Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ нь тус улсаас манай улсад хийж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны “Баганат” танхимд зочноо угтан авлаа. Хоёр улсын Ерөнхий сайдууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан байна. Мөн хоёр улсын Ерөнхий сайдууд ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийжээ.
Сэтгэгдэл бичих