Нийтлэл 01 сарын 27, 2016

СУДАЛГАА : Аль хотод хэдэн цаг ажиллаад 'Iphone 6' гар утастай болох вэ ?

Та хэдэн цаг ажиллаад Iphone 6 гар утас худалдаж авч чадах вэ ?

Дэлхийн эдийн засгийн форумаас нэг хүн хэдэн цаг ажиллаад 'Iphone 6' гар утас худалдаж авах санхүүгийн чадамжтай болох талаар харьцуулсан судалгааг хийжээ. Энэхүү судалгааг хийхдээ дэлхийн 71 хот, 15 өөр төрлийн мэргэжилтэй хүний авах цалингийн хэмжээ, 122 төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг судалсан байна.

Судалгаагаар дэлхийн хотуудад нэг хүн хэдэн цаг, минут ажиллаад нэг талх, нэг килограмм будаа болон 'Iphone 6' гар утас худалдаж авах боломжтой болохыг харуулахыг зорьжээ.

Судалгаанаас харахад Нью-Йорк хотод нэг хүн 3 өдөр ажиллаад 'Iphone 6' гар утсыг худалдаж авах чадвартай болох бол Киев хотод яг ийм гар утсыг худалдаж авахын тулд 13 долоо хоног буюу 627 цаг ажиллах шаардлагатай ажээ.

Харин манай улсын хувьд 'Iphone 6'  гар утсыг худалдаж авахын тулд дунджаар 348,8 цаг ажиллах шаардлагатай юм байна. /Гар утасны үнийг 1 сая 675 мянган төгрөгөөр, дундаж цалинг 850 мянган төгрөгөөр тооцсон болно/

Швейцарийн Цюрих хотод нэг килограмм будаа худалдаж авахын тулд ердөө 5 минут ажиллахад хангалттай бол Кенийн нийслэл Найроби хотод 62 минут ажиллаж байж нэг килограмм будаа худалдаж авна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon