Нийтлэл 03 сарын 15, 2016

5 хувийн зээлийн материалыг авч эхэлсэн болон эхлээгүй байгаа банкууд

Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-наас  эхлэн арилжааны банкууд 8 болон 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн материал хүлээн авч эхлэнэ гэж Монголын Банкны Холбооноос мэдээлсэн билээ.  Хэдийгээр ийм мэдээлэл түгсэн ч бодит байдал дээр банкуудын зээл олголтын явц харилцан адилгүй байна. Тийм учраас таван хувийн зээл банкууд дээр ямар байдалтай байгаа талаар сурвалжлан хүргэж байна.

Мэдээллийн мөрөөр хамгийн түрүүнд очсон нь Хасбанк. Тус банкны нэрээ нууцалсан мэдээллийн ажилтны хэлснээр “Манайх одоогийн байдлаар орон сууцны таван хувийн зээлийн материал хүлээн авж эхлээгүй байна. Хэдийгээр засгийн газраас журам нь гарчихсан гэж байгаа ч манай банкны хувьд дотоод бэлтгэл хараахан хангагдаагүй. Тиймээс таван хувийн зээлийн материалыг хүлээж авах боломжгүй. Харин харилцагчийн хүсэлтээр найман хувийн зээлийн судалгааг хийлгэх боломжтой. Гэхдээ мөн санхүүжилт нь ороогүй байгаа учраас зээл өгөх боломжгүй” гэдгийг хэллээ. Түүнчлэн тус банкинд ирсэн мэдээллээр бол таван хувийн орон сууцны зээлийг 30 жилээр олгоно гэсэн журмыг бас эцэслэн шийдээгүй гэсэн мэдээлэлтэй байлаа.

"Төрийн банк"-ны хувьд энэ талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, учир нь дотоод бэлтгэл ажил байгаа учраас удахгүй нэгдсэн байдлаар мэдээллийг өгнө гэсэн юм. Түүнчлэн хамгийн олон харилцагчтай гэсэн тодотголтой ХААН банк ч одоогийн байдлаар таван хувийн зээлийн ямар ч хүсэлт авахгүй байгаа гэдгийг хэлээд найман хувийн зээл л хэвийн үргэлжилж байгаа гэв.

Дараагийн очсон банк нь Худалдаа хөгжлийн банк. Тус банкны салбар “Иргэдийн банк”-ны захирал П.Мөнхнастын хэлж буйгаар “Манай банкны хувьд бүх салбараар дамжуулан таван хувийн зээлийн хүсэлтийг аваад эхэлчихсэн. Тиймээс хэрэглэгчдийн зүгээс материалаа бүрдүүлээд судалгаагаа хийлгэх боломжтой. Материал бүрдүүлэлтийн хувьд найман хувьтайгаа яг адилхан. Харин зээлийн хугацааг 20 байсныг 30 жил болгон нэмсэн” гэв. Харин найман хувиасаа таван хувь руу шилжих тухайд “Манай банкаар орон сууцны найман хувийн зээл авсан бол таван хувь руу шилжих хүсэлтээ өгч болно. Гэхдээ таван хувийн зээл нь хүрээллийн хувьд хязгаарлагдмал байгаа учраас зөвхөн журамд заасан газруудад л шилжих боломжтой. Тиймээс хүн болгон таван хувь руу шилжих боломжтой гэсэн үг биш” гэв. Мөн 21 аймагт ч гэсэн зээлийн хүсэлт хүлээн авч байгаа гэсэн юм.

Харин Голомт банкны хувьд таван хувийн зээлийн хүсэлтийг аваад эхэлчихсэн гэдгээ хэллээ. Тус банкны Бизнес хөгжлийн газрын Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Золбоо “Найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг таван хувь руу шилжүүлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм билээ. Эхний ээлжинд шинээр хүсэлт өгч байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авна. Хоёрдугаарт, найман хувиар олгогдсон зээлийг дээр дурьдсан дөрвөн бүсэд авсан бол зээлийн хүүг бууруулна. Гуравдугаарт, найман хувийн хүүтэй зээлийг Монголын ипотекийн корпораци худалдан авч, үнэт цаасжуулж байгаа. Энэ хүрээнд МИК-т худалдагдсан зээлүүдийн хүүг бууруулна гэдгийг мэдээлсэн” гэж хэллээ.

Ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18,450 айл өрх найман хувийн зээлээс шилжин орох боломжтой гэж Засгийн газраас мэдээлсэн. Түүнчлэн бүх банкууд таван хувийн зээлийг олгож эхэлж буй гэж мэдээлсэн ч бодит байдал дээр харилцан адилгүй байна. Хүсэлт авч байгаа банкуудын хувьд зээлийн материалаа бүрдүүлээд өгсөн ч олголтын хугацаа нь тодорхойгүй гэдгийг хэлж байлаа.

Таван хувийн зээл авах боломжтой газруудын байршил

 

-Нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт: 

-Багануур, Багахангай,  Налайх  

Харин Шинэ суурьшлын бүсд хамрагдах орон сууцны байршлыг Дүнжингарав төвийн Төрийн нэгдсэн үйлчилгээний төвөөс авах аж.

Сэтгэгдэл бичих

    • Heart Christopher
    • 2020-02-26

    Are you in need of an urgent loan? We offer loan of all kinds to prospective individuals, companies, corporate bodies as well as organizations, Are you in need of loans that are registered and approved? To apply send an email to: [email protected] and get funded asap.

    • petermullerservice
    • 2017-12-20

    Хувийн бүтэц нь зээлдэгч зээлдүүлэгчдэд хувь хүмүүс болон жижиг бизнесүүдэд зээл олгодог. Хүү нь маш сайхан байна. Энэ нь жилд 1.8% -аас 3% хооронд хэлбэлздэг бөгөөд энэ нь эргэн төлөлтийн хугацааг 1-35 хүртэлх хугацаанд, мөн зээлдэгчийн дүнгээс хамаарна. Таны төсөлд тавих зээл, санхүүгийн тусламж хэрэгтэй байна эсвэл таны (ууд) дахь гүйцэтгэл нь манай үйлчилгээнүүд рүү хандахаас эргэлздэггүй. [email protected] цахим шуудан

arrow icon