Манайд нээх хөөрхөн нохой ирсэн юм. Танил маань циркийн урлагийн хүн. Итали-д тоглолтоор очиход нь тэндэхийн циркийн хамт олноос манай найзад дурсгасан юм байна лээ. Тэгээд авчраад тэжээж чадахгүй юм шиг байна гээд 2 сартай байхад нь манайд тэр нохой ирлээ. Бурхан минь ертөнцийн гурван хөөрхөнд багтахгүй байхын аргагүй. Цэвэр үйлдэрийн нохой учир үзэгдэх талаасаа үнэхээр төгс. Байрны хүүхдүүд булаацалдана. Том том хүмүүс тойрч зогсоод:
- Монголд ер харагдаагүй нохой байх шиг байна. Ямар нохой вэ? Зарах уу гэх мэтчилэн асууна. Би ч гэж үнэн дойдгор. За тэгээд удаад ирэхээр өнөөх нохой чинь жинхэнэ асуудал боллоо шүү. Коридорт дэвсэх гэж дөнгөж шинээр авчирсан дрож дээр бааж шээнэ. Гарч салхилуулах хүн олдохгүй. Хажуугаар нь зөрсөн хүн болгон энэ нэг юмаа хүнд өгч, гэрээс зайлуул, хамаг юм бузарлачихлаа гэнэ. Анх ирэхэд нь бүгд хайрлаад, өхөөрдөөд байсан. Одоо болохоор баас шээсийг нь цэвэрлэх болохоор хүн олдохгүй төвөгшөөж, хурдхан шиг л Дөлгөөн гэрээс зайлуулаасай гэж үзэн ядна. Гаднаас хүн орж ирэхээр манайх харин нэг муухай нохойтой болоод. Яаж байна? Нохой үнэртэж байна уу? гэнэ. Хүний ордог ваннанд усанд орууллаа гэж эмээдээ толгойгоо эргэтэл загнуулав. Эцэст нь манайх нүүх болж Улиастайд байх айлд аваачиж өгсөн юм. Тэгсэн яасан гэж бодож байна? Хуучин хөрш утасдаж:
- Хөөе танай нохой үүдэндээ ирчхээд хуцаад байна гэв. Хөөрхий минь гэрээ олоод л ирж дээ. Сансар, Дамбадаржаа гээд явуулаагүй газар байхгүй. Гүйгээд л ирдэг болчихсон байв. Хүний сэтгэл хатуу байгаа шүү. За энэ ч яахав. Манай урлагийнхан байна. Спортынхон байна. Эсвэл үнэхээр хөөрхөн төрсөн бүсгүйчүүд, залуучууд байна. Амтай болгон шуурч магтаж, хөөрхөн сайхныг нь гайхаж, нэвтрүүлэг болгон дээр урина. Эсвэл нэг спортоор амжилт гаргахаар амаа олохгүй магтаж хайрлана. Тун удалгүй уйдсан уу яасан:
- Өнөөх чинь тэр залуутай явалдаж байгаан байна лээ.
- Тэр захирлаас тэдэн төгрөг авсан. Наадах чинь яашка.
Хэнтий аймгийн 90 жилийн ой боллоо. За энэ явдлыг ярихаас өмнө нэг зүйлийг сануулахад 2008 онд бид нар үндэстнээрээ баярласан.
Өөрөөр хэлбэл олимпийн аваргатай болж Түвшинбаяр маань биднийгээ дахин нэг удаа нэгтгэж чадсан юм. Яах аргагүй Монголын бахархал.
Тэгээд Хэнтий аймгийн 90 жилээр очиж барилдав. Тэгсэн аймгийн засаг дарга нь түрүүлсэн бөхөд хоёр өрөө өгнө. Гэхдээ зөвхөн нутгийн бөх түрүүлсэн тохиолдолд гэж ярив. Түвшинбаяр шөвгийн 4-т үлдэхэд цэнгэлдэх даяараа орилж:
- Зайл, манай нутгаас яв гэх мэтчилэн орилж, шүгэлдэж эхлэв. Өнөөх 2008 оны минь бахархал яагаа вэ? Хэнтий ч бай, Булган ч бай, Улаанбаатар ч бай бүгдээрээ Монгол биш гэж үү? Тэгвэл наадмаар Төв цэнгэлдэхэд зөвхөн Улаанбаатарын харьяа бөхийг барилдуулж байя. Зөвхөн Улаанбаатар харьяа бөхөө урамшуулъя гэдэг уриалга гаргавал ямар сонсогдож байна? муухай байгаа биз? Дагвадорж аваргаа бид нар яаж угтлаа. Одоо яаж амаа олохгүй муулж байна. Хүн л юм чинь буруу зүйл хийнэ. Алдана ононо. Гэхдээ Дагвадоржийг Японы хэвлэлээр нэг ч удаа муу хэлж гүтгэж байсан тохиолдол байгаагүй
гэнэ лээ. Тэнд хүн зодож, тэнд ч тэр хүүхэнтэй явлаа гэх мэтээр амаа олохгүй муулдаг. Эцэст нь Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр уйлуулаад л... Муухай шдээ. Бид бахархлаа идэх хэрэггүй.
Бахархлууд маань заавал төгс байх албагүй. Зүгээр бахархлууддаа хүн чигээр нь өөрөө байхад л тусъя. Дуучин Адарсүрэн, Мугж алиалагч Батсүхийг бид нар яалаа даа? Эцэст нь яг манай нохойд тохиолдсон явдал энэ урлагт, спортод, бидний бахархалд тохиолдоод байгаа юм. Нохой минь гэрлүүгээ гүйгээд ирсэн шиг, тэр хаа холын Итали руу биш... Ямар ч хүн амжилт гаргахаараа эх орондоо л ирдэг.... Түүнд эх орноос нь илүү урам өгөх газар хаана ч байхгүй.
Бахархах хүмүүстэй байх сайхаан.
Сэтгэгдэл бичих