Facebook олон нийтийн сүлжээ уламжлалт LIKE товчны ард 6 төрлийн эможи оруулж ирж удтал хүлээгдсэн DISLIKE товч нэмэх ялаас эвтэйхэн мултарлаа. Шинээр нэмэгдсэн 5 эможи болон тэднийг хэн хэзээ дарснаас хамаарч ямар утгатай болох талаар танилцуулъя.
Найзууд чинь дарвал: Чамайг нэг их тоож авч хэлэлцдэггүй найз.
Хамаатны эгч чинь дарвал: Бусад эможи юу болохыг нэг их сайн ойлгоогүй.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Муу мэдээ. Тэр чинь чамайг нэг их сонирхохгүй байна.
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Ёс төдий уучлал хүссэн тэмдэг. Түүнээс гадна найрсаг байх замаар одоо чамайг мартсан гэдгээ илэрхийлж буй “дайралт”
Найзууд чинь дарвал: Үнэхээр таалагдсан байна.
Хамаатны эгч чинь дарвал: Чамд сайн сайхныг хүсэж байна.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Найдвар байна шүү!!!
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Чамд хайртай хэвээр.
Найзууд чинь дарвал: Чи өөрөө харвал уйлмаар ямар нэг зураг чинь тааглагдсан байна.
Хамаатны эгч чинь дарвал: Чи Шинэ үе ч юм уу зөвхөн түүний л ойлгох ямар нэг юмыг ханан дээрээ шэйрлэсэн байна.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Ойлгомжгүй. Дор хаяж 12 найзаасаа яагаад инээснийг нь асууж, зөвлөх хэрэгтэй.
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Тэр шинэ найзтай болсон байна. Гэхдээ нүцгэн зургийг чинь хадгалж л байгаа байх.
Найзууд чинь дарвал: Нэг бол чи хэн нэгний үнэхээр гоё “хоот” зураг оруулсан байна, нэг бол чи амаа ангаймаар тэнэг юм оруулсан байна, аль нэг нь.
Хамаатны эгч чинь дарвал: Чи ямар нэг юман дээр андгай тангараг өргөж сүржигнэж, харин нагац эгч чинь таалахгүй байна.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Чиний өөрийн зураг бол сайн мэдээ, найдвар байна. Өөрийн чинь зураг биш бол бараг л ‘Wow, ямар тэнэг гар вэ’ гэж байна даа.
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Шууд блокло.
Найзууд чинь дарвал: Үнэхээр муу мэдээ бол найз чинь сэтгэлийг чинь засаж дэмжиж байна. Харин селфи чинь бол зурагаа эргэж хараад устгасан нь дээр.
Хамаатны эгч чинь дарвал: Чи үнэхээр хөөрхөн хүүхэд байж билээ багадаа. Би памперсыг чинь сольж, баяраар парк дагуулж ордог байж билээ.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Уйлж байгаа дээр нь одоо очоод тэвэр, боломжийг ашигла.
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Баяр хүргэе, чи яллаа.
Найзууд чинь дарвал: Ёстой харин энэ чинь таалагдлаа.
Хамаатны эгч чинь дарвал: Хараал хэлээд байгаа чинь таалагдахгүй байна шүү гэж байна. Аав ээжид битгий хэлээрэй гэж гуйж гувших нь дээр.
Дурласан залуу юм уу бүсгүй чинь дарвал: Нэг бол чамд хайртай юм байна, нэг бол бүр эсрэгээрээ. Ямар нэг аргаар олж мэд.
Хуучин найз залуу, бүсгүй чинь дарвал: Шөнийн нэг цаг болж байгаа бол чамаас сэрүүн байна уу гэж асууж байна. Сэрүүн байгаа бол яваад оч.
Сэтгэгдэл бичих