Нийтлэл 03 сарын 14, 2016

МӨНГӨ заралгүйгээр СТРЕСС-ээс салах 10 арга

 1. Өрөөндөө цэвэр агаар, нарны гэрэл оруул

Цэвэр агаарт агуулагддаг үнэр хүний биеийг цаанаас нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна цусны эргэлт дэх хүчилтөрөгч нэмэгдэхэд толгой сэргэж, хар аяндаа бухимдал багасдаг. Нарны гэрэл серотонин гэх бодисын ялгарлыг дэмжиж, маш богино хугацаанд сэтгэл сэргээдэг байна.

2. Таныг хамгийн их уурлуулж байгаа хүн нэгийг сонгоод эвлэр

Хүнийг уучлах, өршөөх амаргүй ч уур, гомдол тээж явах нь ууттай төмс тээж яваагаас ялгаагүй гэлцэх нь бий. Энэ нь сэтгэлзүйн судалгаагаар ч батлагдсан хэлц агаад хэн нэгэнд уурлаж, тэр талаар бараан зүйл бодож явах нь тархинд хэрэгцээгүй ачаалал өгч таны бухимдлыг гүнзгийрүүлж байдаг байна.

3. Ногоон цай уу

Ногоон цай бол дэлхий дээр усны дараа л ордог хамгийн түгээмэл ундаа. Дэлхий дахин ууж байгаад учир бий: Ногоон цайн дахь L-theanine гэдэг амин хүчил сэтгэл санааг илааршуулах, их стресстэй савласан үед зүрхний хэмнэл удаашруулах нөлөөтэй.

4. Ном унш

Ном уншихын ач холбогдлыг эрдэм мэдлэг, оюун ухаан тэлэх талаас нь харсан сургаал үг зөндөө. Харин стресс тайлагч гэдгийг нь тэр бүр ярьдаггүй. Хүн өөртөө сонирхолтой ном унших, түүнийгээ давтан унших үедээ хүний стресс 68 хүртэл хувиар буурах нөлөө гардаг аж. Заавал дэлхийн эдийн засаг, түүх унших албагүй. Харри Поттер бол хамгийн сайн стресс тайлагч.

5. Жүрж ид

Сайхан үнэр хамгийн хүчтэй стресс үргээгчид орох бол үнэр үнэр дундаа жүржийн үнэр хамгийн сайн нөлөөтэй. Цитрусын үнэр кортисол буюу стрессийн хормоны ялгарлыг багасгана. Бэлэн зүссэн жүрж биш хальсыг нь арилгаж идвэл зүгээр, хальж арилгаж байхад гарах үнэр хар аяндаа таны хамраар дамжиж сэтгэл санаанд чинь сайнаар үйлчилнэ.

6. 20 минут алх

Эрүүл биед саруул ухаан гэх ардын үг зүгээр нэг гараагүй. Заавал Nike өмсөөд 3км гүйх хэрэггүй. Е-мэилд дарагдаад яахаа мэдэхээ болиод ирвэл түр гараад 20 минут алхаад үзээрэй. Хүний тархи дасгал хөдөлгөөн хийсний дараа илүү сайн ажиллахаар бүтэцтэй. Тэрнээс гадна алхдаг, дасгал хийдэг хүн илүүдэл жингүй буюу хамгийн том стресс үүсгэгчээс ангид байдаг.

 

7. Өөрийгөө магт

Болж л байна шүү дээ, мундаг байна...гэж хэн нэгэн танд хэлэхгүй байна уу? Тэгвэл өөртөө хэл, яадаг юм. Чамаас өөр хэн ингэж ажилдаа үнэнч, аливаад санаа зовж бухимдаж байна? Чамаас өөр хэн амралтын өдөр гэр орноо сайхан цэвэрлэв? Чамд ямар нэг сайн чанар,  магтуулах ёстой гавъяа байж л таараа.

8. 10 минут юу ч бодолгүй хажуулд

Стресс гэдэг нь муу тархи чинь баахан юм бодсоор байгаад хамаг мэдрэлийн сэртэн нь орооцолдсон нөхцөл юм. Юу ч бодохгүй байна гэдэг нь тэдгээрийг салгаж, суллаж өгнө гэсэн үг. Юу ч бодохгүй байж чадахгүй байвал  Headspace гэх мэт аппликэйшн хэрэглэж үзээрэй.

9. Гэрээ цэвэрлэ, угаалга хий, мэилбоксоо цэвэрлэ

Новширсон орчин оюун санаанд ч адилхан нөхцөл үүсгэнэ.  Баахан овоорсон хувцас харах төдийд стрессийн гормон нэмэгддэг байна. Ажиллах орчин, гэр орон цэвэрхэн байх нь ямар сайн нөлөөтэй талаар эндээс уншаарай.

10. Гараа алдал, сайхан суниа

Суниавал сурсан юм сугаар гарна гэдэг худлаа харин стресс гарна. Сэтгэл санаа сэргээх эндорфин илүү ялгаруулахын тулд гараа тэнгэр өөд өргөөд гүнзгий амьсгаа авч сайхан тэнийж чилээгээ гарга. Ялангуяа суудлын ажилтай хүмүүс дандаа дутуу богино амьсгалж, биеэ хөштөл сууснаас болоод цусны эргэлт муудаж, сэтгэл санаа ч дагаад хөшсөн байдаг шүү.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon