Энэ долоо хоногоос арилжааны банкууд байршил заасан бүсүүдэд шинээр байр авах гэж байгаа иргэдэд 5 хувийн хүүтэй зээл олгох өргөдөл хүлээж авч эхэлсэн. Мөн үүнтэй зэрэгцээд өчигдрөөс байршил заасан бүсүүдэд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэлж эхэлсэн.
Энэ талаар Монгол банкны зээлийн мэргэжилтнээс тодруулахад, 'Сүүлийн 2-3 сарын хугацаанд 8 хувийн зээлд хамрагдсан 3085 иргэний материал Монголын ипотекийн корпорацад шилжээгүй байсан. Тиймээс энэ хүмүүсийн зээлийг 5 хувийн хүүтэй зээл рүү шууд шилжүүлэх боломжтой. Гэхдээ иргэд заавал өөрийн биеэр зээл авсан харьяа банкдаа очиж хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн хүү 8 хувиас 5 хувь руу албан ёсоор шилжинэ
. Нийтдээ дээрх байршлын бүсүүдэд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 18 мянган иргэн байгаа. Энэ хүмүүс заавал бүгдээрээ өөрийн биеэр зээлийн хүү шилжүүлэх өргөдөл хүсэлтээ гаргах ёстой' гэлээ. Өөрөөр хэлбэл, 3085 иргэний зээлийг 8 хувиас 5 хувь руу албан ёсоор шилжүүлээгүй
бөгөөд иргэд өөрсдөө заавал хүсэлт гаргаж байж зээлийн хүүгээ шилжүүлэх юм байна.
Тэгвэл иргэд 8 хувиас 5 хувь руу зээлийн хүүгээ шилжүүлэх өргөдөл хүсэлтээ хэзээнээс банкуудад гаргаж болох талаар арилжааны банкуудтай холбогдож мэдээлэл авсан юм.
Банкууд өнөөдөр өглөөнөөс 8 хувиас 5 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх өргөдөл, хүсэлтийг албан ёсоор хүлээн авч эхэлсэн
бөгөөд одоогоор дараах банкууд зээлийн шилжүүлгийн өргөдөл хүсэлт хүлээн авч байгаа юм байна.
- Голомт банк
- Хас банк
- Төрийн банк
- Худалдаа хөгжлийн банк
Одоо харин танд зээлийн хүүгээ 5 хувь болгон шилжүүлэхэд ямар шаардлагыг хангасан байх ёстой, ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.
8 хувиас 5 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэхийн тулд таны авсан байр дараах байршлуудад багтсан байх ёстой:
- Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
- Нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт: Багануур, Багахангай, Налайх
- Шинэ суурьшлын бүс
- 21 аймгийн нутаг дэвсгэр
Ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Хэрвээ таны байр дээрх бүсүүдэд багтаж байгаа бөгөөд та байраа авахдаа 8 хувийн хүүтэй зээлээр авсан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн анх зээл авсан банкны салбар дээрээ очно. Үүнд:
- Өмнө нь та 8 хувийн хүүтэй зээл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтаа дахиж шинээр баталгаажуулан бүрдүүлнэ
- Дээрх байршлын бүсүүдэд амьдарч байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгнө
- Зээлийн өргөдлийн магт бөглөн хүсэлт гаргана
Шинэ суурьшлын бүс нь хотод хаана вэ?
өмнө нь өчнөөн бичиг баримт болж бүтэж байсан одоо хүсэлт гаргасан найдвартай зээлдэгч нараа шууд 5% руу шилжүүлэхгүй улам л хүнд суртал болоод байх юм