Цэвэрлэгч ажилд авахдаа дээд боловсрол асууна.
Сайд болоход асуухгүй.
Цэрэгт явахад мэдрэл үзнэ.
УИХ гишүүн болоход үзэхгүй #гэнээ
Англичууд С.Ганбаатараар аяга тавгаа л угаалгаж байсан, харин Монголчууд тархиа угаалгаж байна. Үүнийг л нийгмийн хөгжлийн ялгаа гэнэ # гэнээ
Ямар нэг трэндийн ард иймэрхүү егөө гарцаагүй дагаж үүсдэг. Бичиг цаас их хураадаггүй, аливааг товч егөө, зүйр цэцэн үгэнд хураануйлж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн нүүдэлчдийн цэц байх. Дээр эшлэсэн хоёр л гэхэд С.Ганбаатар гишүүний диплом тойрсон асуудал ганц хувь хүний биш төрийн албаны системийн асуудал онигоо болох хэмжээнд хурцдсаныг туйлын ончтой, егөөтэй илэрхийлжээ.
Ганбаатар сайн муу тухай маргаан хангалттай өрнөж байна. Гэхдээ энэ удаа хувь хүн миалах сайлахаар зогсохгүй энэ жишээгээр илэрсэн төрийн албаны бодит байдлыг дээр дооргүй ярьж шүүмжилж байгаа нь бас дэвшилтэй. С.Ганбаатар гишүүний фанатуудад эртхэн хэлэхэд энэ хүнийг ямар улстөрч болох, юу хийсэн бүтээсэн тухай хэлэлцэх санаагүй. Гомбо ч байна уу, Дамба ч байна уу, шалгахад хамгийн амархан диплом мэт дээр хүртэл хулхидаж чадаад энэ орны хувь заяаг шийдэх багт багтах боломж оршин байгаа нь өнөөдөр яагаад Монгол ингэтэл доройтсоны гол шалтгаан бус уу!
Монголчууд уг нь харьцангуй боловсролтой. Бас чадвартай. Ижилхэн системээс олон орны оюутнууд төгсөөд гарахад илүү явна уу гэхээс дутуу явж харагддаггүй. Харин хамгийн шилдгээ толгойдоо тавих систем хөгжүүлж чадаагүйгээс болоод түүчээгүй галт тэрэг шиг тэнэж төөрч явна. Урд хөршөө л харъя л даа. Би “Капитализмыг алгасаагүй эрчүүд” номд Хятадын орчин үеийн соёл, шинжлэх ухаан, үйлдвэржилтийн нэг эцэг гэгддэг Жан Зиэниы намтарыг багтаасан. Түүний түүхийг судалж байгаад Хятадыг төрийн албандаа ямар чанд шалгуураар түшмэдээ бэлдэж ирсэн орон болохыг мэдэж авч билээ. Жан Зиэн гэхэд төрийн албаны түмэн давааг давахад залуу насаа зарцуулж, хамгийн дээд түвшний чүан-юуан эрэмбэд 4 дэх удаагаа өгөөд тэнцэхдээ нас сүүдэр 40 гарсан байдаг. 19-р зууны Хятад шүү дээ. Жан Зиэний хувьд сайн шалгаж авч байсандаа биш, шалгалтын агуулга, хэлбэр хоцрогдсоноос эх орон нь барууны 8 орны холбоотнууд, Японд үхтэл дээрэлхүүлж байгаагаа ухаарч, арай хийж оргилд нь мацаж гарсан албанаас сайн дураараа бууж аж үйлдвэрлэлийн хөгжилд зүтгэх болсон сонирхолтой түүхтэй. 21-р зууны Хятад төрийн албаны шалгуураа улам бүр чангалж байна.
Өнгөрсөн 10 сард бүр төрийн албаны шалгалт дээр хуулж байгаад баригдвал 7 жил хүртэл шоронд суухаар хуульчилсан. Ердөө шалгуулах шатанд шипидвэл шорон явах, суудалдаа заларсан хойноо бүүр сайхан хээв нэг худлаа ярьсийн гээд сууж байх хоёрт асар их ялгаа байна аа? Хятад, Монголын сүүлийн 25 жилийн хөгжилд асар их ялгаа гарахгүй гээд яахав дээ.
Япон ч ялгаагүй. Хөгжлийн түүхэнд домог болсон Мэижигийн шинэчлэл. Шинэ засгийн газар угаас күнзийн нөлөөгөөр кастын систем дор бэлдэгдсэн фёодал анги дээрээ нэмээд баруунд бодлогоор сургасан залуусаа нэмж, бүр дургүй байхад нь хүртэл чангааж оруулж байгаад “тархи”-аа бүрдүүлсний хүчинд атаархмаар, аюумаар, биширмээр хурдаар модернизаци хийсэн. Модерн Японы эдийн засгийн загалмайлсан эцэг гэгдэх бизнесмэн, соён гэгээрүүлэгч Эичи Шибусаваг “8 сая бурхан тэнгэрийн заадалд улсын хөрөнгийг аривжуулъя хэмээн хурах цаг
” гэж хамаг “бурхдаа“ төрийн толгойд татах цаг ирснийг хэлж ятгаж байгаад сангийн яамандаа татаж авсан байдаг. Өнөөх нь ч зүтгэсэн шиг зүтгэж хувьцаат компани, аж үйлдвэр, санхүүгийн системийг тохинуулж өгөөд бизнес, боловсролын салбар руу буцсан.
Хөгжлийн хурд, хүрсэн амжилтаар Мэижигийн шинэчлэлтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа Сингапур байна. Ерөөсөө гол нууц нь хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд авах. Мeritocracy буюу хамгийн чадварлагаа удирдах албан тушаалд томилдог тогтолцооных нь талаар хэд хэдэн нийтлэл гарсан.
Өнгөн дээрээ найрамдалт боловч мөн чанартаа бүтээмжийн асар зэрлэг өрсөлдөөнтэй эрин үргэлжилж байна. Ийм цаг үед нэн ялангуяа followers буюу сүүлдэж гараанаас гарагсдаас амжилтад хүрсэн нь төрийн албандаа хулгайч, худалчийн зай гаргаагүй орнууд
. Бүтээмжтэй эдийн засаг, тэрийг хийх хүнээ бүтээж чадах албатуудаар төрөө бүрдүүлээгүй цагт Давост мянга мөөмөө гаргаж гүйгээд, АСЕМд мянга мөнгө үрж, айргаараа дайлаад нэмэргүй.
Бид гэтэл сүүлийн сүүл мушгиж яваа атал рецедив нь ч гишүүн болчихдог, худалч хулгайч нь ч болчихдог, барилдаж явснаа ерөнхий сайдад бодлого заах ч болчихдог. Төрийн дээд алба, энэ улсын инстүүцийн гол тархи ийм байхад бусад алба нь ойлгомжтой мэт. Давосын мөөм ч бараг л Ганбаатарын дипломоос илүү том онош
. Хэн ч орж болдог, тэгээд эргээд гаргах хөшүүрэггүй ийм том хогийн сав биднийг удирдаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан яавал эргэж гаргах тухай хяналтын тухай хууль хэлэлцэгдэхгүй гацаж байна. Одоо энэ хуулиа батлахаас гадна Ерөнхийлөгч болон хууль санаачлах эрхтэй хэн нэг нь анхнаасаа орох замыг нь ч шүүлтүүрдэх хууль санаачилж, гаргаж чадвал мянган үе нь машид жаргах асар том буян болох нь дамжиггүй. Бүх багаж хэрэгсэл хөгжсөн, иргэнийхээ худалдан авалт бүрийг хянах амбиц гаргаж чадаж байгаа ийм үед систем, шалгалт үүсгээд чанд сахиулаад явах гэдэг хүсэх л юм бол тийм хэцүү ажил биш байх. Хууль, системээс гадна хувь хүний ухамсар. Заримых нь хувьд 3 сая хүн (аа биш олон саяар хэлэхээр зүгээр статистик болчихдог гэдэг), 3 хүн, хүн бүр, хүүхэд бүрийн амьдралд нөлөөтэй газраас дутах ухаан гаргавал нэг насандаа гаргасан хамгийн буянтай шийдвэр ч болж мэднэ. Бодоод үз л дээ, чамайг наанаасаа дутах ухаан гаргаж, чаддаг нь орсон сон бол тэр гуравхан настай балчир охин эмнэлэгт үхэхгүй, дөрөвхөн настай цэцэг шиг охин зодуулж үхэхгүй байсан байж магадгүй шүү дээ, хэн ээ...
Бид хэтэрхий сэтгэлийн доройтолд орсон бна.Ядуурал их бна.Боловсролгүй бна.Ардчилал гарснаас хойш боловсролыг бус ард түмнийг ядуу байлгах сонирхол давамгайлсан бна.Ядуу хүмүүст архи өгсөн ч,10-н цаас өгсөн ч баярлана.Энэ л зарчмаар ажиллаж бна.Гүндалай тэнэг бишээ.Ард түмнийг тэнэг гж доромжилж бга нь илт.Ингэж тэнэгтээд бвал сонгогдох магадлал өндөр гж тооцоолж бна.
bakalavargui baij yaj magistr bolson yum be bi shuud doktor bolj boloh bolovuu ganbaatar gishuunee
ganbaatar hudal helsen ard tumend duu ganchimeg n mongol solongosiin politehnik kollejid olon humuusiig halj es zuin horoonii darga hiij bagsh nariig shiitgej duu gantuya n es zuin talaar lekts unshaad l yatsan ger bul ve
Terend yos zui gejogt baidaggui ym baina. Hudalch etgeed
Germand suuliin 6 jild l gehed Doctoriin ajildaa hunii materialaas huulbarlasan heseg oruulsanaasaa bllj hed heden said ogtsorch uls turuus garch baisan. Mongold huuramj diplom amtartai khuntei ymar ch hariutslaga tootsohgui ym. Huuran mehlegchtei tootsoobodoj surahgui bol hugjihguidee. Ganbaatar huuramr khu gedegbol ilteldee
С.Ганбаатар Монголын нийгэм, эдийн засаг, ард түмэнд ямар хор хөнөөл учруулсан юм бэ? Тэрийг нь гаргаад ир тэгвэл итгъе.Харин ч хар амиа хоохойлж зүгээр суугаагүй шүү.Гэтэл Нямдорж гишүүнийг хар Их хуралд олон жил суучихаад хийсэн бүтээсэн юмгүй, хууль засдаг, одоо нэг их хүн загнасан хүн л сууж байгаа биз дээ
Энэ хүнийг нанц энэ асуудал дээр нь дөрөөлж та бидний төлөө хийж бүтээн их үйлсд нь саад учруулж болохгүй ээ. Ямар ч л байсан одоогийн байдлаар МОНГОЛ орныхоо төлөө зүтгэж яваа гишүүн болов уу л гэж бодох юм даа. Бусад нь бол хэрэг алгоооо... Монголчууд та бид энэ удаагийн сонгуулиар ултай, суурьтай хандаж сэтгэлийг хөөрлөөр бус ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө, монгол орныхоо сайн сайхан бүхний төлөө зөв сонголтийг л хийгээаэй гэж хүсэж байна даа. Үнэн зүйлийг олон дахин худал гэж хэлвэл ард түмний сэтгэлд худал мэт төрүүлж, худал зүйлийг олон дахин үнэн мэт сонсоод байвал мөн адил л байдаг. Тиймээс ямар нэгэн судалгаагүй баримтгүй зүйл дээр хэт их сэтгэлийн хөөрлөөр хандаж, ойлгож бодож болхгүй байхаа.
Ер нь худлаа хэлж байгаа хүн хулгайг бол зовохгүй хийнэ шүү дээ.Дипломтой гэж худлаа хэлж байгаа нь л аймшиг.Ийм хүмүүсээс төр салах ёстой.ЭНд Ганбаатарыг өмөөрөөд байгаа хүмүүс намынх нь амьтад л байгаа шүү дээ.үнэн нь тэр юм.
Ard tvmnii omch bh yostoi zondoo uul uurhaig bidend medegdelgui uhaj tonhood idej uutsgaasan. Tegeed za odoo l uhaad ulsaa hogjuuley gsn chin ganbaatar uyanga hoyr garch ireed ter 2 l gai bolood bn gene dee. Herev ene 2 gai boloogui bol bid ali ert dubai shig bolchih bsan l gene shvv. Hezee ch tm um bdaggui um aa. Idehee idseer l bsan, idej ch bga, ideh ch bolno. Harin omno idehed ni hen ch yu ch gdggui bsan. Odoo dugardag hvn garaad ireheer ni ajil hiilgesengui gj hutsna9
Ene huniig bi ih hundelj yvdag. Yagad ve gevel ard tumnee gesen setgel baidag uchraas ter. Busad uls turchid zovhon uursdiiguu l bayjuuldag neg n ch ene hun shig ard tumni duu hooloi boldogyu . Ene huniig erunhiilugchid ner devshuulvel ard tumend heregtei
Ganbaatar bol manai niigmiin tusgal shuu de
Ганбаатар бол яахав сэргэлэн гар хаана тоглолт хийхээ мэддэг овжин нөхөр хоосон зайгаар гараад ирсэн. тэгээд олны анхаарал татахын тулд ямарч баримт барьцгүй, шар хэвлэлээр бичигддэг уул уурхайн хов живийг төрийн ордонд УИХ-д яриад явдаг нөхөр шүү дээ. Хийсэн бүтээсэн олигтой ганц ч юм байхгүй байхад хүмүүс дэмжээд байдаг нь гайхалтай. Сэтгүүлч хийвэл таарах байх даа ер нь.
Aliin bolgon uursdiiguu huursan humuusiig umuurch shutej amidrah gesiin be Mongolchuudaa? Diplomgui baisan ni ter yum baij. Anhnaasaa olon yum tugssun gej dh''gaagui unenee helsen bol ingej durgui hurehgui l baisiin. Gantshan Ganbaatar gishuun deer ch bish shuu!
Bi uuniig unshaad Ganbaatariin tukhai bish systemiin tukhai l yariad baina gej oilgoson.busdin comment unshij uzeed dutuu ukhaj oilgodog yum baina gej uuriiguu golloo.
76 дотор туйлаачилж ажил үүргээ биелүүлсэн юм байхгүй шигдээд байж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг бодвол Ганбаатар гишүүн юмны түрүүнд хийж мандуулая гэж л явдаг бх шүү. Ганбаатар гишүүнд боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. /Миний л бодол/
Mongoliin emgenel Ganbaa hmgiin muu ni bish tiimees gambaag demjini gej yaridag garuud bas baihiimaa kkk sainaas ni shilj demjideg horvoo ungurchee muugaas ni uralduulj arai baga buu yum ene muu ganbaag damjini ee kkk goshin shogooo kkk
Ангичууд юу гэж тэгэж ярих юм бэ. Бидний Монголчуудыг аяга угаасан үгүйг нь ч мэдэхгүй тоохгүй ш дэ. Худал бүү ярь л даа. наа хүн чин Улсын ашигт малтмал ганцаараа завшсан 10 эхнэртэй хүмүүсээс хаьгүй дээр хүн ш дээ
Төмрөө
Ганбаатар бол өнөөгийн Монголын эмгэнэл. Диплом мэргэжилгүй хүн яаж хуурамч бичиг баримтаар томоохон банкны газрын дарга болж түүн дээрээ дөрөөлж дараа нь Фенгшүй гэж хятад номлол Монголд авчирж, хөиргэний дөлгөөнд хүмүүсийн сонсох дуртай юмын ярьж хуйлруулж, МҮЭ-ийн дарга болж их мөнгөн дээр сууж, дараа нь олны тархийг угааж улс төрд орж эцсийн дүндээ УИХ-ын гишүүн болсон.
Ганбаа хамгийн муу нь биш болохоор байж л байг гээд байгаа логикийг бол ёстой ойлгохгүй байна. Ганбааг ч тэр Баярцогтыг ч тэр бүгдийг нь зайлуулах хэрэгтэй ш дээ. Ганбаа гэхдээ муухан зальтай л хүн ш дээ. Нээрээ монголчууд зальтай хүнээ ухаантай гэдэг билүү. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг л ярьдаг гамшиг шүү дээ.
Ганбаатарыг өмөөрөх гэсэнгүй. харин тэр нэг дипломыг хуурч хулгайлж авсан хэдэн зуун Ганбаатараас долоон дор бяцхан түшмэдүүд маш их байдгийг бас бодмоор. Ганбаатар шиг гадна дотно тэнэж байж боловсорчихсон улс маш их бий. Буруу зөв буян нүглээ ялгачихсан улс. Магадгүй мөнгөөр хэмжигдэх болсон диплом чинь өөрөө хөгжлийн нэг тушаа болж байгаа. Бүх салбарт шүү. Бүр төрийн албанд ч илүү хэмжигдэх байх. Намаар аль эсвэл хуурамч дипломоор (мөнгөө тушааж нэрээ оруулаад төгсдөг хэсэг) засгийн бодлого барьж байгааг хэлэх гэсэн юмаа. Харин хал үзэж халуун чулуу барьж явсан хэсэгт нь илүү өндөр ур чадвар шингэсэн байгаа. Тэд хөрсөн дээрээ байдаг тул харин ийм хүмүүсээс зөв, амьдралд ойр шийдэл гарч байдаг. Төрийн албанд шалгах тестээ заралгүй сонирхсон иргэн бүрт нээлттэй хүртээмжтэй болгож өгмөөр. Дипломгүй ч хуулиа судалсан, олон түмний ашиг сонирхолыг хүндэлдэг багтай төр хэрэгтэй.
Үнэхээр олон хүн Ганбаатар гишүүнийг шүүмжилж байна. Гэтэл Ганбатаараас их муухай зүйл хийсэн төрийн толгойд байгаа хүмүүсийг шүүмжлэхгүй юм.
Yag l goliig ni olood bichjee. Ganbaatar iig umuuruud bgaa humuusiig oilgohgui yum, ih l olon jil tarhia ugaalgaad ter bh daa. Hamgiin aimshigtai ni olon myangan zaluust iltgel tavij hudal yarij mungu olj bsan gej bodhoor bur zevuutsel turj bna.
ENE NOVSHIIG ODOO TURUU HUUDGUI YUM UU HEN CH YUCH YARIHGUI YUM SONIN YUM AA
Erliizuud shees ni goojood uhlee yanaa. Neg hunees bolood l hohirood uhchih geed bna gene dee Saihanbileg Bayrtsogt 2 ene huniig uzen yaduulah gej ih l mungu tulj bga yum bna daa. Ene hun hussen huseegui erunhiilugch bolood muusain awilagch nar buunuuruu shoron yawah bh daa. Odoonoos tomoohon shoron dahij barihgui bol guzeetei gulugnuud bagtaltsahgui bh wii dee kkkk. Temeen jin yawj l bdag zamiin jinger hutsaj l bdag yum shuu. Ganbaataraar uneheer baharhaj bna olon huniig umdund ni goojuulj bna shdee
Ganbaatar xudlaa ineesen boon zalitai yamar ch mergejilgvi xvn yu ch bosgoj bolno geed l panaaldaj ogno feng shvi l bosgox bx xudlaa xvn shvv
bravo. saihan bichij uur ch yu gehev. ter barzaak nuhur minii surguuli tugsuuguid mongol yaj hohirson yum geed bainalee. hohirsoon barzaakaa hohirson. chinii oroltsootoigoor ene uls hezee mudgui elgeeree hevteh n. bur chi erunhiilugch bolvol bid hohirohiin deedeer hohirchih geed baina. suirchih geed baina, muhchih geed baina minii mongol.