Жирэмсний сүүл үе, ялангуяа сүүлийн 3 сард агаарын бохирдолтой орчинд байх нь аутизмтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдэг нь Харвардын Их Сургуулийн Нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар тодорхой болжээ.
1989 онд эхэлж, 100,000 гаруй сувилагчтай хамтран ажилласан энэ судалгааны үр дүн зөвхөнэ генийн төдийгүй орчны нөлөөнөөс болж аутизм үүсдэг талаарх өмнөх бусад судалгааг баталгаажуулж байна. Судалгаанд 1990-2002 онд төрсөн 245 аутизмтай хүүхдийг багтаасан 1767 хүүхэд хамрагдсан
агаад бохирдолтой агаарын тоосонцор эхийн урагт байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлснөөр аутизмын эмгэг үүсгэж, энэ нь 5 хүртэлх насанд илэрдэг гэж эрдэмтэд үзжээ.
Агаарын бохирдол аутизмын эрсдэлийг нэмэгдүүлдэг ч ижилхэн бохирдолтой орчинд байгаа жирэмсэн эхчүүдийн бие организмд харилцан адилгүй үр дагавар гардаг. Ялгаа юунаас гарч байгаа нь нарийн тодорхой болоогүй ч генээс гадна дархлаа, өдөр тутмын хэвшил нөлөөлдөг байх магадлалтай аж. Эрдэмтдээс жирэмсэн эхчүүдэд өөрийн боломжоор бохирдлоос зайлсхийж, маск зүүх, эрүүл чанартай хүнсээр дархлаагаа дэмжиж байх, агаарт гарах, бохирдол ихтэй бүсээр явахгүй байх, гэрийн агаараа цэвэршүүлж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих