Нүүрсний зах зээлийн мэдээлэл бэлтгэн хүргэдэг Worldcoal.com сайтад гарсан Монголын нүүрсний зах зээлийн талаарх тун сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Уул уурхай бол улс төрийн бизнес. Монгол бол бусад ямар ч орноос илүү үүний тод баталгаа болж байгаа улс. Далайд гарцгүй Азийн төв хэсэгт байрлах тус улс уул уурхайн баялаг ихтэй боловч түүхий эдийн өндөр үнийн цикл тохиосон үед тус салбараа үр ашигтайгаар өргөжүүлж хөгжүүлж чадаагүй юм. Харин одоо парламентийн сонгууль, дэлхийн түүхий эдийн эрэлт доод цэгтээ хүрсэн цаг үе давхцаж Монголын уул уурхайн салбарын хөгжил зогсонги байдалд ороод байна.
Итгэлгүй байдал
Монгол улсад улс төр, уул уурхайн салбар хэр зэрэг хамааралтай байгаагийн жишээ
нь өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал хураалт явагдсан явдал юм. Парлалентийн гишүүдийн зүгээс ерөнхий сайдыг Turquoise Hill Resource-н хувь эзэмшдэг Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын гэрээг ард иргэдэд ашиггүй шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр огцруулах санал гаргаж санал хураалт явагдсан.
Энэ нь Оюу Толгой гэх эмгэнэлт инээдмийн жүжигт итгэлгүй хандаж байгаагийн хамгийн сүүлийн жишээ.
Оюу толгой нь дэлхий дээрх цэвэр зэсийн нөөцөөрөө дээгүүрт ордог орд бөгөөд Монголын эдийн засгийн гол хөдөлгөх хүч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл тус улсын ДНБ-ий 1/3-тэй тэнцэх хэмжээний баялагийг бий болгох аж.
Энэ нь Оюу Толгой гэх эмгэнэлт инээдмийн жүжигт итгэлгүй хандаж байгаагийн хамгийн сүүлийн жишээ. Оюу толгой нь дэлхий дээрх цэвэр зэсийн нөөцөөрөө дээгүүрт ордог орд бөгөөд Монголын эдийн засгийн гол хөдөлгөх хүч бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл тус улсын ДНБ-ий 1/3-тэй тэнцэх хэмжээний баялагийг бий болгох аж.
Монгол улс тус ордыг өөрийн боломж нөөцөөрөө хөгжүүлж чадахгүй боловч гадны хөрөнгө оруулагчидтай хэзээ ч найрсаг харилцаж байгаагүй бөгөөдTurquoise Hill-н удирдлагын багцыг эзэмшдэг Rio Tinto компанитай 2013 онд татварын маргаан дэгдээсэн. Оюу Толгойн ордоос гадна өөр нэг засгийн газрын хөндлөнгөөс оролцож буй зүйл нь Монголын нүүрсний томоохон орд газар болох Таван толгой төсөл юм.
Хэдийгээр 6-р сарын сонгууль хүртэл ерөнхий сайд өөрчлөгдөхгүй байхаар болсон ч Оюу толгойн гэрээн дээр томоохон мэтгэлцээн өрнөсөөр байгаа юм. 2012-с 2015 оны хооронд 85% буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын найрсаг орчныг дахин бий болгоно гэсэн Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд туйлын хүнд болжээ. Баялагийг зөвхөн өөрсдөө эзэмших гэсэн үндсэрхэг үзэл ирэх парламентийн сонгуулийн гол сэдэв болохоор байна. Хэрэв сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдвал гадны хөрөнгө оруулагчид дахин найрсаг бус орчинтой нүүр тулж магадгүй юм. Дотоодын асуудал ихтэй Монголын уул уурхайн салбар дэлхийн уналттай байгаа зах зээлээс бүрэн хамааралтай. Монголын экспортын дүнгийн 90 гаруй хувь нь Хятад руу хийгддэг тул тус улсын эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Монгол улсад шууд нөлөө үзүүлж экспортын дүн 19.1 хувиар буурчээ.
Steel Raw Materials компанийн ахлах шинжээч Stephen Duck:
“Үнийн уналттай байгаа энэ үед Монголын нүүрсний компаниуд 2013 оноос хойш өрийн дарамтанд орж үйл ажиллагаагаа явуулахад туйлын хүндрэлтэй байдалд байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр 2015 онд нүүрсний экспортын хэмжээ буурч 10.8 сая тонн байсан бол 2016 онд 7.1 сая тонн болж буурах эрсдэлтэй бөгөөд 2020 онд буцаад 10.8 сая тоннд хүрч болохыг анхааруулжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Монголын нүүрсний компани Mongolian Mining Corp /MMC/ зах зээлээс босгосон 600 сая ам.долларын бондын төлбөрийн хуваарийг дахин шинэчлэхээр ажиллаж байгаа талаар J.P Morgan Securities, SC Lowy Financial агентлагууд мэдээлсэн нь дээрх мэдээллийн баталгаа юм.
Одоог хүртэл хэлэлцээр хийгдээгүй байгаа Таван Толгой
Wall Street Journal-н эхний нүүрэнд “Монгол уул уурхайн төслийн яриа хэлэлцээрээ дахин эхлүүлнэ” хэмээн гарч байсан. Гэвч 2011 оны 10-р сард эхэлсэн металургийн нүүрсний орд Таван Толгой гэрээ 4 жилийн хугацаанд шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.
Засгийн газрын зүгээс Японы Sumitomo корпораци, Хятадын Shenhua Energy болон MMCкомпанийн хамтарсан консорциумтай 4 тэрбум ам.долларын гэрээг хийхээр болсон ч улс төрийн нөлөөллөөс шалтгаалан цуцлагдсан байна. УИХ-н дарга мэдэгдэлдээ тус хэлцэл Монгол улсын хуулийг зөрчиж байгаа тул парламентээр хэлэлцэх шаардлагатай гэсэн хариултыг өгч хэлэлцээр зогсчээ.
Таван толгойн хэлэлцээр хийгдэж байх үед тус улсаас ахлан хэлэлцээр хийж буй М.Энхсайхан төсөл хэрэгжих магадлал 50-50 хувийн боломжтой хэмээн Reutersагентлагт өнгөрсөн 9 сард ярилцлага өгсөн. Харин одоо парламентээр хэлэлцэгдэж дэмжигдэх магадал 10% гэж үзэж байна. Анхны хэлэлцээр 2011 оны 7-р сард Shenhua болон АНУ-н уул уурхайн компани Peabody Energy-тэй хийсэн боловч хоёр сарын дараа хэлцэлд орж чадаагүй Япон, Солонгосын засгийн газрын зүгээс эсэргүүцэж хэлцлийг болиулсан юм.
British Columbia их сургуулийн Улс төр судлалын тэнхимын багш М.Жаргалсайхан хэлэхдээ Таван толгой төсөл нь 2016 оны сонгууль аль эсвэл түүхий эдийн супер циклийн үе эхлэх хүртэл хэрэгжиж чадахгүй амжилтгүй төсөл боллоо гэсэн байна.
Таван толгой төслийн нөгөө талд
Хэдийгээр Таван толгой төсөл зогссон хэдий ч бусад уул уурхайн ордын хөгжүүлэлт хайгуулын төслүүд амжилттай хэрэгжиж ирэх жилүүдэд Монголын нүүрсний зах зээлийг хөгжүүлэхээр ажилласаар байна.
Эдгээр төслүүдэд Монголын Алт группын Нарийн сухайтын орд, Mongolian Energy Corp-н 460 сая тонны нөөцтэй Хөшөөтийн нүүрсний орд, Prophecy Coal компанийн 175 сая тонны нөөцтэй Улаан овоо зэрэг ордууд хамаарч байгаа юм. Үүний зэрэгцээ TerraCom /хуучнаар Guildford Coal/компани өнгөрсөн оны 2-р сард Баруун Ноён уул металлургийн нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж зарласан. Компани 2015 оны 12-р сарын улирлын тайландаа тус уурхай гурван сарын хугацаанд 179,140 тонн нүүрс олборлож, 164,834 тонныг Хятад улс руу экспортолсон гэжээ. Өмнөх оны мөн үед 154,374 тонныг олборлож 64,618 тонныг экспортолж байжээ. Олборлолтын үйл ажиллагаа амжилттай явж байгаа хэдий ч TerraCom компанийн хувьд нүүрсний зах зээлийн үнэ унасан байгаагаас шалтгаалан санхүүгийн хүндрэл байгааг дурьдсан бөгөөд санхүүгийн бүтцээ шинэчлэх, шинэ хөрөнгө оруулалт татах ажлыг хийж байгаа аж.
Харин Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Miningкомпани Монголын хойд хэсэгт нүүрсний төсөл болон төмөр замын шинэ төслөө хэрэгжүүлж байна. МөнAspire-н Овоот металургийн нүүрсний төсөл, Noble групптэй /Нүүрстэй металургийн нүүрсний төслийн 90%-н хувьцааг эзэмшдэг/ хамтарсан Энхговийн Чулуу төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус компани Оросын Транс Сибирийн Төмөр замын сүлжээтэй Овоот төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төмөр замыг холбох зорилготой Northern Railways компанийг эзэмшдэг юм. Хэрэв төмөр замын бүтээн байгуулалт амжилттай дуусвал Монголоос Хятад Орос улс руу хийгдэх нүүрсний төмөр замын тээврийн хэмжээг 100 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой болох аж.
Асуудлыг шийдвэрлэх нь
Aspire Mining компанийн хэрэгжүүлж буй Овоот нүүрсний төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд учирч буй томоохон бэрхшээл нь дэд бүтэц болж байна. Монголд уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай Russell Taylor World Coalсайтад мэдэгдэхдээ
“Тогтвортой тээвэрлэлт, экспорт хийх дэд бүтэцгүйгээр нүүрс нь Монгол улс шиг далайд гарцгүй бүтээгдэхүүн. Хятад, Орос улсууд аль аль нь ихээхэн нөөцтэй гэвч Монгол энэ хоёр улсын зах зээлд өрсөлдөж чадахгүй байна. Монгол улс одоогоор төмөр замын сүлжээнд нэгдэж Орос, Хятад нүүрс тээвэрлэх дорвитой ажлыг хийгээгүй байгаа нь хамгийн том асуудал юм. Хэрвээ нүүрсний салбараа сэргээе гэвэл дэд бүтцийн асуудлаа нэн түрүүнд шийдэх шаардлагатай. Хятад руу ачааны машинаар нүүрс тээвэрлэх нь урт хугацааны шийдэл биш” хэмээжээ.
CRU группын шинжээч Stephen Duck:
“Тээвэрлэлт хийх дэд бүтэцгүй байгаа нь Монголын нүүрсний уурхайнуудад тээвэрлэлтийн зардал өндөр гарч бусад экспорт хийдэг өрсөлдөгчтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байгаа. Хэрвээ Монголын металургийн нүүрс илүү өрсөлдөх чадварыг сайжруулъя гэвэл тээвэрлэлтийн зардалыг л боломжит түвшинд бууруулах хэрэгтэй.2014 оны 4-р сард хамтарсан консорциум Гашуун Сухайт/Ганц мод ордын 18 км төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь тээвэрлэлтийн зардал 7-8 ам.доллар байсныг 2 ам.доллар болгож бууруулах ач холбогдолтой ч төсөл цаасан дээр үлдсэн хэвээр байгаа юм.”Уул уурхайн төсөл хэрэгжихээр бол юуны түрүүнд дэд бүтцээ бэлдэх хэрэгтэй. 2016 оны зун парламентийн сонгууль болохоор хүлээгдэж байна. Тиймээс бидний зүгээс 2016 оны 6-р сарын сонгуулиас өмнө дэд бүтцийг шийдсэн шийдвэр хэрэгжинэ гэж хүлээхгүй байгаа. Шинэ засгийн газар 2016 оны намар байгуулагдана тиймээс тэр хүртэл ч асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдэнэ Энэ нь хэрвээ нөхцөл байдал хамгийн сайнаар үргэлжилсэн ч шинэ төмөр зам 2019 оны өмнө дуусах магадлал тун бага гэсэн үг юм” хэмээн Duck мэдэгдсэн байна. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл бидний зүгээс Таван Толгойн төмөр замын төслийн хэрэгжилтэнд дунд хугацаандаа эерэг дүгнэлт өгөх боломжгүй байна.Тээвэрлэлтийн бэрхшээл, зах зээлийн уналттай байдал нь Монголын нүүрс үйлдвэрлэгчдийн экспортын хэмжээг бууруулж экспортын хэмжээ 2019 онд 11 сая тонн нүүрс байхаар таамаглагдаж байна гэжээ.
Сайн мэдээ гэвэл...
Улс төр, эдийн засаг болон дэд бүтцийн бэрхшээлүүд байгаа ч гэсэн Монголын өргөн уудам тал нутаг, газар зүйн байршил, нүүрсний чанар сайн зэрэг томоохон боломжууд хэвээр байна.
BMI Research институцийн зүгээс гаргасан тайландаа
“Монголын металургийн нүүрс өндөр чанартай тул ирэх жилүүдэд Хятадын нүүрсний зах зээлд тэргүүлэгч нийлүүлэгч байж байр сууриа олж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Сайн чанарын нүүрс нийлүүлэх нь Монгол улсад Хятадын Засгийн газрын зүгээс нүүрсний эсрэг хориг арга хэмжээнээс тойрч гарах боломж юм. Хэд хэдэн судалгааны үр дүнд Монголын нүүрс Австралийн нүүрснээс үнслэг болон хүхэрлэгийн үзүүлэлтээрээ илүү чанартай гэдэг нь батлагдсан” гэсэн байна.
Duck дүгнэж хэлэхдээ “Бидний зүгээс Монгол улс ирэх жилүүдэд Хятадын металургийн нүүрсний салбарт гол тоглогч болно гэдэгт итгэлтэй байгаа. Харин өнгөрсөн үеийн түүхээс дүгнэвэл Монголын нүүрсний зах зээл хэр зэрэг удаашралтай хөгжих вэ гэдэг нь тус улсын засаглалын асуудлаас шууд шалтгаална” гэжээ. Тиймээс энэхүү хүндхэн сорилт нь нүүрсний зах зээлийг хөгжүүлэх үү эсвэл татан унагах уу гэдэг асуултын хариулт болохоор байна.
Сэтгэгдэл бичих