхэд өдөртөө 30 градусаас буухгүй байгаа. Түүнчлэн ирэх долоо хоногт Улаанбаатар хотод шөнөдөө тогтмол 30 градус байна гэдгийг цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн.
Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагш гарах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн арга гэдгийг ихэнх нь мэддэг ч эсрэгээрээ үйлдэх нь элбэг.
Иймээс уншигч танд хэт хүйтний үед малгай өмсөхгүй байх, хэт даарах зэрэг нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлж байдгийг хүргэе.
Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсаж тэжээлээр хангадаг бол даарсан үед буюу биеийн дулааны 7-10%-ийг алдахад л гүрээний судас нарийсч
цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Өөрөөр хэлбэл хүн даарах тусам тархинд муугаар нөлөөлдөг гэсэн үг.
Тархины судас нарийсч, цус эргэлт удаан болсноор:
-Архаг өвчин сэдрэх
-Тархиар хатгуулж өвдөх
-Хараа, сонсгол муудах
-Нулимс гоождог болох
-Нойр муудах
-Мэдрэлийн суурь өвчин үүсэх
-Ой тогтоолт муудах
-Стрест өртөж ажлын чадвар буурах
-Хуйхны эрүүл орчин алдагдах
- Үс хуурайшч, өнгөө алдах
Өвлийн улиралд малгай өмсөх нь эдгээр өвчлөлүүдээс өөрийгөө хамгаална. Орос ах нар хүртэл хүйтний улиралд хамгийн түрүүнд духандаа анхаарал тавьдагт нь гайхах хэрэггүй биз.
Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ малгайг өмсөж хэвшүүлэх, залуус гангалахдаа анхаар биш тогтмол малгай өмсөхдөө анхаарах нь тархи, толгойны өвчлөлөөс сэргийлж чадна.
Сэтгэгдэл бичих