Нийтлэл 01 сарын 21, 2016

Хятадын албаны хүн дэлхийн эдийн засгийн хямралын талаар

Их 20 орны Бээжин дэх төлөөлөгч, Хятад Улсын зөвлөлийн гишүүн (State Councillor) Yang Jiechi

“Эдийн засаг дахь сүүлийн үеийн хэлбэлзэл, өөрчлөлтүүд нь дэлхий нийтийн өмнө хүнд сорилтуудыг бий болохоор байна. Дахин хямрал болохыг үгүйсгэх аргагүй  юм” гээд “бусад улсуудын дотоодын бодлогуудаас үүсэх сөрөг нөлөөллүүдийг бууруулах бодлогын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна”

гэж мэдэгджээ.
Сүүлийн үед Америкийн биш харин Хятадын таагүй байдлаас үүдэлтэйгээр дэлхийн эдийн засгийн уналт, хямрал бий болох магадлалтай байгааг сануулах шинжээчид олноор нэмэгдэж байгаа тухай Economy watch бичсэн байна. 2015 онд Хятадын худалдааны эргэлт 3.96 их наяд ам.долларт хүрч өмнөх оноос 8 хувиар буурсан байна. Хятадын засгийн газраас худалдааны эргэлтийг 6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
 
Мөн Хятадын ДНБ-ий өсөлт 2015 онд 6.9 хувьтай гарч сүүлийн 25 жилийн хамгийн доод цэгтээ хүрсэн байна. Худалдааны эргэлт буурсан, эдийн засгийн өсөлт саарсан болон хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагч нарт хүндээр тусч байна.
 
Шанхайн Нэгдсэн Индекс оны эхнээс хойш 18.5 хувиар буурсан бол өнгөрсөн оны 6 дугаар сард дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн дээд цэгтээ хүрч өссөнөөс хойш 44 хувиар буураад байна. 
 
Холбоотой нийтлэлүүд: Сааралтан буй дэлхийн эдийн засаг 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon