Нийтлэл 01 сарын 21, 2016

'Тархины даралт өндөртэй хүүд минь вакцин хийгээд саажилттай болгочихсон'

Доорх мэдээлэл нь эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон нийтийн сүлжээ группээс эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн салбар, тэр дундаа, аймаг нийслэлийн төрөх эмнэлэгүүд, сум дүүргийн эмнэлэгүүд, хүүхдийн эмнэлэгүүд, өрхийн эмнэлэгүүдийн тухай иргэд ямар бодолтой байдаг, бодит байдал ямар байгааг судлах зорилгоор 2013 оны 10 сарын 5-наас мөн оны 10 сарын 15 хүртэл, 10 хоногийн дотор хүлээн авсан иргэдийн дурсамж, сэтгэгдэл юм.

Иргэд өөрт тохиолдсон болон өөрийн нүдэн дээр бусдад тохиолдсон явдлыг хүүрнэх маягаар өгүүлсэн болно. Уг мэдээлэлд, өвчний түүх гэх мэт хувийн мэдээлэл орсон учир, өгүүлэгчийн нэрийг дэлгэхгүй. Мөн аль нэг эмнэлэгт хандсан дайралт биш салбарын тухай иргэний дуу хоолойг гэдэг утгаар ээжүүдийн бичиж ирүүлсэн дүүрэг, эмнэлгийн нэрийг өөрчлөв. Нийт 65 тэмдэглэл ирснээс энэ удаа өрхийн эмч, эмнэлгүүдтэй холбоотой 12 захидлыг нийтлэв. Төрөх эмнэлэгийн тухай нэгдүгээр хэсгийг эндээс, дүүргүүдийн эмнэлэгтэй холбоотой хоёрдугаар хэсгийг  эндээс унших боломжтой. 

No.28 

Манай өрхийн эмч Хайлаастын ... хорооны хүүхдийн эмч. Юу ч мэдэхгүйг нь би бүр гайхаад гайхаад барахгүй юм. Нярай хүүхдэд маань урсафолк эмийг том хүний тунгаар бичсэн, өдөрт 3-аар гээд. Би тэр эмийг нь авчихаад арай л их санагдаад болохгүй болохоор нь эх нялхаст үзүүлсэн чинь том хүний доз байна, 5 хуваавал хүүхдийн доз гэсэн.Тэгээд ч зогсохгүй манай охин үе үе амьсгалаа түгжээд байхаар нь дуудсан чинь машинтай ирж ав гээд, машинтай очиж аваад үзүүлсэн чинь бичиг хийж өгч байгаа юм.Тэр нь юу вэ гэхээр онош: Маш хүнд өвчин тул хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж бичсэн байсан. Үнэхээр инээдтэй. Бас шарлалтанд нь нүүрсэн хар эмийг 6 давхарлаж өг гэсэн, энэ одоо юу гэсэн үг юм мэдэхгүй. Би мэдээж өгөөгүй. 

No.29

Өрхийн эмнэлэгт байнга очдог, Уу гэснийг нь ууж, хий гэснийг нь хийдэг. Хүү минь арай л өөр байгаад байна, дараагийн шатны эмнэлэгрүүгээ бичиг хийгээд өгөөч гэхээр үгүй зүгээрээ л гээд байна. Эх нялхас дээр очихоор бичиггүй учраас үзэхгүй гэнэ. Тэгээд төлбөртэй цагаар нь хааяа үзүүлнэ, тэгэс ингэсхийгээд л байгаад байсан. 2 хүрсэн хойноо Хятадад үзүүлэхэд архаг рахиттай, цээж нь умайгаад яс нь хөгжчихсөн байсан даа.

No.30

Миний хүү одоо 9 сартай. Одоо ид бужигнуулдаг үе л дээ. Гэхдээ хүү маань тэгэж чадахгүй байгаа. Учир нь манай хүүгийн тархины даралт маш их байхад нь вакцин хийгээд саажилттай болгочохсон. Анхны төрөгч болохоор ямар ч туршлага байхгүй , өрхийн эмчид итгээд хийлгэчихсэн. Бас багадаа их шарлалттай байхад нь өрхийн эмч зүгээр зүгээр гэсээр байгаад шарлалтыг нь удаагаад арилахгүй эмнэлэгт хэвтсэн, маш өндөр шартай байсан. Одоо хүүгээ эмч нарт үзүүлэхээр нэг нэгнийхээ эмчилгээ оношийг үгүйсгээд надаар эмчлүүл гээд л хэт мөнгөний араас хөөдөг болчихож. Намайг төрж байхад бүхэл бүтэн төрөх эмнэлэг байж тог тасархад ямар ч цахилгааны эх үүсвэр байхгүй. Миний ус гараад дуусчаад байхад, төрөх гээд өвдөөд байхад хэн ч тоохгүй мөнгө хараад л. Мөнгө өгсөн нэгнийг бараг 10 минут тутамд үзээд л. Энэ бүгдийг бодохоор үнэхээр дургүй хүрдэг. Шат шатандаа дэндүү хариуцлагагүй. Ажилаа мэддэггүй. Хайнга, ааш гэж адсага. Одоо хүүгээ харахаар өрөвдөөд үнэхээр хэцүү байдаг. 9 сартай хүүхэд гэхэд 4 сартай хүүхэд шиг байнгын тэврээстэй байдаг.

No.31

Нэг том асуудал бол өрхийн эмч нар гэж үнэн гашилчихсан толгойтой хүмүүс байнаа. Хамгийн түрүүнд бидний очих ёстой газар ш дээ. Тэгэхэд яаж угтаж яаж үзэж яаж жор бичиж яаж эмчилдэг билээ дээ? Манай өрхийн эмнэлэг гэхэд ойрд эмч нар нь маш их солигдож байна. Дан дөнгөж төгссөн бацаанууд...бараг надаасаа дор шахуу л юмнууд байх юм. Бас хөгшчүүд нь байна. Хүүгийхээ түнхийг үзүүлэх үү яахуу гээд шийдэж чадахгүй ямар ч байсан зураасыг нь харуулчхая гэж бодоод очиход нэг хөгшин эмэгтэй эмч нь за за гайгүй байлгүй дээ. хувцасыг нь  тайлахаас даа, харахаас даа гээд л мангар дурамжхан дугараад, тэгээд би үзүүлээгүй. Харсан ч мэдэхгүй шинжтэй байсан болохоор нь.Тэгээд түнхний зургийг нь авахуулах уу яахуу гэж асуусан чинь за гайгүй байлгүй дээ, сүртэй юм гэнээ. Арай ч дээ. тэгээд дараа нь дахиад нэг өрхийн эмнэлэг орох хэрэг гараад очсон. Очероо хүлээгээд сууж байтал нөгөө хөгшин эмч хаалгаа бариачээ, цайгаа уумаар байна, ачааллаа дийлэхгүй байхад гэнэ. Хүн ихтэй байхад коридороор сэлгүүцэж явахаар өрөөндөө суугаад худлаа үнэн ч гэсэн хүмүүсээ үзээд байж байх ёстой биз дээ???!!! арай л дэндүү. Би бүр өрхийн эмнэлэгт сүжиг буурчихсан. 2 хүүхэд өвдөөд янз бүр болвол ажлын цаг дуусахыг хүлээж байгаад дүүргийнхээ хүүхдийн түргэнд очиж үзүүлдэг. Арай л дээр байдаг. 

No.32

Зарим өрхийн эмч арай дэндүү байна. Манай нэг найзын ээж нь аймар бие нь муудаад (угаасаа хавдартай), тэгсэн өрхийнхөө эмчээр судсаар калиц клород билүү тийм тариа хийлгэсэн чинь судасных нь гадуур нь шахчихсан. Тэр нь бүүр одоо гарных нь махыг идчихсэн, мах нь өмрөөд уначихсан, судас шиг нарийхан хар хар юмнууд нь ил гарчихсан.

No.33

Миний хувьд анхны төрөлт... төрөхөд хийсвэрээр төрөөд ачаалал их байгаагаас 1 хоноод гарахад хүйн халдвар гээд 1 нярай эндэж байсан. Гэрт гарсаны дараа хүүгийн минь толгойгоор юм гараад өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд өрхийн эмч бүгдийг хагалаад Ц витаминаар арч гэсэн. Тэгэхээр эх нялхаст үзүүлтэл хэвт гээд хүлээн авахын эмч нь өрхийн эмчийн бичсэн эмчилгээг уншаад яанаа гээд инээгээд байсан. Тэр бохирын нэг хэлбэр буюу хүйн халдвар хөнгөн хэлбэрт туссан байсан. Өрхийн эмчийн мэдлэг боловролгүйгээс хүүхдээ хүндрүүлэх шахсан ч эх нялхасын тухайн үед эмчилсэн эмчид баярлаж явдаг.

No.34

Манай өрхийн эмч хатгаа аваад ядарч байхад буруу эм бичиж өгч байсан.

No.35

Баянгол дүүргийн ... хорооны өрхийн эмнэлгийн... эмч 4-н сартай хүүхэддээ вакцин хийлгэх гээд очтол харьялалынх биш бол үйлчилгээ хийж чадахгүй бараг яв гар түр оршин суугч гээд бичиг аваад ир гээд хөөж байна лээ. Тийм бичиг өгөхөө болицон биз дээ бас нялх хүүхдийг хаана ч харъяалалтай байсан шууд үздэг биз дээ.

No.36

Би бас дөнгөж сая өрxийн эмнэлэг орж нэрвэтээд ирлээ. Оxин маань xаниад xүрээд цээж нь цэртэй байна гээд xэд xоног шаруул гэж xэлсийн. Тэгсэн өнөөдөр ингэж тэгсээр байгаад 4.30 гээд шаруулаxаар орлоо. 2 сувилагч нь xийx ажилгүй xоорондоо xов базаад сууж байж орсон чинь яаx гэж байгаан гэxээр нь xүүxдээ шаруулая гэсэн чинь 3 цагаас xойш шардаггүй эртxэн ирэхэд яадгийн гээл загнаx янз луугаа орлоо. Тэгэxээр нь зүгээр сууж байж чи шараад өгөхөд яадгийн гээд xэл ам xийн байж шаруулаа. Үнэн стрэсстэй юмаа, ямар бүтэн цаг ороx биш 5-xан минут зарцуулаx юманд чинь...

No.37

Би өөртөө тохиолдсон нэг зүйлээ бичье. Манай хүү одоо ой 4 сартай. 3 сартайнх нь вакцинийг 3 дахь өдөр өрхийнхөө эмнэлгийн вакциний сувилагчид хийлгүүлээд гарсан юм. 2 хоногийн дараа нь гуяыг нь харахад хатуураад улаан болчихсон гайхаад ажиглаж байгаад бүтэн сайнд эгчийгээ (эгч маань эмэгтэйчүүдийн эмч) ирэхэд асуусан чинь хурдан очиж шаруул наадах чинь бэрсүүтэж байна. Тэгэхгүй удаавал идээ татаад хүүгийнхээ гуяыг зүсүүлэх юм болно гээд би нэг дэх өдөр нь шууд өрхийн эмнэлэг дээрээ очоод өрхийн эмчид хэлтэл бид нарт хамаагүй тэр вакцин хийлгэсэн сувилагчдаа очиж хэл гээд халгаагаагүй. Сувилагчид нь очоод хэлтэл илт сандарч байгаа нь мэдэгдээд ямар сонин юм бэ яагаад ингэчив ингэдэггүй л юмдаа гээд тэгснээ намайг тайвшруулах гээд зүгээр зүгээр 5 хоног шаруулчих зүгээр болно гэж хэлэхээр нь хүүгээ шаруулчихаад гадаа гарч байгаад эгч рүүгээ яритал наадуул чинь асуудал үүсвэл өөрсдөөсөө холдуулах гээд үзэхгүй гээд байгаан ...төвийн дархлаажуулалтын эмч дээр нь очиж уулзаад хэл гэхээр нь очивоо. Би тэр өдөр айгаад хөхнийхөө сүүг хөвөнд шингээгээд тавичихсан байсан тэгээд ...төв дээр очоод дархлаажуулалтын эмч дээр ортол хөвөнг  маань харангуутаа шууд намайг загнаад л та нар яахаараа хөхний сүүгээр жин тавьдгийн бохир оруулсан байна чиний л буруу бна шд гээд. Би өөдөөс нь уурлаад та юу яриад байгаан энэ чинь 5 хоногийн өмнө хийлгэсэн вакцин би өнөөдөр л аргаа барахдаа тависан юм юу ч сонсоогүй байж яагаад хүн загнаад байгаан гэхэд хүүгийн минь хөлийг сайн харснаа зүүгий нь хаваад хийчихсэн байна. Хүүхэд чинь унтаж байсан юм уу гэж асуусан би тийм гэтэл юу яриад байгаан хэзээ хүүхдийг унтаж байхад вакцин хийж байсын аль өрхийн эмнэлгийн сувилагч вэ гээд л асуусан. Тэгээд сайн шаруул эрт мэдсэн болохоор гайгүй энэ бол цэвэр сувилагчийн буруу тарьснаас болсон байна гэж хэлээд би тэндээс гарсан. Тэгээд маргааш өглөө нь вакциний сувилагч надруу залгаад их л сайхан ааштай хүн хүү нь яаж байна ийж байна гэж асуугаад л чи эмч дээр очсиймуу тээ гээд л шаруулаад байгаарай за юу гээд их сайхан ааштай хүн ярьсан. Анхны хүүхэд маань тэгээд би унтаж байхад нь хийж болохгүй гэдгийг мэдээгүйгээсээ болоод хүүгийнхээ хөлийг зүсүүлж идээ шахуулахаа шахсан.

No.38

Би төрөхөөсөө өмнө цусныхаа бүлгийг-рэзустайг гэдгийг мэдчихээд очиход энэ рэзус чинь төрөлхийн бэлгийн замийн өвчинтэй адил гэж хэлж байсан гээд л бод дараа нь өрхийн эмнэлэгийн холбоо гэнэ үү тэдний дарга нь БЗД ... хорооны өрхийн эмнэлэгт ажилладаг юм байна лээ тэр хүнээс би ийм - цустай хүүхдээ хөхүүлж болох уу гэж асуухад хөхний сүү цус хоёр ямар ч хамаагүй гэж худлаа ярисан байгаам хэрвээ тэр хүний хэлснээр хүүхдээ төрөхөд шууд хөхүүлсэн бол охин маань хүнд шарлалт өгөөд тархинд нь гэмтэл учирч болохоор байсан байна лээ үнэхээр хариуцлагагүй мэдлэггүй дараа нь хүүхдэд маань том хүний эм бичиж өгсөн байсан одоо жингээ үзүүлэх гэж л очдог угаасаа тэгээд зөв хэмжиж чаддаггүйм доо. 

No.39

Манай өрхийн эмнэлэг үнэхээр муу!!!! Хүүхдийн жин уртыг ч зөв үздэггүй халтуурдаал хаячдаг. Хүүхдийн жин дутуу байхад өөрөө л асуухгүй бол ам нээхгүй. Дуудлага өгөхөөр орж ирээд нээх дуртай дургүй үзнэ. Хүн ихтэй ачаалалтай байж болно гэхдээ өвчитнөө гадаа коридорт хальт харж онош тавьчихаал яваад өгдөг Баянгол дүүргийн... хорооны өрхийн эмнэлэг ийм л байна даа. 

Сэтгэгдэл бичих

    • mmm
    • 2016-07-09

    end bichigdsen zuil, emchiin aldaa 40% ni baina, busad ni emchees shaltgaalahgui etseg ehiin oorsdiin archilgaa suvilgaa, hariutslagagui baidal baina...

    • Зочин
    • 2016-01-22

    Нээрэн л одоо эмчээр төгсч байгаа зарим хүүхдүүд.3 хүүхдийн ээж надаас дор мэдлэгтэй шүү. Үнэн шүү.

    • Зочин
    • 2016-01-21

    yag zow sedev hondson bna. ene article-g mash olon hund share hiij hurgeerei.

arrow icon