- Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын зээл авсан талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтын үеэр мэдэгдлээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дунджаар 5 жил гэж Сангийн яамнаас мэдээллээ. Үүнээс гадна Засгийн газар олон улсын хэд хэдэн банк, санхүүгийн байгууллагатай синдикат зээлийн гэрээ байгуулсан байна.
- Дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж хөрөнгө оруулагчид хөрөнгөө хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнууд руу эргүүлэн татах болсон бөгөөд үүнийг дагаад хөгжиж буй орнуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сайнгүй байна. Олон Улсын Валютын Сангийн 2015 оны эхний гурван улирлын статистик мэдээллээс харахад Катар, Хонгконг зэрэг улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ 20 орчим хувиар өссөн байна. Харин ОХУ, БНХАУ-ын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 5-10 хувиар буурчээ.
- Авто замын салбарт энэ онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урттай, гүүрийн барилгын ажил эхлэхээр болсон болохыг Зам, тээврийн яамнаас танилцууллаа. Гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх юм байна. Тухайлбал Ховд-Өлгий чиглэлийн 189.7 км замыг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхэллээ.
- Олон улсын эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байгаа гэсэн үндэслэлээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25-0.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Энэ нь тус банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд буюу зургадугаар сар хүртэл дахин нэмэхгүй гэсэн хүлээлтийг зах зээлд бий болголоо.
- ОХУ-ын “Новатек” компани нь байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах “Ямал” төсөлд өөрийн эзэмшлээс 9,9%-ийг Хятадын “Торгоны зам” санд худалдах хэлэлцээр амжилттай өндөрлөж байна.
Сэтгэгдэл бичих