Түрээсийн орон сууц хөтөлбөр батлагдаж үүнтэй холбоотой иргэдийн дунд буруу ойлголтууд бий болоод байгаа билээ. Тиймээс түрээсийн орон сууцтай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.
Буруу ойлголт: Түрээсэлсэн орон сууцаа өөрийн болгоно
Түрээсийн орон сууцны түрээсэнд өгч байгаа мөнгөө иргэд тухайн байрныхаа урьдчилгаа мөнгө болгон өгч зээлд хамрагдан хэдэн жилийн дараа тэр байраа өөрийн болгоно гэсэн ойлголт нь буруу юм байна. Түрээсийн орон сууцаа өөрийн болгохгүй зөвхөн түрээсэлнэ.
Харин түрээсийн орон сууцыг хувьд олгох талаар одоо бол зөвхөн судалгааны шатанд хэлэлцэгдэж байгаа ажээ.
Тэгвэл түрээсийн орон сууцанд амьдрах нь иргэдэд яам ашигтай вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар ТОСК-аас энэ талаар дараах дүгнэлтийг өгчээ.
Түрээсийн орон сууцанд хамрагдсанаар:
- Зах зээл дээр нэг өрөө байрны нэг сарын түрээсийн төлбөр байршлаасаа шалтгаалаад дунджаар 500-700 мянга, 2 өрөө байр 700-900 мянган төгрөг байгаа. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд Улаанбаатар хотод 49 метр квадрат 2 өрөө байрыг 280 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж байгаа нь зах зээл дээр түрээсэлж байгаа
2 өрөө орон сууцны түрээсийн төлбөрөөс 3 дахин бага
байна. - Зах зээлд байгаа түрээсийн орон сууцнууд төлбөрөө жил бүр тодорхой шалтгаангүйгээр нэмдэг. Жишээ нь энэ жил нэг өрөө байр 500 мянган төгрөг байсан бол дараа жил нь 600 мянган төгрөг болох жишээтэй. Түрээсийн байранд орсноор түрээсийн байрны мөнгө нэмэгдэхгүй тогтмол байх юм.
Буруу ойлголт: Түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүс түрүүлж бүртгүүлэхгүй бол хоцорно
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй бүх иргэнийг ТОСК-аас бүртгэх юм байна. Харин иргэдийг бүртгэсний дараа сугалаагаар түрээсийн орон сууцанд хамрагдах хүмүүсийг тодруулах аж. Түүнчлэн бүртгэл эхлээгүй байгаа бөгөөд ТОСК-аас тодруулахад, энэ сарын 15-наас бүртгэл эхэлнэ гэлээ.
Тиймээс иргэдийн зүгээс бүртгэл эхлэх хүртэл бичиг баримтаа бүрдүүлээд хүлээж байхад болох юм байна.
Түрээсийн орон сууцанд хэрхэн бүртгүүлэх талаар эндээс уншаарай.
mongol yorno buh yumaa sugalaagaar bolgood haychuul taarna
daritsaa 840.000tugi ni 5jilin daraa butsaaj ugukh yum uu.