Нийтлэл 03 сарын 10, 2016

Хятадын нэг бүс, нэг зам санаачилга (1-р хэсэг)

Нэг бүс, нэг зам нь “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны далайн торгоны зам” гэсэн ойлголтуудад хамаарах бөгөөд уг санаачилгыг анх 2013 онд Хятадын дарга Ши Жинпин гаргаж ирсэн.

Нэг бүс нэг зам нь ямар нэг гэрээ, байгууллага биш харин эртний аяллын замаас улбааатай. Хятадын засгийн газраас Хятадыг Ази, Африк, Европтой газраар болон далайгаар холбох зорилготойгоор уг санаачилгыг гаргаж, хоорондоо бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүүжилт ба хүн ам гэсэн 5 хэсгээр холбогдсон том газрын зургаас бүрдэх юм

.

Эртний хуурай газрын (улаан шугам) болон далайн (цэнхэр шугам) торгоны зам

 

Ямар орон эдгээр бүсүүдэд багтах вэ?

Хятадын газар нутагт хамаарах “Торгоны замын эдийн засгийн бүс”-т Xinjiang, Shaanxi, Gansu, Ningxia, Qinghai, Inner Mongolia, Heilongjiang, Jilin, Liaoning, Guangxi, Yunnan, Tibet, Chongqing гэсэн 12 муж багтах аж. Харин “21-р зууны далайн торгоны зам”-д Fujian, Guangdong, Zhejiang, Hainan, Shanghai гэсэн 4 муж багтана. Хятадаас гадна 50 улс уг бүс болон замд багтах бөгөөд эдгээрт:

Азид:

Philippines, Vietnam, Cambodia, Thailand, Malaysia, Singapore, Brunei, Indonesia, Myanmar, Nepal, Bangladesh, India, Pakistan, Sri Lanka, Mongolia, Maldives, Kazakhstan, Kyrgyzstan, Tajikistan, Uzbekistan, Iran, Kuwait, Bahrain, the United Arab Emirates, the Sultanate of Oman, Qatar, Israel and Saudi Arabia, Hong Kong, Macau, Taiwan.

Африкт: Kenya, Sudan, Egypt, Djibouti

Европт: Russia, Georgia, Armenia, Azerbaijan, Cyprus, Turkey, Greece, Italy, Switzerland, Austria, Hungary, Serbia, Romania, Moldova, Germany, the Netherlands.

Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны зам  Photo: HKFP

 

Нэг бүс нэг замын тулгамдаж буй асуудал

Нэг бүс нэг замыг дэлхийн эрх мэдлийн хүчийг өөрчилж, шинэ стандарт журамлалтыг авчрах гэсэн Бээжингийн оролдлого гэж хүмүүс үзэж байна. Уг санаачилга Хятадын компаниудыг гадаад зэх зээл дээр өргөжих, Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Зарим улсууд Хятадын компаниуд авлига, байгаль орчин, хүний эрх зэрэг асуудлуудыг олон улсын стандартын түвшинд барьж чадахгүй гэхээс эмээж байгаа юм.

 

Нэг бүс нэг зам санаачилга дор ямар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна вэ?

Азийн хөрөнгө оруулалтын банк:

AIIB Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц барих ажилд тусламж үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Одоогоор 57 орон AIIB-гийн гэрээнд гарын үсэг зураад байна. Australia, Austria, Azerbaijan, Bangladesh, Brazil, Brunei, Cambodia, China, Denmark, Egypt, Finland, France, Georgia, Germany, Iceland, India, Indonesia, Iran, Israel, Italy, Jordan, Kazakhstan, South Korea, Kuwait, Kyrgyzstan, Laos, Luxembourg, Malaysia, Maldives, Malta, Mongolia, Myanmar, Nepal, Netherlands, New Zealand, Norway, Oman, Pakistan, Philippines, Poland, Portugal, Qatar, Russia, Saudi Arabia, Singapore, South Africa, Spain, Sri Lanka, Sweden, Switzerland, Tajikistan, Thailand, Turkey, UAE, United Kingdom, Uzbekistan, Vietnam.

Хятад-Пакистаны эдийн засгийн корридор: Xinjiang-ийн Kashgar-аас Пакистаны Gwadar боомт хүртэлх 3000 км талбай. 2 улсын засгийн газар уг корридорт хурдны зам, төмөр зам, газ, газрын тос, харилцаа холбооны шугам барихаар төлөвлөсөн. Нийт 46 тэрбум ам.долларын дүнтэй төслүүдэд хоёр тал гарын үсэг зурсан.

Хятадын ажилчид Кэнд төмөр зам барьж буй нь.

Момбаса-Найроби төмөр зам. Кени Улсын нийслэлийг Африк тивийн Зүүн өмнөд эрэгтэй холбосон төмөр зам барихаар ажиллаж байна. Энэ нь 25 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 2700 км урт төмөр зам болохоор төлөвлөгджээ. Хятад Кенийг Нэг бүс нэг зам санаачилгын Африк тивийн стратегийн гол хамтрагч гэж харж байгаа юм.

(Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 2015 оны 3 сарын 28-ны өдөр Торгоны замын эдийн засгийн бүс ба 21-р зууны далайн торгоны замыг хамтран байгуулах төсөөлөл, төлөвлөгөө гэдгийг гаргасан. Уг төлөвлөгөөнд Ази, Европ, Африкийг холбосон эдийн засгийн 6 корридорыг тодорхойлсон байдаг. Энэ талаар бид дараагийн мэдээндээ оруулах болно.)

Сэтгэгдэл бичих

arrow icon